Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан АНУ-ын ерөнхийлөгчийн 47 дахь удаагийн сонгууль болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд БНН-аас Дональд Трамп, Ардчилсан намаас хатагтай Камала Харрис нар нэр дэвшсэн билээ. Сонгуулийн дүнд Дональд Трамп ялалт байгуулав. Түүний хувьд дундаа нэг завсартайгаар хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож буй. Тэгвэл АНУ-ын сонгуулийн үр дүн болон энэ нь Монгол Улсын гадаад бодлого, эдийн засагт хэрхэн нөлөөлөх зэрэг асуудлаар Олон улсын харилцааны судлаач профессор Д.Баярхүүгийн байр суурийг хүргэж байна.
-Олон улсын судлаач хүний хувьд АНУ-ын сонгуулийн үр дүнг юу гэж харж байна вэ?
-Дональд Трампийн хувьд 2016-2020 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2020 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Ийнхүү гурван удаа нэр дэвшиж хоёр дахь удаагаа ялалт байгууллаа. Энэ бол АНУ-ын түүхэнд анхны тохиолдол. Миний хувьд Трамп ялснаар улсынхаа гадаад болон дотоод бодлогыг нэг их өөрчлөхгүй, савлуулахгүй болов уу гэж бодож байна. Энэ ялалтыг өөдрөгөөр харж байна. Эрх зүйт төртэй, ардчиллын баялаг туршлагатай, ардчиллын үнэт зүйлсээрээ дэлхийд хошуучлагч улс шүү дээ.
-Дональд Трамп сонгуульд ялбал Орос-Украины дайныг зогсооно гэж мэдэгдэж байсан. Энэ амлалт биелэх боломжтой гэж та харж байна уу?
-Сонгуулийн сурталчилгааны үеэр Трампийн ярьж хэлсэн, амласан бүх зүйл хэрэгжинэ гэж байхгүй. Тухайлбал, Орос-Украины дайныг ганц өдөрт зогсооно, Путинд нөлөөлнө гэдэг нь худлаа, тийм боломж ч байхгүй. Энэ бол сэтгэл хөөрлөөрөө хэлсэн үг. Америкийн татвар төлөгчдийн мөнгийг дайнд зарцуулахгүй, зөв зүйлд зарцуулна, санхүүгийн гарлага гаргахгүй гэсэн утгаар сонгогчдыг татах гэж хэлсэн үг. Гэхдээ яг тэгж чадахгүй. Тэр яллаа гэхэд дахин гурван сарыг үдэж байж албан тушаалдаа очно. Энэ гурван сард Украинд тусламж үзүүлэх эсэхийг Жо Байден шийднэ. Хуулиараа бол Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө. Тэр хүртэл Байден засгийн эрх барина. Үүнд Трамп нөлөөлж одоо хэрэгжүүлж буй бодлогыг нь зогсоож чадахгүй. Тиймээс Украинд тусламж үзүүлсээр байна байх гэж бодож байна.
-Трампийн ялалт Монгол Улсын гадаад бодлого, эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж та бодож байна?
-Трампийн хувьд өмнө нь дөрвөн жил засгийн эрх барьж байсан туршлагатай хүний хувьд АНУ-ын шинэ Засгийн газрыг хангалттай удирдаад аваад явж чадна. Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа Монгол-Америкийн харилцаанд өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн. Хоёр орны харилцаанд гавьяа байгуулсан, ул мөрөө үлдээсэн хүн. Стратегийн түншлэл тогтоосон нь түүний гавьяа. 2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ АНУ-д айлчлаад Монгол-Америкийн харилцааг түншлэлийн нэг шатаар ахиулсан. 2004 оноос Иж бүрэн түншлэлийн харилцаатай явж ирсэн бол 2018 онд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон. Түүний дараа 2019 онд буюу жил хүрэхгүй хугацаанд хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Нэг жилийн хугацаанд хоёр өндөр түвшний харилцаа тогтоолгож чадсан хүн бол Трамп байсан.
Энэ харилцаа цаашид үргэлжилнэ, шинэ шатанд гарна гэж итгэж байна.
-Трампийн хувьд цаашид АНУ-ыг хэрхэн удирдах байх гэж таамаглаж байна. Жишээлбэл, гадаад бодлого, олон улсын харилцаанд гэх мэт тэр хэрхэн нөлөөлөх бол?
