Нетаньяху Батлан хамгаалахын сайдаа огцруулжээ

Нетаньяху Батлан хамгаалахын сайдаа огцруулжээ

Нетаньяху Батлан хамгаалахын сайдаа огцруулжээ

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху дотоодын улс төр, дайны хүчин чармайлтаас улбаалан Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлантыг огцрууллаа. Ерөнхий сайд Мягмар гаригт мэдэгдэл гаргаж, "Батлан ​​хамгаалахын сайд бидний хоорондын итгэлцэл тасарсан" гэж мэдэгджээ.

Гадаад хэргийн сайд Израиль Кац Батлан хамгаалахын сайдаар ажиллах болжээ. Харин Гадаад хэргийн сайдаар Гидеон Саар томилогдсон байна. Энэ хүмүүсийн аль нь ч цэргийн арвин туршлагагүй. Галлантын хувьд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй өдөр бүр харилцаж, найзын харилцаатай байсан. Гэвч АНУ-ын шинэ парламент сонгогдсоны дараа Израилийн тус улстай харилцах харилцаа өөрчлөгдөх тул үүнийг дөрөөлөн Нетаньяху Галлантыг огцруулсан ч байж магадгүй юм.

Галлант уг шийдвэрийн талаар хэлэхдээ, "Израилийн аюулгүй байдлыг хангах нь миний насан туршийн эрхэм зорилго байсаар ирсэн, байх ч болно" гэж "X" хуудсанд нийтэлжээ. Мөн огцрох болсон шалтгаан нь хэт үнэн алдартны цэргийн алба хаах асуудал, Газад барьцаалагдсан хүмүүсийг орхих, аравдугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн халдлагын талаар маргалдсанаас улбаатай гэж тайлбарласан байна. Мөн "Барьцаалагдсан хүмүүсийг орхихыг зөвшөөрөхгүй. Энэ нь буруу замаар явж буй хүмүүсийн хувьд Каины тэмдэг байх болно" гэсэн байна. Нетаньяхугийн хувьд Галланттай маргаанаа шийдвэрлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн гэсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж