Тэрбумтан Элон Маск АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампийг дэмжсэн билээ. Тэрбээр Трампийн кампанит ажлын хүрээнд үг хэлэх эрх чөлөө, буу зэвсгийн эрхийг дэмжих өргөдөлд гарын үсэг зурсан хүмүүст нийт нэг сая ам.долларын урамшуулал олгоно гэж мэдэгдсэн. Тэгвэл уг өргөдөлд гарын үсэг зурсан сонгогчид Элон Маскийг шүүхэд өгчээ. Тэд энэ амлалтыг луйвар гэж нэрлэв.
Нэг сая ам.долларын урамшууллыг олгохдоо санамсаргүй байдлаар сонгоно гэж мэдэгдсэн боловч ачир дээрээ ялагчийг хэдийнэ урьдчилан сонгочихсон байсан гэж үзэж байна. Энэ хуурамч амлалт нь олон хүнийг гарын үсэг зурахад хүргэсэн гэв.
Мягмар гаригт гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан хүн бүр дор хаяж таван сая ам.долларын нөхөн төлбөр авахыг хүсч байна.
Кампанит ажлын үеэр Элон Маск "Х" платформдоо жиргэхдээ "Та хэдийнэ итгэдэг байсан тэр зүйлээ дэмжээд мөнгөтэй болоорой. Миний санал Даваа гаригийн шөнө дунд хүртэл хүчинтэй" гэжээ.
Зочин 2024-11-07 104.35.34.183
Элон Маск молиго үмхүүлсэн байна ш дээ .
Нэргүй 2024-11-07 192.82.92.204
Трамп ялсан, Украйн Оросын дайн зогсох нь сайн хэрэг. АНУ хэзээ ч Орос, Хятадыг хүчирхэг болгох, нутаг дэвсгэрээ дайн байлдаанаар тэлэхийг зөвшөөрөхгүй, тэд бол мөнхийн өрсөлдөгчид. Хятадын бараанд 60% татвар ногдуулж хязгаарлан, энэ зөрүүг Энэтхэг зүүн өмнөд азиас нөхөж авна, энэ хэмжээгээр хятадын эдийн засаг агшиж суларна, дагаад оросоос худалдан авах түүхий эдийн үнэ хямдарна, мөн оросын царцаасан хөрөнгийг суллахгүй. Бодит байдал ийм байхад Орос, Хятад 2 юунд баярлах гэж.
Лхагва очир 2024-11-07 66.181.177.149
Бид ч гэсэн баярлах хэрэггүй юм бна. даа.Биднээс авах юмны үнэ бас буурна даа. тэгхээр америкийг амин хувиа бодсон бодлого явуулж бна гэж сайн муулах хэрэгтэй боллоо доо