-АНУ бол дэлхий дээрх цорын ганц глобал гүрэн. Дэлхийн хамгийн нөлөө бүхий цорын ганц их гүрэн гэх үү дээ. Тиймдээ ч ерөнхийлөгчийнх нь сонгууль дэлхийн бодлогод ихээхэн нөлөөтэй. Дэлхий даяараа АНУ-ыг ширтлээ шүү дээ. Энэ юуг илтгэнэ вэ энэ том байр сууриа Трампийн өнгөнд АНУ алдахгүй. Ийм гүрний гүйцэтгэх засаглалыг дахин тэргүүлэх Трамп бол дэлхийн геополитикт, дэлхийн зах зээлд, олон улсын худалдаа, санхүүд хүчтэй тоглогч хэвээрээ байх болно.
Трамп АНУ-ын гадаад дотоод бодлогыг учиргүй хянаж засварлаад, 180 градус эргүүлээд байр суурийг нь сулруулна гэж байхгүй.
Дэлхийн бодлогыг огцом сайжруулах юм уу, эсвэл огцом бууруулна гэж бодохгүй байна. Савлагаа гарахгүй. Трамп бол улс төрд орохынхоо өмнө бизнес эрхэлж байсан, Америкийн уламжлалт улс төрчийн дүр төрхийг өөрчилсөн, магадгүй улс төрийн уламжлалт соёлыг шинэчилсэн хүн гэж боддог. Тиймээс өмнөх дөрвөн жилийн туршлагадаа үндэслэн ажиллах байх. Гадаад бодлого, хамтын ажиллагаагаа хумихгүй байх гэж бодож байна. Олон улсын хамтын ажиллагаанд хүлээсэн үүрэгтээ үнэнч ажиллана. Холбоотон, түнш, өрсөлдөгчид, дайснаа ялгаж салгана. АНУ-ын уламжлалт гадаад бодлого, үндэсний эрх ашиг, стратегийг дээдлэгч явсан тэр дөрвөн жилийнхээ үйл ажиллагааг л хэрэгжүүлнэ. Байдены засаг захиргааны алдааг засаад ололтыг бэхжүүлээд залгамжлаад явна гэсэн итгэлтэй байна.
-Орос-Украины дайныг ганц өдөрт зогсоох боломжгүй юм байна. Тэгвэл уг асуудалд хэрхэн хандах бол гэсэн хүлээлт дэлхий дахинд байгаа шүү дээ?
-Оросууд Трампийн ялалтад онцгой ач холбогдол өгч магадгүй. 2016 онд ч ач холбогдол өгч байсан. Гэхдээ АНУ-Оросын харилцаанд Трамп тэгтлээ дэвшил авчраагүй. Одоо Трамп Украинд шууд туслахгүй, дайныг ганц утасдаад зогсооно гэж ярьсан нь оросуудын хувьд гэрэл гэгээ байж магад. Гэхдээ ярьснаа үе үе өөрчилдөг, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зээлээр өгнө, үнэгүй өгөхгүй гэж ярьсан явдал бий. Ямартай ч 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө. Тэр өдрөөс хойш л яригдах асуудал шүү дээ. Тэр өдрөөр тасалбар болгоод Байден, Харрис нар улс төрөө өндөрлүүлнэ.
Уг сонгуулийг дүгнэхэд АНУ-ын түүхнээ хамгийн өндөр буюу 78 насандаа ерөнхийлөгч болсон түүх бичигдлээ. Мөн АНУ-ын ахмад туршлагатай улс төрийн нам болох АН сүүлийн гурван сонгуулийн хоёрт нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдүүлээд хоёуланд нь ялагдал хүлээлээ. Үүнээс харахад АНУ-ын улс төрд эмэгтэй улс төрчид дэмжлэггүй юм байна гэдэг нь харагдлаа.
Зочин 2024-11-07 139.5.216.72
Харыг харж харваач, шарыг харж шарваач.
Нэргүй 2024-11-07 66.181.191.194
Олон улсын харилцааны соёлын түвшинд дүгнэн ярьсан бна, үүнээс өөрөөр нэг талыг барин донгодсонгүй, одоо Орос ялна гэж хэлсэнгүй гэж орк чи орилж байх шив дээ ! Тэгдэггүы л байхгүй юү дээ !!!
Нэргүй 2024-11-07 202.126.91.234
Шшшшш,,,,,оркуудаа,,,,Баярхүү гуайг элдвээр хэлээд,,,,та ноход яахнавдээ,,,,,идүүрээ л эргүүлээд хэвтэцгээдээ,,,нохдуудаа,,,
Иргэн 2024-11-07 66.181.183.136
Яг л үнэнийг бичжээ
иргэн 2024-11-07 66.181.183.254
Трамп ялж Либерадуудад хүнд цохилт боллоо
Нэргүй 2024-11-07 66.181.191.194
БНН чинь хамгийн либериал нам, Трамп чинь өөрөө туйл ын либериал хүн ш дээ ! Юу ч мэдэхгүй байж бас их донго сохымаа, чи.
Нэргүй 2024-11-07 73.59.119.57
Саяхан муулаад байсан гар ийм хурдан өөрчлөгдөж байдаг арчаагүй баньд юм даа. Ер ардчилал ярьсан гарууд иймэрхүү хөгийн шаарнууд байгаа юм даа
Нэргүй 2024-11-07 66.181.176.206
Трамп бүрэн эрхээ хүлээж автал бүтэн 2 сар 14 хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд Америк амласан зээл тусламжаа бүрэн өгөөд дээрээс нь Америкд үлйдвэрлэсэн зэвсгийг хязгааргүй ашиглах эрхээ өгчүүл Путлер удахгүй капут болно доо . . .
Оноч 2024-11-07 103.57.93.235
гях2 … Трамп гарч ирээл шинэ бодлого зарлаал эргүүлээл явчихна биздээ. Ийм юман дээр Байден нь тэнэг хүн биш юу гэж улсаа хорлож байгаа юм шиг тийм насгүй юм хийхэвдээ.
Зочин 2024-11-07 202.126.89.250
Баярхүү чи ер нь юу мэддэг далдагануур вэ? Чам шиг юм АНУ-г мэддэг гэж юу байсан юм. Хэн ялна тэрлүү далдагана. Муу урваач. Боль чи. Дуугай бай
Нэргүй 2024-11-07 59.153.112.47
Өөрөө юм уншаад ойлгодоггүй орк байна , эсвэл гарчигийг нь хараад комент бичиж гэж ойлголоо
зочин 2024-11-07 103.57.93.28
Саяхан ТВ ЫН ярилцлаганд орохдоо Харрис ялна гэж ам бардам хэлж байсан нөхөр шүү дээ энэ зөнөсөн өвгөн итгэх хэрэггүй шүү
Нэргүй 2024-11-07 202.126.91.234
Тэгээд,,,яачихаав,,,,,чамд юу нь му уболоов,,,бурхөн хүртэл алдаад,,,буг чөтгөр бөгспутиныг бүтээсэн байна,,,,
Нэргүй 2024-11-07 103.168.34.162
Энэ орсгой өвгөн нээрээ өдөрт хэд солигдон долоох юмаа, хэд хоногын өмнө Байденыг долоосон, өчигдөрхөн Харрисыг долоосон, өнөөдөр Трампыг. орой тийшээ Ши-г долоож, маргааш Путиныг долоох нь л дээ. Ёстой өндөр маневртай долоодгын бна.
Нэргүй 2024-11-07 103.212.118.152
У.Черчилль: "Мунхаг хүн л үзэл бодлоо огт өөрчилдөггүй юм" !!!
Нэргүй 2024-11-07 103.212.117.211
дутаа??? чамгүйгээр болно биз дээ????
иргэн 2024-11-07 66.181.183.254
ээ,,,,хөөрхий Америк,болон Барууны Нацизм, ижил хүйстэн , Сатануудыг дэмжигч Баярхүүгийн хувьд том цохилт болжээ, Дэлхийн улс орнууд, Геополитик, Хүн төрөлхтөний ертөнцийг үзэх үзэл, бүх юмс, өөрчлөгдөж Салхи эргэж Эрүүл сэтгэлгээгээр харж эхлээд байна, Баярхүү,,,,,Нүдээ нээ, Орчин тойрноо сайн аж, муу ёрын Зеленскийг дэмжсэн_ түүнтэй Гар барьсан болгоныг тухайн Улс орны иргэд нь Төрөөсөө зайлуулж байна,
Нэргүй 2024-11-07 103.212.118.152
Манай Күүк Трампад баяр хүргэсэн юм болуу?? Трамп бидэнд таалагдах эсэх нь хамаагүй, их гүрний Ерөнхийлөгчөөр 4 жил суух нь тодорхой боллоо?!!
