“The American” жагсаалтыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

“The American” жагсаалтыг тэргүүллээ

Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн Anton Corbijn-ы бүтээл “The American” кино Box Office-т тэсрэлт хийж байна. Уг киноны гол дүрд нэрт жүжигчин George Clooney тоглосон ба онц сонирхолтой адал явдалт энэхүү кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 12 сая ам.долларын ашиг оллоо. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч буй энэхүү кино шилдэг 10 киноны жагсаалтын нэгдүгээр байрт оржээ. Харин Венецийн кино наадамд танилцуулагдаж, олны анхаарлыг татаж буй "Machete" кино харин 11,3 сая ам.долларын ашигтайгаар гуравдугаар байрт орсон байна.

  1. “The American” $12,968,000
  2. “Takers” $11,450,000
  3. “Machete” $11,300,000
  4. “The Last Exorcism” $7,645,000
  5. “Going the Distance” $6,885,000
  6. “The Expendables” $6,592,000
  7. “The Other Guys” $5,400,000
  8. “Eat Pray Love” $4,950,000
  9. “Inception” $4,530,000
  10. “Nanny McPhee Returns” $3,575,000

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж