Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсаны шүүх хурлыг товлолоо

Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсаны шүүх хурлыг товлолоо

Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсаны шүүх хурлыг товлолоо

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-нд гарсан. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь тус хэргийг үйлдсэн гэж буруутгагдсан юм.

Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, П.Отгонбаатарыг Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэмээн гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.

П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Тэгвэл прокуророос П.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 12-ний өдөр товлосон байна.

Уг хэргээс шалтгаалан нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, сурталчилгааг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.191.194

МАН гэдэг улс төрийн хүчин хөдөө орон нутгийн хөрсөн дээр очихоороо ийм л Отгонбаатарууд байдаг даа ! МАН МАН МАН гэж хуцалдаад, сүүлээ сээрэн дээрээ тавьчих сан, хавьтсанаа хазаж урсан ийм л ноходоор дүүрэн ш дээ !

Avatar

Зочин 2024-11-07 66.181.191.129

Энэ хэрэг Суманд улс төржилт гаарсаныг илтгэж байгаа юм. Дээрээ нэг хөнжилд орчоод байхад доороо улс төржөөд байх шаардлага байхгүй. Улс төрчдөд сумлаад түүнд нь сумлагдаад байдаг хүмүүс ухаарайсай

Avatar

Нэргүй 2024-11-07 158.59.146.30

ter huniig shuuh hural bish, aluurchniig shuuh hural shvv dee, tegeheer alurucnii nereer, a*******n otgonbaatariin shuuh hural gene shuu

Avatar

Нэргүй 2024-11-07 103.57.94.222

Гарчиг чинь буруу байна. Талийгаачийн гэр бүлээс уучлалт гуй

Avatar

DGG 2024-11-07 103.57.93.205

Эрдэнэзаяа минь эргүүтэхээ боль. Баянмөнх агсаны шүүх хурал ч гэх шиг. Нас барсан хүнийг шүүх гээд байна уу? Отгонбаатарыг шүүх юм биш үү?

Avatar

Зочин 2024-11-07 66.181.179.214

МАН-ын идэвхтэн юм чинь ганц хоёр жил суусан болоод л гараад ирэх биз дээ, МАН ч МАНгар ш дээ

Avatar

Нэргүй 2024-11-07 59.153.114.165

Хөөрхий талийгаач болоочийн шүүгээд яах нь вэ ккк. Наад гарчиг шиг юмаа олж бичээч

Avatar

Гарчиг, шүүхийн шийдвэр ч буруу ойлголт төрүүлж бн өө 2024-11-07 66.181.160.114

МАН-ын үйл ажиллагааг хааж шүүх ёстой. Шүүх МАН-аас хараат бус шударга ажиллах үүрэг хариуцлагатай

Avatar

bi l baina 2024-11-07 104.35.183.32

aluulsan huniig ni shuuh geed baigaamu, balarsan yum be
medeegee zasaa ch ERDENEZAYAAAAAAA durakaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж