Нийслэлийн авто замын ачаалал гурав дахин хэтэрсэн. Бид амьдралынхаа ихэнх цагийг зам дээр өнгөрөөсөөр олон жилийг үдлээ. Үе үеийн хотын удирдлагууд янз янзын шийдэл ярьдаг ч төдийлөн үр дүн өгсөн нь үгүй. Тэгвэл энэ онд түгжрэлийг бууруулах хэд хэдэн шийдлийг танилцуулав. Тухайлбал өнөөдрөөс /2024.11.08/ импортоор оруулж ирсэн автомашинд улаанбаатарын дугаар олгохгүй гэх шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийнхээ оношилгоо болон татварыг төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь оношилгоонд ороогүй бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл зам дээр эвдэрч зохиомол түгжрэл үүсгэдэг гэж албаныхан ярьсан.
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй.
Тэгвэл улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд орон нутгаас 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл орж ирж, хөдөлгөөнд оролцдог гэх мэдээлэл бий. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд албан татвараа төлөөгүй 165,238 тээврийн хэрэгсэл байгаа бол торгуулиа төлөөгүй 266,044 тээврийн хэрэгсэл байгаа аж.
Сар хүрэхгүй хугацааны дараа уг шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Гэтэл тус шийдвэрийг хэн, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Үүнийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас нь асуухаар тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй. Манайх мэдэхгүй гэх хариултыг өгч байгаа юм. Дээр хэлсэнчлэн 400 гаруй мянган тээврийн хэрэгслийг оношилгоонд орсон, татвараа төлсөн эсэхийг мэдэж хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлж, оношилгоондоо ороогүй бол тухайн тээврийн хэрэгслийг журамлах хүртэл арга хэмжээ авна гэх яриа ч гарсан. Угтаа тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй болон оношилгоонд ороогүй жолоочид зөрчлийн хуулиар торгууль ногдуулдаг. Тухайлбал, өмнөх жилийнхээ татварыг төлөөгүй бол төлөөгүй татварынхаа 10 хувиар торгуулна гэж ойлгож болно. Мөн агаарын бохирдлын татвараа хугацаандаа төлөөгүй бол зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 20 нэгжээр, аж ахуй нэгжийг 200 нэгжээр торгодог аж. Тэгвэл ирэх сарын 1-нээс тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг журамлах хүртэл арга хэмжээ авна.
Нэргүй 2024-11-08 103.57.95.67
ихэнх нь цагдаа цэрэг шүүх прокурорт ажилдаг хүмүүсийн хувийн болон эхнэр хүүхдийн машин тэрэг байгаа даа
Zochin 2024-11-08 139.5.219.197
oorsdoo songuuliin omno tatvariig n tegleed davraasan baij odoo yah geed baigaa yum. mashinaa zaraad ch tatvaraa tolj diilehgui tsaisan nohduud duuren baigaa sh dee. 8-10 sayiin torguulitai garaad zondoo baidag yum baina lee. urduur dairch baigaa durem zorchij bga nohdiin dugaariig shalgaad uzeerei.
Нэргүй 2024-11-08 59.153.112.139
ТАТВАРИГ 5ДАХИН НЭМ ТЭГВЭЛ НЭГ АИЛ 2 ; 3 МАШИНАСА САЛНА
Тммтиёч 2024-11-08 202.9.41.0
Нийгмийн хог шаар өлөн гуйлагчин түрүүний бөөс хулгайч манж хужаагуудыг нам төр-с далд оруулж цэвэрлээ.
Нэргүй 2024-11-08 202.179.26.64
мэдэхгүй