Германы канцлер Олаф Шольц Лхагва гаригт Сангийн сайдаа огцруулж, засгийн газар нь уналтын ирмэгт ирээд байна. Энэ талаар Шольц телевизээр ярихдаа, "Сангийн сайд Кристиан Линднерийг манай улсад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай учир огцруулсан" гэж мэдэгджээ.
Эвслийн засгийн газрын гишүүд болох Социал демократ намын Шольц, Чөлөөт ардчилсан намын Линднер, Ногоон намын Роберт Хабек нар урт хугацаанд улс төрийн нууцлаг маргаантай байжээ. Шольцын мэдэгдлийн дараа Чөлөөт ардчилсан нам Линднерийг эвслээс гарсан гэж мэдэгдсэн байна. Шольц нэгдүгээр сарын 15-нд илтгэлийн санал хураалт явуулж, гуравдугаар сарын эцэс гэхэд сонгууль явуулахаар төлөвлөсөн. Тэрбээр нэгдүгээр сарын 15-ныг хүртэл албан тушаалаа хэвээр хадгалж, чухал хууль тогтоомжуудыг гаргах болно гэдгээ илэрхийлсэн ба эдийн засаг, батлан хамгаалахтай холбоотой хуулиудыг Христийн ардчилсан холбооны сөрөг хүчний удирдагч Фридрих Мерцтэй ярилцан, батлах болжээ.
Дээрхи үйл явдлуудыг "гэрлэн дохионы хямрал" гэж нэрлэдэг аж. Энэ нь улаан, шар, ногоон өнгийг төлөөлөх намуудын маргааныг илэрхийлнэ. Тодруулбал, Германы эдийн засгийн ирээдүйн талаар эвслийн түншүүд санал зөрөлдөж, маргалдахыг хямрал гэж нэрийдээд буй.
Сангийн сайд, Чөлөөт ардчилсан намын гишүүн Кристиан Линднер өнгөрсөн долоо хоногт 18 хуудас бүхий эдийн засгийн төлөвлөгөөг нийтэлснээр асуудал эхэлсэн юм. “Германы эдийн засгийн эргэлт” гэсэн гарчигтай баримт бичиг нь ихээхэн хурцадмал байдал үүсгэв. Үүнд Германы эдийн засгийн хүчирхэг байр суурийг хамгаалахын тулд татварыг бууруулж, бодлогод томоохон өөрчлөлт хийхийг уриалсан байжээ. Энэ нь эвслийн хамтрагчид болох Социал демократ болон Ногоон намын үзэл бодолтой зөрчилдөж байгаа юм.
Зарим хүмүүс тухайн нийтлэлийг засгийн газрын бодлого гэхээсээ илүүтэй улс төрийн кампанит ажлын стратеги гэж бодсон. Товчхондоо, Линднерийн эдийн засгийн төлөвлөгөө нь түүнийг ирээдүйн сонгуульд бэлдэж, одоогийн эвслийн дотор хурцадмал байдал санаатайгаар үүсгэж буйн шинж гэж үзсэн юм.
German uls dampuurch bnaa. 2024-11-07 103.57.92.143
german ulsiin ediin zasag hyamaaraad baidal tun hetsvv bolj baihad SHolts ukraind ih hemeejeenii mungu hurungu ugun geed l sangiin saidtai muudaltsaj baigaa sh dee. Ene SHolts odoo german ulsiig mohooj duuslaa daa. Nogoon bodolgo gej hoid tengesd baahan salhin stans barisan ch salhigui taivan ved tog tsahilgaan baihgui bolj orosiin hiigui baihgui bolj tsahilgaan erchim hvch ni vnetei bolj vildvervvd haagdaj duuslaa daa
Зочин 2024-11-07 66.181.177.144
Барууны хямрал манайхтай огт адилгуй. Хегжсеер л байна, учир нь тэд уйлдвэржсэн улсууд. Германд лав 1920-1930 оны хямрал дахиж тохиохгуй. Харин хуучин соц улсуудын зарим нь енеех л улгэрээ ярьсаар, ж нь: манайхны зарим нь. Биднийг хуухэд байхад империализм удахгуй мехне гэсээр енеег хурчихсэн. Тэр уед барууныхныг тэгж нэрлэдэг байж билээ. Бараг 100 жил болчихож. Барууныхан харин ч хегжсеер, бид бренд гэдэгт нь ухэлдээд байгаа л биз дээ…
medehgui baij soliorood baih yumaa. Orosiin hyamd hii , neft tumurgui bol germanii aj vildver delhiid ursulduh bolomjgui shuu. 2024-11-07 103.57.92.143
Ogt medehgui baij tenegteed buraad baih hurliiz be de.Odoo 1920 -1930 on bish za. odoo aziin zuun bolson 21 zuun shuu. 1930 onii ved azid yponoos oor aj vildverjsen oron baihgui baisan bol odoo german bitgii amerikuud delhiin zah zeelees aj vildveriin hubid havchigdaj ursulduj chadahgui bolj zah zeelee aldaj duusaj bna. germanii gol mashinii aj vildveruud dampuurch haagdaj buig har l da.ursuldugch hyatad ypon solongos ulsuud ilvv hyamd sain mashiniig iheer hymd gargaj bna.. Oro