Дайны хөлд үрэгдсэн шашны эрх чөлөө

Дайны хөлд үрэгдсэн шашны эрх чөлөө

Дайны хөлд үрэгдсэн шашны эрх чөлөө

Украинчуудын шашин шүтэх эрх чөлөө дайны хөлд үрэгдэж байна. 1000 жилийн түүхтэй Украины Үнэн алдартны сүмийг Украины эрх баригчид системтэйгээр устгаж байна. Энэ нь Зөвлөлтийн засаглалын үеийн хэрээс хэтэрсэн эвдэн сүйтгэдэг үйлдэлтэй харилцан адилгүй. Украины тухайд Үнэн алдартны сүмийг хориглох тухай ялгаварлан гадуурхсан, популист хууль тогтоомжийг баталсан юм. Уг хуулийн төслийг Норвегийн хүний эрхийн “Форум 18” төрийн бус байгууллага буруушааж байна. Энэ шинэ хууль нь 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш украинчуудын дэмжсээр ирсэн шашин шүтэх эрх чөлөө, хүлээцтэй байдал, олон ургальч үзлийг хадгалахад тус болохгүй гэж үзэж байна.

Үнэн хэрэгтээ энэ хуулийн төсөл нь Украиныг барууны замналаар замнах, Европын холбоонд элсэхэд шууд саад, сорилт болж байна.

Үнэн алдартны сүмийн нэр хүндтэй лам нарыг Украины Аюулгүй байдлын алба хуурамч хэрэг тохоон баривчилжээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар баривчлагдсан лам нарыг ОХУ-д хоригдож буй Украины олзныхноор солихыг завджээ. Хэрвээ энэ солилцоог зөвшөөрвөл тэднийг суллана гэсэн байна. Энэ нь 1949 оны Женевийн гуравдугаар конвенц болон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмтэй зөрчилдөж буй санал юм.

Метрополитан Арсений гэх ламын тухай “Moscow times” дурджээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас хойш хоригдож байгаа аж. Түүнийг Орост Украины зэвсэгт хүчний хөдөлгөөн, байршлын талаарх мэдээлэл тараасан хэргээр баривчилсан байна. Энэ хэргийн төлөө түүнд найман жилийн ял оноожээ. Түүний цагдан хорих хугацааг Украины хуулийг зөрчин удаа дараалан сунгаж, хүнлэг бус, нэр төрийг нь гутаан доромжилсон байдлаар харьцсан байна. Өдгөө түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд 30 гаруй жил амьдарсан хийддээ эргэн ирэхийг хүсч буй.

Дээд Радын депутат Артем Дмытрук зэрэг Үнэн алдартны сүмийг дэмжин дуу хоолойгоо өргөгсөд Украинаас дүрвэхэд хүрчээ. Хэт барууныг баримтлагч ухуулагчид түүний эсрэг байр суурьтай байна. Хүнд байдалд орсон Артем Дмытрук саяхан Украинаас дүрвэж, Их Британид очсон бөгөөд тус улсаас орогнол хүсч байна.

Украины Үнэн алдартны сүмийн эзэмшиж байсан түүхэн сүмүүдийг хураан авч ижил төстэй нэртэй Украины үнэн алдартны сүмд шилжүүлэн өгчээ. (Дээрх сүмүүдийг “Ukrainian Orthodox Church” болон “Orthodox Church of Ukraine” гэж нэрлэнэ.)

Булаан авах ажиллагаа улам л ширүүссээр байгаа аж. Тухайлбал, Черкасси дахь Гэгээн Майклын сүмд шөнийн мөргөлийн үеэр дайран орсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Армийн дүрэмт хувцас өмссөн “Orthodox Church of Ukraine”-ы дэмжигчид олуулаа сүмд дайран орж, тавилга сэлт эвдэн, нулимс асгаруулагч цацсан байна. Дараагийн өдөр нь ч хүчирхийлэл зогссонгүй. Гэрчүүдийн мэдүүлснээр халдлага үйлдэгчдийг цагдаа нар саатуулаагүй аж.

“Ukrainian Orthodox Church” буюу Украины Үнэн алдартны сүмийг үндсэндээ Оросын түрэмгийллийн золиос болсон гэж үзэж байна. Сүм хийдүүд бөмбөгдөлтөд өртөж, эзлэгдэж байна. Төр засгийг эсэргүүцсэн зоригтой санваартнууд хилс хэргээр баривчлагдаж, шоронд хоригдов. Тухайлбал, Костянтын Максимов санваартан 14 жилийн хорих ял авчээ.

Украины эрх баригчид Оросын үнэн алдартны сүмээс салж, Украиныг дэмжих тухай Үнэн алдартны сүмийн алхмуудыг санаатайгаар үл тоомсорлож байна. Түүгээр ч үл барам сүмийн эсрэг харгис кампанит ажил явуулж байна.

Украины Үнэн алдартны сүм нь дүрвэгсдийн хэрэгцээг хангах үүднээс Европт сүлжээгээ тэлж, сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Оросын сүмийн патриарх Кириллийн сурталчилсан “Оросын ертөнц” гэх үзэл суртлыг сурталчилдаг. Украины Үнэн алдартны сүм энэ үзлийг буруушааж байна.

Украинчуудын шашин шүтэх эрх чөлөөнд халдаж буйг баримттайгаар нотлохоор НҮБ чармайж байна. Гэвч энэ талаарх мэдээлэл харьцангуй бага байгаа аж. Сүмийг хавчин хяхаж буй тухай яриа сүүлийн хэдэн долоо хоногт улам эрчээ авч байна. Ялангуяа Украины шинэ хууль батлагдсаны дараа энэ яриа газар авчээ.

Ромын пап лам Франциск уг хуулийн төслийг хатуу зэмлэн буруушааж байна. Дэлхийн сүмүүдийн зөвлөл ч бас бүхэл бүтэн шашны нийгэмлэгийг үндэслэлгүй шийтгэх, шашин шүтэх эрх чөлөөг зөрчиж болохгүйг сануулж байна. Түүх соёлын онцгой ач холбогдол бүхий шашны урсгалыг дарангуйлж, хориглох нь Украины гэм зэмгүй иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Украины засгийн газар шинэ хуулиа олон улсын хяналтад оруулах үүрэгтэй гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 202.180.219.28

ukrain baruunii uls boloh yum chini shashin ni ch gesen oorchlogdoh ni todorhoi.tegeed ortodoks mortodoks bish ynen aldartan bish batikan esvel hristiin shashin delgerne biz.

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.91.164

лам гэдэг чинь санскрит буддын шашны нэр томьёо. Санваартан гэж орчуулаач

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.90.238

Зсссс,,,,,дайн болж байхад юун шашины эрх чөлөө вэ,,,,,,украин эх орондоо тэрслэж улсаасаа урвасан хэдэн орос санваартан шийтгүүлээ л биздээ,,,,”””мир””””” гэж хэлээд л шоронд,,,,, “””””война”””” гэж хэлээд л шоронд,,,,юу ч хэлэхгүй цагаан цаас бариад зогсвол шоронд ордог оросын фашизмыг юу гэх юм ,,,,

Avatar

Нэргүй 2024-11-08 185.220.101.74

эмээ уугаачээ, салга бөгсөн толгойтоо! ккк

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.183.233

Ukraind oros adilhan orthodox shuudee. yalgarah yum baihgui. Shashinii terguun n kievt baidag. Harin orosuud kieviin terguunees hamaaralgui bolson.

Avatar

Нэргүй 2024-11-08 59.153.113.154

News.mn юу болов оо? Ардчилал, хүний эрх, оросын түрэмгийлэл, Путины дарангуйлал, лгбт гээд л дан барууны тархи угаалт орчуулж тавьдаг бсан чинь гэнэт “бодит байдал”-г орчуулж тавьчихсан бх юм.
Энэ ардчиллын үнэн төрх үү!

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.90.238

Оросуудын шүтээн,,, Оросын неонацист мельчаков украинд алуулжээ,,,фашист орос гахай,,,кобзоны концерт үзэхээр тогоруу болон нисэн одвоо,,,,

Avatar

Гуцныз 2024-11-08 59.153.87.54

Шашнаа Кремлээс л салгаж байна.

Avatar

Нэргүй 2024-11-08 54.36.174.134

ухаантай улс шашнаа хүртэл салгаж байхад тэнэг монголчууд одоо хүртэл төвөдөөс шашнаа салгаж чадахгүй дээрээсээ баалгаж шээлгээд сууж байдаг.

Avatar

Ардчилал 2024-11-08 66.181.165.234

чи путины зөв байсан гэх гээд байна уу

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.89.253

Украин өөрсдөө бас болдоггүй улс юм л даа

Avatar

Мм 2024-11-08 66.181.178.126

Оросын наци гарууд дэлхийг их зовооноо 20 зуунд яалаа хэдэн сая хүнийг зүгээрл яргалаад хаясан одоо 21 зуунд яг адил зүйлийг эхлүүлж байна юүний төлөө гэж ганцхан оросын импер оросын эзэнт улс оросын эрх ашиг бусад нь юүч биш алаад хаяна

Avatar

Ард 2024-11-08 204.137.100.96

Оросын эзлэн түрэмгийлэгчид, фашистууд Укрианы хот тосгодыг галдан шатааж, хүүхэд эмэгтэйчүүдийг алж бна. Оросууд бол түрэмгийлэгчид.Энэ шашин чинь оросын тагнуулын газрын байр байсан. Орос сөнөж алга болох болтугай.

Avatar

Нэргүй 2024-11-08 109.70.100.5

Нацист Киевийн фашистуудыг дэмжигсэд эхлээд сөнөж алга болоод байна, ха ха ха

Avatar

Лхагва очир 2024-11-08 66.181.161.126

эзэн нь солигдождээ хөөрхий. хүний эрхийг орой дээрээ дээдлэн шүтэгч арлчилалын туйл украйн гэж ирээд л бичдэг байжээ хөөрхий.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.181.109

Украйны үндсэрхэг фашистууд хүний эрх их зөрчиж байна даа

Avatar

зочин 2024-11-08 66.181.160.72

Дан Оросын гар хөл болсон тагнуулууд гэсээн ..Манайд ч гэсэн Бээжингийн гар хөл болсон лам нар зөндөөл байгаа юм биш үү

Avatar

Лхагва очир 2024-11-08 66.181.161.126

Ернь украйнд өөрийн улсын эрх ашгийг бодсон хүн бараг байхгүй хоёр хуваагдаад нэг нь орсын нөгөө хэсэг нь ану гийн тагнуул хийгээд үзэж тарж үсэрч наадаж байгаад ану гийн тагнуулууд нь зугтаад гарах тал руугаа болж бна даа янз нь юу гэж бодож бна хөө

Avatar

Нэргүй 2024-11-08 192.42.116.196

Трамп ялангуут өмнө нь байнга Оросыг муулсан хов жив бичдэг байсан Недерландын гудамжны шар хэвлэл Москов Таймз шууд 180 градус эргэж нацист Киев рүүгээ эргээд ноцоод эхэллээ, ккк

Avatar

зочин 2024-11-08 202.131.228.131

Зеленскийг хүүхэлдэйгээ болгосон барууныхны тоглоомын улс болоод л дуусах нь дээ, бас шашин ч юув дээ, ах дүүс хоорондоо алалцаад л дуусах нь дээ, одоо яая гэхэв, нэг том сургамж л үлдлээ

Avatar

Нэргүй 2024-11-08 202.180.219.28

zelenskii baruund negdej baruunii yzeltei bolj bolohgyi yuu.yamar yumniih ni hyyheldei ve.

Avatar

zochin 2024-11-08 142.126.123.189

Ukrain ix muuxai bolj

Avatar

zochin 2024-11-08 142.126.123.189

Социализмын үед Украйн иx сайxан улс байсан одоо бүр юу ч биш болж ямар аймшигтай юм үзэx нь энэ вэ. Тэр дайн майнаар юу xийx гэсэн юм дайнгүй сайxан л байсан шдээ, даварцийн

Avatar

Нэргүй 2024-11-08 59.153.112.47

Дайныг Пу эхлүүлснийг 3 жилийн хугацаа өнгөрсөн ч ойлгодоггүй э хааааа

Avatar

Нэргүй 2024-11-08 109.70.100.5

Дайныг 2014 онд НАТО Брюссель эхлүүлснийг 10 жил өнгөрсөн ч ойлгодоггүйэ? ккк

Avatar

Нэргүй 2024-11-08 59.153.87.54

эргүү ац

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж