Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Түүний шүүх хурал өнөөдөр /2024.11.07/ өглөө 10:00 цагт эхэлсэн. Дөрвөн цагийн туршид үргэлжилж байна. Н.Өнөрцэцэгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг шүүж, улсын яллагчаар Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ нар оролцож байгаа юм байна.
Одоогоор шүүхийн байрны гадаад хэвлэл мэдээлэл, түүний ар гэр, холбогдох байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд хуралдааны шийдвэрийг хүлээж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа шүүх хурлын нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх рүү орсон ч хаалттай шүүх хурал учраас хэн ч орох боломжгүй гэдгийг дамжуулсан юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг нээлттэй шүүх асуудлаар шүүхээс тоймлоод хаалттай явах үндэслэл байна гэж үзсэн. Харин өмгөөлөгч энэ мэдээг гарахаас өмнө эрхзүйн орчны талаар боломжтой эсэхийг хэлж байсан. Шүүх хуралдаан нээлттэй явах хуулийн зохицуулалттай. Хоёр л үндэслэлээр хаалттай явдаг. Нэгдүгээрт, бага насны хүүхдийн эрхтэй холбоотой асуудал, хоёрдугаарт, төрийн нууцтай холбоотой асуудал. Гэтэл энэ ганц төрийн нууцтай холбоотой хэрэг биш. Өөр хэргүүд байгаа учраас тэдгээрээс тусгаарлах боломж байгаа. Өөрөөр хэлбэл тэрийг хадгалсан гэдгээр буруутгаж байгаа бол хэн нэгэн тэрийг гаргасан байж таараа. Тэрэнтэй холбоотой хэсгийг тусгаарлах логик харагдаад байна. Тэгэхээр үүнийгээ тусгаарлаж байгаад иргэдийн итгэх итгэл шүүх яаж үйл ажиллагаагаа яаж явуулдгийг харуулах боломжтой учраас нээлттэй хийгээд өгөөч гэсэн. Гарч ирээд мэдээлэл өгнө. Энэ салбарт ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд би шүүхэд итгэж байна" гэсэн юм.
Шүүх хурал 14:10 цагт түр завсарлана.
Нэргүй 2024-11-07 202.72.245.121
Karma karma
Зочин 2024-11-07 103.57.92.22
Хэдэн луйварчид нийлж өөрийгөө АН гэж нэрлэхээр ардчилагч болчдоггүйг АН гэсэн үгийг өмчлөгчид өдөр бүр баталж байна. Энэ дээрэмчид 200 жилээр хоцорсон Монголыг Дэлхийн хөгжлийн түвшинд хүргэсэг зүүний социалистууд МАН-ыг коммунист гэж баалдаг ч МАН нь АН гэгч шиг шинэ фашистуудын үүр бишээ
Иргэн 2024-11-07 103.57.92.48
Энхрий хайрт МАХН – мандтугай!!! Олон улсын коммунист ажилчны намууд нэгдэхтүн!!! Энхрий хайрт Хятадын коммунист нам МАХН- гүн бат Найрамдал бадартугай!!!
Нэргүй 2024-11-07 202.126.88.176
шүүх д нөлөөлсөн нь үнэн ш дэ. жижиг ч гэсэн хулгайч нь зөвддөг болоо юм. том жижиггүй хулбай бол хулгай. хорих хэрэгтэй
Ц.Нарантуяа 2024-11-07 66.181.179.17
Өнөөдөр!!! Монголын түүхэнд чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг устгах …хамгийн харгис үйлдлийг гаргаж буй шүүгчид!!!түүх мартах ёсгүй??? 2016 оноос эхлэн Монгол ардын нам…засаглал хэвлэл мэдээллийнхэнтэй хаалттай гэрээ хийж санхүү мөнгөөр ивээн тэтгэж ажиллуулж байгаад !!!Улстөрийн золиос болгон яллаж буй үйлдэл!!!…засаглалын тэргүүнд албан тушаал эрх мэдлийг ашиглан яаж хүн хэлмэгдүүлж болдоггийг яруу тодоор үзүүлэхээр шүүж зохион байгуулж удирдаж байгаа шүүгч нь..ЗОРИГТ..гэнэ???
zochin 2024-11-07 203.91.115.246
solior
Нэргүй 2024-11-07 66.181.160.17
Овоо тэнэг гаруу
Нэргүй 2024-11-07 202.9.46.19
Юугаа ч мэдэхгүй ийм УИХ-ын гишүүд яаж хууль санаачилж батлах билээ. Юу болох уу, юу болохгүй вэ гэдгээ огт мэддэггүй ийм оронцогууд улсыг хөгжүүлэхгүй. АН-ынхан ямар шалгуураар энэ эмэгтэйг УИХ-ын гишүүн болгосон юм болоо.Хэлэх ч үг алга даа.
иргэн 2024-11-07 66.181.183.254
УИХ-ын Гишүүд хүртэл гаргасан Тогтоол шийдвэрээ зөрчөөд Хараат бус Шүүхийн бие даасан байдалд Хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байгаа нь Эрх мэдлээ хэтрүүлж ашиглаж байна,
Нэргүй 2024-11-07 66.181.180.113
ялтан хоригдол гэвэл зүйд нийцнэ
Нэргүй 2024-11-07 66.181.188.117
Улсын их хурлын гишүүн хүн гэхээрээ шүүхэд нөлөөлдөг болчихсон юмуу. Их хурлын гишүүний эрх ,үүрэг, хариуцлагаа мэдэхгүй ингээд явж байхаар ажлаа өгөх хэрэгтэй.
Нэргүй 2024-11-07 66.181.168.8
Баярмаа нь УИХ гишүүн болчихоор дуртай газар руугаа орж болно гэж бодсон юм байх даа, 126 ийм эргүү гарчихвал баларлаашд
Нэргүй 2024-11-07 64.119.31.162
ugaasaa UIH.n gishuun hun durtai gazartaa ordog erh n huuliar olgogdson baidag yum MALdaa..