Насан туршийн боловсролын төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

Насан туршийн боловсролын төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

Насан туршийн боловсролын төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд хийж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрт насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Насан туршийн боловсролын төвийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь тэнхлэгээрээ 15м x 18м хэмжээтэй бөгөөд сургалтын өрөө, мэргэжилтнүүдийн өрөө, амралтын өрөө, номын сан, хурлын өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, энгийн ариун цэврийн өрөө, авто зогсоол болон бусад өрөө тасалгаатай, зоорьтой гурван давхар барилга юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ситиланд марк” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2024-11-07 66.181.161.47

Эрүүл мжндийн төв , Ахмадын төв, Соёлын төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төв, Жижиг дунд үйлдвэрийн төв, Насан туршийн боловсролын төв. БҮГД ТӨСВӨӨР БАРИГДАНА, ТӨСВӨӨС АЖИЛЛУУЛНА. ӨӨР БАС ЯМАР НЭРТЭЙ БАЛГАС БОДОЖ ОЛОХ БОЛ.

Avatar

jvvjhf 2024-11-07 202.9.40.220

байгалийн баялаг Ард түмний баялагыг хулгаылж завшсан адгийн хог шааруудыг яллаж хулгайлж завшсн хөрөнгиыг хурааж ард түмэнд олгоо.

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.180.129

яаж ойлговол зохих нэршил юм бол, бүх шатны боловсрол олгох юм уу, амьдах хар ухаан заах юм уу, бүү мэд, тайлбарлах хүн байна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж