Монголын Сагсан бөмбөгийн түүхэн 30 дахь улирал үргэлжилсээр байна.
Бидний онцлох эхний тоглолт “Завхан Бродерс”-ийн эсрэг “Сэлэнгэ Бодонс”
Бродерсийн хувьд энэ улирлыг тун чиг өндөр хүлээлттэй эхлүүлсэн. Үүний шалтгаан нь мэдээж тэдний импорт тоглогч нар. Тэд өнгөрсөн хоёр жил дээд лигт дийлдэшгүй байсан Даймонд Стөүн дээр NBA-д хүртэл нэрээ дуудуулж явсан, бидний сайн мэдэх Орландо Жонсоныг нэгтгэсэн. Гэхдээ улирал тэдний санасан шиг байсангүй. Тамирчдын бэртэл гэмтэл, үүнийг дагаад Орландо Жонсоны муу гүйцэтгэл гээд олон асуудлууд гарав.
Энэ дотроос хамгийн онцлох нь тэдний сэлгээний бүрэлдэхүүн. Өнгөрөгч жилийн бүрэлдэхүүнээс Авирмэд, Батзаяа, Ган-Эрдэнэ гэх үүргийн чухал тоглогчоо алдсан нь тэдний бүрэлдэхүүн нимгэрснийг илтгэнэ. Иймдээ ч цөөн тоглогчийг ашиглаж буй тэдний хувьд довтолгоо асуудалгүй ч хамгаалалтад сул орон зай ихтэй байгааг статистик харуулжээ. Тэд сүүлийн таван тоглолтод 89.4 оноог дунджилж байгаа ч, 88.8 оноог эсрэг багтаа алдсан ба тэр дундаа сүүлийн 2 тоглолт 98 болон 100 оноог “Эрдэнэт Майнерс” болон “Инут ТЛЖ” багуудад алджээ.
Харин Бодонсын хувьд улирал дуулиан шуугиан ихтэй байна. Бусад багуудтай харьцуулахад тэд лигийг нэг импорттой эхлүүлсэн. Гэхдээ энэ нь асуудал болсонгүй. Ахмад Гилбертийн хувьд улирлыг тун өнгөтэй эхлүүлж байгаа бөгөөд одоогоор түүнийг довтолгооны хамгийн шилдэг гадаад тоглогч гэхэд хилсдэхгүй. Мөн тэд лигийн түүхэн дэх анхны аялан тоглолтоос ялалтыг авсан ч, чухал тоглогчдоо алдсаныг бид мэднэ. Үүний улмаас тэдний будагтай талбайн хамгаалалт үлэмж хэмжээгээр суларсан харагдана. Иймдээ ч сүүлийн 5 тоглолтод 76.2 оноог алдаж, эсрэгээрээ 78.6 оноог авч байгаа юм.
Энэхүү тоглолтын хамгийн боломжит сонголт нь: Total over 159.5
Wtf 2 цагийн өмнө 122.201.31.93
зайлаа юун 1xbet энэ тэр, бооцоо мөрийтэй тоглоом дэмжээд байгаа юм уу