Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 06-нд товлогдсон ч дахин хойшилсон юм. Тодруулбал, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Түүнчлэн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүхээс шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч шүүх хуралдааныг хойшлуулжээ. Дараагийн шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ны 10:00 цагт товлолосон юм.
Тус хэргийн шүүх хурлыг өмнө нь 2024 оны аравдугаар сарын 21-ний 10.00 цагт товлосон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу хойшлуулах шийдвэр гаргасан байдаг.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан.
Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд хэрэг шилжсэн юм.
САНТ СУМЫН АН-ЫН ДАРГА Б.БАЯНМӨНХ АГСАНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОЛОО
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-нд гарсан. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь тус хэргийг үйлдсэн гэж буруутгагдсан юм. Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, П.Отгонбаатарыг Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэмээн гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.
П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Тэгвэл прокуророос П.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 12-ний өдөр товлосон байна.
Уг хэргээс шалтгаалан нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, сурталчилгааг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан юм.
ЯЛЛАГДАГЧ Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүллээ.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бархүү, Д.Нямхүү нарт холбогдох хэргийг 2024 оны аравдугаар сарын 02-ны өдөр хүлээн авч яллагдагч нарын өмгөөлөгчид болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу хянан хэлэлцсэн байна.
Улмаар түүх хуралдааныг товлон зарлах тухай хүсэлтүүдийг хүлээн авч яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны арванэгдүгээр сарын 13-ны өдрийн 09:30 цагт товлож, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.11.07/ болж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүний 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээн шийдвэрлэлээ. Хэргийн шүүх хурал өглөө 10:00 цагт эхэлж, бүхэлдээ хаалттай явагдсан юм. Харин шүүх хурал дууссаны дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийн тогтоолыг олон нийтэд нээлттэй мэдээлсэн билээ. Хэргийн тогтоол гарахын өмнө Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Өмгөөлөгчдийн зүгээс чадах бүхнээ хийсэн, шүүхийн шийдвэр бүхэлдээ шүүх бүрэлдэхүүнээс шалтгаална" хэмээн хэлж байсан юм.
Нэргүй 2024-11-08 103.212.162.25
Нүүрсний хулгай, ногоон автобусны хэргийг олигтойхон шийдчихвэл, Шүүхэд итгэх итгэл суга өснө дөө. Нямхүү мэтийнх ний хэрэг бол өчүүхэн юм даа
Нэргүй 2024-11-08 103.212.162.25
Яг үнэндээ Отгонбаатар аргагүй байдлаар биеэ хамгаалсан юм биш үү
Нэргүй 2024-11-08 202.9.40.112
Хөгжлийн банк, Нүүрс, нөгөө том шувуунууд………….??¿?????????????????
сонгогч 2024-11-08 202.9.47.24
элбэгдорж, сайханбилэг, эрдэнэбилэг,удаанжаргал …. нарын том гэмт хэрггүд яагаад чимээгүй бна…??? МАК элбэгдоржид их хэмжээний авилга өгч, стратегийн ордыг гэр бүлдээ авсан гэж З.Энхболд ил цагаан мэдэгдсэн….. Имй баримт байхад энэ хэрэг яагаад чимээгүй байгааг ойлгоагүй бна. ….америкийн хамгаалалтанд бга хүнд хамаардаггүй юмуу???….!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Иргэн 2024-11-08 103.57.94.220
Ногоон автобус, Нямхүү хоёрын хэрэг бол улс орноо тоносон МАХН – мафиуудын хэрэг шүү!!!
Нэргүй 2024-11-08 66.181.161.241
Гүй ээ нэг их дуулиансах ч юу байхав. Яг их дуулиантайгууд нь ард нь нуугдаж байна. 10 тэрбумын Батдөл, Пунцаг нарын хэрэг 12 сая төгрөгтйн торгууль болоод өнгөрсөн. Идсэн мөнгийг нь өөрсдөд нь шагнал болгоод өгчихсөн. Улс нэг ч төгрөгний хохирлоо төлүүлээгүй. Капитал Ундармаагийн хэрэг. Улс 70 тэрбумаар хохироод өнгөрсөн. Тэдний ялыг хэрэгсэхгүй болгосон. Бадамжунайгийн хэрэг. Хэдэн арван их наяд төгрөгөөр улс, ард түмэн хохирсон. Гэтэл түүнийг 40 саяар торгох ял төлөвлөсөн. Зоригийн алуурчид
Нэргүй 2024-11-08 66.181.161.241
хэргээс мултарсан. Жинхэнэ урвагч, гадны тагнуул, Монголын эрчим хүчний салбарт 40 сая долларын шахаа хийсэн Ц.Нямдоржийн бүлэг чимээгүй сууж байна. Ковидын үеийн 10 их наядын хулгай, 20 их наядын мөнгөний бодлогын гэмт хэргээ Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх нарын баг амжилттай нуун дарагдуулж, завшаад байна. Ард түмэн загасны ойтой. Бүгдийг мартсан.
Нэргүй 2024-11-08 202.55.188.88
Бишээ биш ЖИНЭХЭН эзэн .Элбэгдорж сайхан БИЛЭГ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ Удаан жаргал БАТТУЛГА НАРЫН хэрэг яав
zochin 2024-11-08 142.126.123.189
Ингээд нэгийг нь арслангууд барьж идэж байxад туслаxгүй Буффало үxэр шиг бүгдээрээ зугтаагаад байx уу ?????? Босоx жагсаx болсоогүй юм уу
Даваа 2024-11-08 66.181.183.203
нөгөө хууль хяналтынхан оролцсон улсын хилээр ашигт малтмалыг хууль бусаар гаргаж контрбанд хийсэн хэрэг юу болсон бэ, ийм хэргүүдээ ил тодоор шийдэхгүй бол шүүхийн нэр хүнд их унаж байна шүү
Zochin 2024-11-08 202.21.111.170
Нүүрсны хулгайн хэрэг….. УИХ-ын 17 гишүүн болон төрийн албачинд оролцсон энэ хэргийг хэзээч бүү МАРТ.
АТГ- гээс 17 хүний нэрийг зарласан. АТГ хүн гүтгээгүй мөн захиалгаар зарлаагүй гэдэгт итгэж байна.
Иргэг 2024-11-08 202.131.228.82
Чинбатын машинтай хүн дайрах гэсэн хэрэг юу болсон бэ