"Инфляци өсөхийн хэрээр мөнгөний бодлого өөрчлөгдөх шаардлагатай"

"Инфляци өсөхийн хэрээр мөнгөний бодлого өөрчлөгдөх шаардлагатай"

"Инфляци өсөхийн хэрээр мөнгөний бодлого өөрчлөгдөх шаардлагатай"

Оросын бодлого тодорхойлогчдын уулзалт аравдугаар сард болж өнгөрсөн. Үүний дараа тус улсын Төв банк арванхоёрдугаар сараас эхлэн бодлогын хүүгээ өсгөх магадлалтай байгааг илтгэж, инфляцийг зорилтот түвшнээс хол давсан хэвээр байгааг онцолжээ. Өнгөрсөн сарын сүүлээр тус улсын банкны үндсэн хүү 20 хувиасаа нэмэгджээ. Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина үүнийг тайлбарлахдаа "Батлан хамгаалахаас үүдэлтэй инфляци өсөхийн хэрээр мөнгөний бодлого өөрчлөгдөх шаардлагатай байгаа" гэж тайлбарласан юм.

Бодлого тодорхойлогчдын уулзалтын тойм Лхагва гаригт нийтлэгдсэн бөгөөд ихэнх оролцогч инфляцийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан "хатуу дохио өгөх" шаардлагатай гэсэн байна. Улмаар тус улс эдийн засгийн хямралыг даван туулах болоогүйг тодорхойлсон гэж "The Moscow Times" мэдээлэв.

"Дараагийн хурал хүртэл хүүгийн өсөлтийг тогтоогоогүй байгаа. Гэхдээ хүү өсөх нь тодорхой" гэж Төв банк онцолжээ. Бодлого боловсруулагчид арванхоёрдугаар сарын 20-нд дахин хуралдаж, хүүгийн дараагийн зохицуулалтыг шийдэхээр төлөвлөж байна. Хуралдааны хураангуйгаас харахад өнгөрсөн сарын хэлэлцүүлгээр бодлогын хүүг 20 хувиас 22 хувь хүртэл өсгөсөн байна. Энэ нь өмнөх хүүгийн өсөлтөөс нэмэгдсэн үзүүлэлт аж. ОХУ-ын Төв банкны мэдээлснээр, наймдугаар сард хүү 7.5 хувь байсан бол есдүгээр сард 9.8 хувь болж өссөн байна. Үүний зэрэгцээ суурь инфляци мөн хугацаанд 7.7 хувь байсан бол 9.1 хувь болж өсчээ.

Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргээ илгээснээс хойш Орос улс үнийн тогтворгүй байдалтай тулгарсан. Улмаар барууны орнуудын хориг арга хэмжээнд орж, дотоодын эдийн засаг савлагаатай болсон. Москва Украины дайнд зориулж зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлснээр батлан ​​хамгаалахын зардал мөн огцом өссөн юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Судлаач Ганаа 2024-11-07 1.145.17.107

Пүтлeрийн үгэнд итгээд манай мояачууд $ шахагдаад БРИКС-н вальют гарна гэ шсн. 2024 оны эхний 3 улирлын SWIFT-н дүнгээр олон улсын худалдаанд $ гүйлгээ нэмэгдсэн.
БРИКС-н вальютын хэлэлцээрээс Хятад, Энэтхэг гарсан.
Мояачууд юу ч ойлгохгүй нь сайхан юм даа!
ОХУ-н эдийн засаг 2025 онд сүйрэх замдаа эргэлтгүй орсон, бүх тоон үзүүлэлт гамшигийг заагаап эхэлсэн шүү!
Дараагийн авөх арга хэмжээ нь рублийн ханшыг 30-45% унагааж жоохон тэснэ.

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.191.77

Оросын төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина шиг гайхалтай сайн мэргэжилтэн.

Avatar

Нэргүй 2024-11-07 78.246.191.154

Трамп Байдан шиг нялзагнахгүй оростой тохирооцохгүй бол.Адилхан цөмдөнө гэх бх даа

Avatar

Хайран улс яайран болж байна даа 2024-11-07 192.82.92.204

Трамп ялсан, Украйн Оросын дайн зогсох нь сайн хэрэг. АНУ хэзээ ч Оросыг хүчирхэг болгох, нутаг дэвсгэрээ дайн байлдаанаар тэлэхийг зөвшөөрөхгүй, тэд бол мөнхийн өрсөлдөгчид. Хятадын бараанд 60% татвар ногдуулж хязгаарлан, энэ зөрүүг Энэтхэг зүүн өмнөд азиас нөхөж авна, энэ хэмжээгээр хятадын эдийн засаг агшиж суларна, дагаад оросоос худалдан авах түүхий эдийн үнэ суларна, мөн оросын царцаасан хөрөнгийг суллахгүй, иймээс оросын инфляц буухгүй, э/з өсөхгүй, яанадаа.

Avatar

Нэргүй 2024-11-07 139.5.216.30

Оросын мөнгөний хямдралыг энэ башгир хүүхэн их л тогтоосон одоо бол барахгүй боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж