Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гал гарч, 86 иргэн угаартаж болзошгүй нөхцөлд оржээ. Тодруулбал, Пүрэв гаригийн 01:11 цагийн үед тухайн газарт хогийн суваг шатаж байна гэсэн дуудлага мэдээллийг Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид шатаж байсан хогийн сувгийг унтраан, утаажилтын бүсээс иргэдийг гаргажээ.
2024 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр, 980 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 273 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 73 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 64 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.
Нэргүй 2024-11-07 59.153.112.187
hot ter chigeeree utaajsan bus bishuu
Нэргүй 2024-11-07 202.131.234.123
хот улс даяараа утаажижсан байхад хаашаа нүүлгэсэн болж байна?
Нэргүй 2024-11-07 66.181.191.215
haha tiim