Элон Маск сонгуулиар мөнгө тараасныхаа төлөө шүүгдэнэ

Хуучирсан мэдээ: 2024.11.07-нд нийтлэгдсэн

Элон Маск сонгуулиар мөнгө тараасныхаа төлөө шүүгдэнэ

Элон Маск сонгуулиар мөнгө тараасныхаа төлөө шүүгдэнэ

Тэрбумтан Элон Маск АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампийг дэмжсэн билээ. Тэрбээр Трампийн кампанит ажлын хүрээнд үг хэлэх эрх чөлөө, буу зэвсгийн эрхийг дэмжих өргөдөлд гарын үсэг зурсан хүмүүст нийт нэг сая ам.долларын урамшуулал олгоно гэж мэдэгдсэн. Тэгвэл уг өргөдөлд гарын үсэг зурсан сонгогчид Элон Маскийг шүүхэд өгчээ. Тэд энэ амлалтыг луйвар гэж нэрлэв.

Нэг сая ам.долларын урамшууллыг олгохдоо санамсаргүй байдлаар сонгоно гэж мэдэгдсэн боловч ачир дээрээ ялагчийг хэдийнэ урьдчилан сонгочихсон байсан гэж үзэж байна. Энэ хуурамч амлалт нь олон хүнийг гарын үсэг зурахад хүргэсэн гэв.

Мягмар гаригт гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан хүн бүр дор хаяж таван сая ам.долларын нөхөн төлбөр авахыг хүсч байна.

Кампанит ажлын үеэр Элон Маск "Х" платформдоо жиргэхдээ "Та хэдийнэ итгэдэг байсан тэр зүйлээ дэмжээд мөнгөтэй болоорой. Миний санал Даваа гаригийн шөнө дунд хүртэл хүчинтэй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж