АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, Дональд Трамп ялалт байгуулснаар Цагаан ордонд эргэн ирлээ. Мэдээж сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид сурталчилгаандаа олны танил алдартнуудыг ашигладаг. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулиар дэлхийн спортын одод хэнийг дэмжсэн бэ?
КАМАЛА ХАРРИСЫН ДЭМЖИГЧИД
ЛеБрон Жэймс
Сагсан бөмбөгийн алдарт тамирчин ЛеБрон Жэймс өөрийн инстаграмаараа дамжуулан Камала Харрис болон Ардчисан намыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр "Бид энд юугаа яриад байгаа юм бэ? Би хүүхдүүд, гэр бүлийнхээ ирээдүйг бодлоо. Миний сонголт ойлгомжтой. Камара Харрисын төлөө саналаа өгцгөөе" гэжээ.
ЛеБрон Жэймсийн хувьд Дональд Трампийг төдийлөн ойшоодоггүй бөгөөд хурцаар шүүмжилдэг билээ. Заримдаа энэ нь фэнүүдэд нь таалагддаггүй гэнэ.
Стефен Көрри
Стефен Көрри ч Ардчилсан намыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиар Жо Байденыг ихээр дэмжиж байв. Тэрбээр олимпийн дараа Ардчилсан намын их хуралд богино бичлэг илгээж, "Би Камалаг ерөнхийлөгч болсноор эв нэгдлийг эргүүлэн авчирч, энэ улсыг урагш хөтөлнө гэдэгт итгэж байна. Мишель Обамагийн хэлсэнчлэн юм олж хий. Саналаа өг, идэвхтэй бай. Хамтдаа арваннэгдүгээр сард өмнө нь болж байгаагүй зүйлийг харуулъя" гэх үгсийг хэлжээ.
Стефен багийнхаа хамтаар Цагаан ордонд зочилж, Камала Харристай уулзаж байсан билээ.
Меган Рапино
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэн дэх шилдгүүдийн нэг Меган Дональд Трампийг хурцаар шүүмжилдэг. Түүний үзэж буйгаар Дональд ерөнхийлөгч болсноор АНУ-д хүчирхийлэл бодитоороо гаарах аж. Тэрбээр нэгэн подкасытын үеэр "Үнэхээр стрестэй байна. Бага зэрэг бухимдаж байгаа ч найдвар тээж байна. Хүмүүст, ялангуяа эмэгтэйчүүдэд итгэж байна. Дональд Трампийн бидэнд амлаад буй хүчирхийлэл, харанхуй, айдсаас илүүг хүмүүс хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүний хийх бүхэн үнэхээр харанхуй, гутармаар байх болно. Түүний амлаад буй шиг хүмүүс амьдарна гэж бодохгүй байна" гэжээ.
Трэвис Келси
Алдарт дуучин Тэйлор Свифтийн найз залуу, америк хөлбөмбөгийн тамирчин Трэвис мэдээж найз бүсгүйнхээ сонголтыг хүндэтгэж, дэмжинэ. Тэйлор Свифт бол Камала Харрисыг идэвхтэй дэмжигчдийн нэг. Дуучин бүсгүй ч Камалаг дэмжиж буйгаа олон нийтэд ил зарласан. Энэ үйлдлээр нь Трэвис бахархаж байгаа ч хэлээд амжжээ.
ДОНАЛЬД ТРАМПИЙГ ДЭМЖИГЧИД
Жэк Пол
Боксчин, ютубер Жэк Пол Трампийг дэмжиж буйгаа илэрхийлсэн 18 минутын бичлэгийг Х дээр нийтэлсэн. Тус бичлэгтээ тэрбээр эх орныхоо эдийн засаг, хилийн хамгаалалт, мөн трансжендерийн асуудлыг ч хөндөөд амжив. Жэк хамгийн гол нь "Зөв зүйл хий, Дональд Трампад саналаа өг" гэдгээ тун ойлгомжтой тайлбарлажээ.
Харрисон Баткер
Трампийг идэвхтэй дэмждэг өөр нэгэн тамирчин бол Харрисон Баткер. Америк хөлбөмбөгийн тамирчин тэрбээр үр хөндөлтийг дэмжсэн Камала Харрист саналаа өгөхийг эрс эсэргүүцжээ. Учир нь Христийн шашинд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Түүний хувьд "Эмзэг бүлгийн төлөө, төрөөгүй хүүхдүүдийн төлөө тэмцдэг нэгнийг сонгомоор байна" гэжээ.
Даника Патрик
Авто уралдааны шилдэг тамирчин асан Даника Патрик өнгөрсөн сард ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байгаагүй гэдгээ хэлж, энэ удаад анхны удаагаа өгөх болно гэжээ. Мэдээж түүний санал Трампийнх аж. Тэрбээр "Энэ улсыг удирдах хүн эх орноо удирдахдаа бизнес хийж байгаа юм шиг л удирдах хэрэгтэй. Би Дональд Трампаас илүү бизнесменийг олж харахгүй байна" гэжээ.
Антонио Браун/Ле’Вон Белл
Америк хөлбөмбөгийн одод өнгөрсөн сард Трампийг дэмжиж буйгаа ил зарлаж, түүний компанит ажлын нэг хэсэг болж, индэр дээр гарсан билээ. Тэдний хэлсэн үгэнд "Камала Харрис, Тим Валц хоёр хөвгүүдэд тампон хийхийг хүсч байна. Галзуу биш гэж үү?" гэжээ.
Зочин 2024-11-07 66.181.180.40
машинтай санал нэг
Сталин 2024-11-07 66.181.177.102
Яг л ялчихсан иум шиг 4 зүг 8 зовхис руу инээдэг гажигтай харагддаг халтар эмэгчин нь дэлхийн талыг удирдах болж үймээн самуун замбраагүй явдлыг оройд нь хүргээгүй нь л яамай.
Нэргүй 2024-11-07 202.9.47.15
Only drug addicts, people of color, gays and transgenders supported Kamala Harris.
зочин 2024-11-07 103.57.93.28
Бат үүл Сосорбарам Зоригт нарын зүрхэн нь хаагдах шахаж байгаа байх шүү
Хулгайч монгол 2024-11-07 103.212.118.151
одоо тэгээд трампыг дэмжигч нарт АНУ гийн гавьяат цол өгөх үү
Нэргүй 2024-11-07 103.87.255.34
Setgetsiin uvchtei Trump garlaa daa
Зочин 2024-11-07 202.9.46.244
сэтгэцийн өвчтэй хүн бас дэвших үү яаж мэдээд бна
Нэргүй 2024-11-07 103.87.255.34
Sertsetsiin uvchtei Trump garlaa daa