Нэргүй 2024-11-07 202.126.89.155
за хөөрхий украйн будаа. украйны саалийн үнээ байден харрис нар будаа. зеленский зэвтэй төмөр шиг хогийн хонхор барааджээ.
Хотын уугуул иргэн 2024-11-07 139.5.219.13
Том том юм ингэж цээжний бангаар гуцаж болдоггүй юмаа. Орос-Украины дайны талаар ёстой ша.аж өглөө. Мань хүнийг Трампын зөвлөхөөр ажиллуулмаар юм уу. Даанч англи хэл мэдэхгүй.
Нэргүй 2024-11-07 139.5.216.117
энэ өвгөн хэдхэн хоногын Трампын эсрэг хуцаад байсан биздээ.Үнэн л***р өвгөн юмаа
uuriin tolgoigui bayrhuu. 2024-11-07 45.117.35.23
ene chaavaas haa negteigeesl huulj bichij yridag hunshdee uuriin tolgoi bol hov hooson.
Цогт тайж 2024-11-07 139.5.219.88
Хоёр нүүртэй гамин
Нэргүй 2024-11-07 66.181.182.26
зөв дүгнэлт. амжилт
Нэргүй 2024-11-07 66.181.189.185
Тэрэнд гавъяасаад байх юу байхав дээ. Женко л гуйж очоо биз дээ энэ чинь. Амер кийн хувьд Монголын нэг жижигхэн даргатай уулзах асуждал тийм чухал уу ?
зочин 2024-11-07 66.181.160.72
Орос авгай нар "манай Трампуша" гээд л саймшраадл байгаа …. Мэдэхгүй дэ… өнөөх нь яаж мурих болдоо …
За ямарч байсан Трампын сүүлчийн 4 жил , бараг л амьд явах сүүлчийн 4 жил… Тийм учраас ямар нэг юм хийвэл маш шийдвэртэй хийх нь л тодорхой
Нэргүй 2024-11-07 185.220.101.25
Шүд Баярхүү гуай өмнө нь Байден Харрисыг шүлсдэн долоодог байсан бол удахгүй ой гутам нялуун үгээр Трампыг шүлсдэн долоож эхлэхийг бид үзэх болноо, ккк
Нэргүй 2024-11-07 66.181.188.162
Ха ха ха, Тийм үү?
Нэргүй 2024-11-07 202.179.27.138
үгэн дотор үг гэж… Битгий л их өөрчлөгдөөсэй гэсэн санаагаа л илэрхийлсэн байна!! Тэрнээс биш өөрчлөгдөх нь бол 100 хувь баталгаатай!
Нэргүй 2024-11-07 66.181.160.73
Цаг хугацаа харуулна , манай нам шиг амласнаасаа эсрэг зүгт алхдаг хүн агуу Америкийн ернхийлөгч болдог юм уу – горьдлого компаниуд аа …
Зочин 2024-11-07 103.57.93.35
Бөөрөнхий юм ярьдаг хүн юмда мэдээж шууд зогсохгүй гэдгийг танаар хэлүүлэлтгүй мэднэ шүүдэ, ямар өөрчлөлт ирэх магадлалтай вэ гэж байхад худлаа бөөрөнхийлөөд шаагаад байхын чи өөрийнхөө үзэл бодлыг хэлхэд яах вээдэ чи хэн ч биш юм чинь чамд хариуцлага тооцохгүй шүүдэ, ийм зориг зүрхгүй байж яаж улс төр судалдаг юм, хэтэрхий дипломатч болохгоод ядцийн одоо наад үе чинь өнгөрсөн хүүе
Нэргүй 2024-11-07 203.17.23.177
ОРОСЫГ ШҮТЭГЧ НИЙГМИЙН ХАМГИЙН БОЛОВСРОЛГҮЙ, ООРК БУЮУ ХАР МАССУУД ТРМП ГАРЧ ИРЭЭД Л САЙХАН ОРОС ОРОН НЬ ДАЙНД ЯЛЧИХНА ГЭЖ ИТГЭЭД Л БАЙГАА ЮМ ДАА. ЭВИЙ ЭВИЙ. ДАРАА НЬ ТРАМПЫГАА ҮХТЭЛЭЭ ХАРААХ ВИЙ ДЭЭ.
Нэргүй 2024-11-07 66.181.160.90
Уйлаа