Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы өгч буй мэдээллээр 2023 онд Эрүүл мэндийн даатгалд нийт 3 сая 240 мянган даатгуулагч хамрагдсан нь нийт иргэдийн 92.5 хувийг эзэлжээ.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сан/ЭМДС/-гаас 2023 онд 1 их наяд 785 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зориулан гэрээ бүхий 2349 байгууллагад олгожээ. Үүний 974 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт, 359 тэрбум төгрөгийг анхан шатын эрүүл мэндийн байгууллагад, 249 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэгт, 99 тэрбум төгрөгийг эмийн санд олгосон бол 43 тэрбумыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд, 39 тэрбумыг сувилалд, 11 тэрбумыг төр хариуцах эмийн зардалд зарцуулсан байна. Төсвийн зарлагын гүйцэтгэл 222.0 тэрбум төгрөгөөр давсан учир 2023 оны эрсдэлийн сангийн 40 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээний зардалд зарцуулжээ. Мөн 2022 оны 60.5 тэрбум төгрөгийн өрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвөөс барагдуулж ажилласан байна.
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 27-45 хувиар нэмэгдүүлсэн, мөн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн тоо хэмжээ өмнөх онтой харьцуулахад 36.8 хувиар өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан сангийн зарлага батлагдсан төсвөөс 218.3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн байна.
Г.ХОРОЛ
Иргэн 2024-11-07 202.126.91.141
эмд нас санхүүждэг хувийн эмнэлгүүд 7хоног нэртэй 5өдрийн тариа эмээ чанаржуулж болдгүй юм уу?эмнэлэгийн практикаас хоцрогдсон пирацитам.рибоксин вит с дотоодын 2дусал өөр эмчилгээ байхгүй тэгсэн мөртлөө даатгалаас 500000 1сая төг авах юм.орон байр нь заваан эмч нар нь мэдлэг муу орчин бохир харагдах юм.шалгуур алга.5хоногт эмчилгээ хийгээд үр дүн байхгүй.ядаж 10хонож байж эмчилгээ болох бх.чанартай үйлчилгээ авмаар бх юм.эмсайд хяналтаа тавьж ажилаар бна.мөн гадаад эзэнтэй эмнэлгүүд олон бх юм.
Нэргүй 2024-11-07 202.126.91.143
Муу эмнэлэг сонгож дээ.
Зочин 2024-11-07 202.131.227.179
ЭМДЕГ бодлого, тогтолцоог өөрчлөх, ямар тусламжийг чухал, хүнд хөдөлмөр эрхэлдэг эмнэлгүүдийг түлхүү дэмжих хэрэгтэй,
Дагнасан дотор,уламжлалт, мэдрэл ,сэргээн засах, өрх, сумын эмнэлгүүдийн амбулаторийн санхүүжилт багасгах хэрэгтэй.Өөрийн байргүй түрээсээр ажилладаг эмнэлгүүдийг, хувийн курсын бариач нарыг болилуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-11-07 59.153.112.159
ЭМД дампуурсан идсэн эздүүд зүгээр л тэнээд тансаглаад байж байдаг энэ сайд тоо яриад юу ч болоогүй аятай зогсож байдаг
энэ улс сүйрлээ
yagaad hubiin emenleguuded iim ih mungu uguud bainaa 2024-11-07 103.57.92.143
getel ted vnetei emchilgee hiij uuriiguu avch ybj chadaad baihad shuu. Ulsiin emenlegee l saijiruulij ard tvmenee bodmoor bainaa