Солонгос жанг ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэнэ

Солонгос жанг ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэнэ

Солонгос жанг ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэнэ

Шар буурцаг ашиглан исгэсэн сүмс буюу жан хийдэг солонгос уламжлалыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж магадгүй байна. Жан нь солонгос үндэстний олон хоолонд хэрэглэдэг уламжлалт амтлагч юм. Энэ нь дотроо шар буурцагны, улаан чинжүүний гэх мэт хэд хэдэн төрөлтэй.

МЭӨ 57-МЭ 668 оны үеэс л солонгосчууд жан бэлтгэж, хоол хүнсэндээ хэрэглэдэг байв. Чусон гүрний үе буюу 1391-1910 оны үед жанг өргөнөөр хэрэглэдэг болсон. Энэ үед хааны ордны агуулахуудад жанг тусгайлан хадгалж, ордны авхай нар хариуцдаг байжээ.

Жангийн найрлагаас гадна бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үйл явцыг солонгосчууд эртнээс нааш хойч үедээ уламжлуулсаар иржээ. Тариалалт, үйлдвэрлэлт, исгэлт гэх мэт шат дамжлагын тухайд Хятад, Японд хэрэглэдэг аргуудаас ялгаатай. Ялангуяа өмнөх жилийн үлдэгдэл дээрээ шинэ жан нэмж исгэдэг арга барил нь Солонгосын өвөрмөц соёлд тооцогддог.

Соёлын үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2018 онд солонгос жанг үндэсний биет бус өвд бүртгэсэн. Тэгвэл энэ удаад ийнхүү ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэх болж байна. Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороо Парагвайн Асунсион хотноо арванхоёрдугаар сарын 2-7-ны хооронд хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах аж. Хэрвээ энэ шийдвэр эцэслэн баталгаажвал Өмнөд Солонгос улс ЮНЕСКО-ийн жагсаалтад 23 дахь удаагаа бичигдэх болно.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Stink 2024-11-07 202.9.46.130

өмхий самхай баба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж