Парисын олимпийн од, интернет ертөнцийг шуугиулсан Рэйган зодог тайллаа

Парисын олимпийн од, интернет ертөнцийг шуугиулсан Рэйган зодог тайллаа

Парисын олимпийн од, интернет ертөнцийг шуугиулсан Рэйган зодог тайллаа

Парисын олимпийн наадмын брейк бүжгийн төрөлд Австралийн тамирчин Рэйчел Ганн буюу Рэйганы үзүүлбэр дэлхий нийтийн анхаарлыг татсан. "B-girl" түүний хувьд олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ч гурван үеийн турш оноо авч чадаагүй билээ. Түүний хөдөлгөөн, бүжгийн найруулга, элемент, техникүүдийг харахад бүжигчин гэмээргүй харагдаж, шүүмжлэл хүртсэн.

Өдгөө 37 настай тэрбээр их сургуульд лекц уншдаг бөгөөд олимпийн дараа цахим орчинд од болж, түүнийгээ дагаад асар их дарамтыг мэдэрсэн гэнэ.

Рэйган саяхан подкастад орох үеэрээ "Би зүгээр л хүмүүс намайг хэрхэн харж байгааг удирдаж чадахгүй байна. Би бусдыг тоохгүй үргэлжлүүлэн бүжиглэмээр байгаа ч надад улам хэцүү болж ирлээ" гэжээ.

Олимпийн дараа Ганныг заналхийлсэн, сүрдүүлсэн захидлууд ихээр ирж, уучлалт гуйхыг шаарджээ. Түүний үзүүлбэрээс улбаатайгаар брейк бүжгийн спорт нь олимпийн хөтөлбөрт багтах эрхтэй юу гэх сэдвийг дахин сэргээсэн. Улмаар 2028 оны Лос Анжелесын хөтөлбөрт тус төрөл багтаагүй билээ.

Ганн үргэлжлүүлэн "Би бүжиглэсэн, брейк хийсэн хэвээрээ байх болно. Гэхдээ зочныхоо өрөөнд нөхөртэйгөө бүжиглэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж