Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялсанаар хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр маргааш мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм. Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нэргүй 2024-11-07 103.212.117.95
Alt avaarai minii duu mash sain bn
Нэргүй 2024-11-07 202.21.102.50
Сайхан мэдээ вэ, медалийн өнгөө хувиргахад л болоод явчина даа, чи чадна аа
olimpiin avarga. 2024-11-07 103.168.34.155
Ёстой мундаг,сэтгэлтэй охин доо. Азийн аваргад явах гээд бэлтгэлээ тараад ажил хийж зардлаа олж байна гээд л бичлэг нь яваад байсан даа. Дэлхийн аварга болно шүү. Логикоор нь харвал Азийн аваргаас хүрэл медаль авснаа нөхөж дэлхийн аварга болдог юм даа. Амжилт хүсье!