Биологийн олон янз байдлын бүрхэг ирээдүй

Биологийн олон янз байдлын бүрхэг ирээдүй

Биологийн олон янз байдлын бүрхэг ирээдүй

Байгаль хамгаалах хамгийн том хүчин чармайлт буюу НҮБ-ын Биологийн олон янз байдлын дээд хэмжээний 16 дугаар уулзалт Колумбын Кали хотод болж өнгөрлөө. Гэвч "Cop16" нэртэй эл уулзалт ямар ч тодорхой үр дүнгүй, удаашралтай, урам хугармаар байдалтай өндөрлөв. "Cop15" уулзалт хоёр жилийн өмнө Канадын Монреал хотноо зохион байгуулагдаж байв.

Энэ жилийн уулзалтаар хөгжингүй болон хөгжиж буй орнууд хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар дэлхийн биологийн олон янз байдлын гэрээ хэлэлцээрт хүрч чадна гэж зохион байгуулагчид найдаж байжээ. Гэвч өчнөөн шийдэгдээгүй асуудал ардаа үлдээгээд төлөөлөгчид гэр гэртээ харив.

Ховордсон амьтдын тухай түгшүүртэй мэдээгээр дээд хэмжээний уулзалт эхэлсэн юм. Албан ёсны бүртгэлээс харахад улаан жагсаалтад багтдаг биологийн төрөл зүйлийн гуравны нэгээс илүү хувь нь зэрлэг байгальд устаж үгүй болж байна. Энэ нь ховордож буй шувууд, хөхтөн амьтад, хэвлээр явагчид, хоёр нутагтан амьтдын тооноос ч их гэсэн үг юм.

Энэхүү ноцтой хямралыг хүлээн зөвшөөрөхийг Колумбын ерөнхийлөгч Густаво Петро хэлэлцээрт оролцогчдод уриалжээ. Мөн энэхүү хямралыг амьдралын төлөөх тулаан гэж нэрлэв.

Дээд хэмжээний уулзалтын үеэр биологийн олон янз байдал болон хүний эрүүл мэнд хоорондын уялдаа холбоог онцлон тэмдэглэжээ. Мөн ус, хүнсний аюулгүй байдалд байгаль чухал ач холбогдолтойг онцлов.

Албан ёсны арга хэмжээний дэргэд олон нийтийн оролцох боломжтой павильонууд нээгдсэн байжээ. Тиймээс шийдвэрлэх арга зам, бүтээлч хамтын ажиллагааны талаар хурлын төлөөлөгчидөөр тогтохгүй орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид ч ярилцлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үг хэлэхдээ ард түмний цагдаа байдлаар нийгмийг тэр аяар нь байгаль хамгаалах хүчин чармайлтад нэгтгэхийг цугласан улс орнуудад уриаллаа.

Хурлаас гарсан шийдвэрүүдийн дотор уугуул иргэдийн оршихуйг хүлээн зөвшөөрөх тухай тусгагдсан нь ахиц дэвшил гарсан ховор шинж тэмдэг байжээ. Энэ нь уугуул иргэдийн эсэргүүцэл онцгой хүчтэй байсныг харуулна. Аливаа орон нутгийн ургамал, амьтны удамшлын мэдээллээс олсон мөнгөөр шинэ сан байгуулах шийдвэрийг уг хурлаар гаргажээ. Үүнийг бас нэгэн ялалт гэж үзэж байна.

Мөн байгаль хамгаалах хүчин чармайлтад жендерийн асуудлыг холбож өгчээ. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс биологийн олон янз байдлын үр өгөөжийг шудрагаар хүртэх боломжтой болох юм. Байгаль орчны аливаа өөрчлөлт, хямрал нь гүйцэтгэх ажил үүрэг, хэрэгцээ, эрх мэдэл, боломж зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад эр, эм хүмүүст өөр өөрөөр нөлөөлдөг аж. Их Британийн засгийн газраас боловсруулсан шинэ зарчим нь аль нэг бүлгийг гадуурхахгүй байх боломжийг олгожээ.

Цаашилбал, эдийн засгийн асуудалд урьд өмнөхөөсөө илүү анхаарал хандуулжээ. Египетэд 2018 онд болсон "Cop14" дээд хэмжээний уулзалтад ердөө 300 аж ахуйн нэгж оролцож байв. Харин энэ удаад Калид 3000 аж ахуйн нэгж чууллаа. Бизнесийн салбарынхан ахиц дэвшлийг тайлагнах шударга, ил тод арга хэрэгслийг дэмжих шилжилтийн төлөвлөгөөнд анхаарлаа хандуулав. Энэ хүрээнд гарааны бизнесүүд 2024 оны эцэс гэхэд хоёр тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна.

Ингээд бүх зүйл сайхан байсангүй. Хэлэлцээрийн төлөөлөгчид ширүүн тэмцэлтэй ч тулгарлаа.

Биологийн олон янз байдлыг хамгаалах 196 үндэсний төлөвлөгөөний дөнгөж 44 нь шинэ зорилтуудыг тусган шинэчилжээ. Улс орнууд 2026 онд ахиц дэвшлийг хянахаар тохиролцсон ч ашиглах шалгуур үзүүлэлтүүдийн талаар зөвшилцөлд хүрээгүй байна. 2030 он гэхэд хүрэх ёстой 23 зорилт байгаа боловч өнөөгийн бодит байдал, ирээдүйд хүрэх цэг хоёрын хооронд багагүй зөрүү байна.

Биологийн олон янз байдлын тухай дэлхийн гэрээг эгч дүүс гэгдэх уур амьсгал, цөлжилтийн конвенцуудтай уялдуулах тухай хэлэлцэв. Гэвч энэ ажил эрс өөрчлөлтөд хүргэх төлөвгүй байна. Дэлхийн зорилтот 1.5 хэмийн дулаанаас хэтрэх нь байгаль, нийгэмд эрсдэл учруулна гэдгийг Энэтхэг, Орос зэрэг зарим улс хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байна.

Уур амьсгалын хямрал болон биологийн олон янз байдлын хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх нь хөгжингүй орнуудын хувьд байгальд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих амлалтаасаа буцах аюул юм. Олон улс, тэр дундаа Европын холбоо байгалийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд тулгарч буй бүх дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх чухал бүрэлдэхүүн гэж үзэж байна.

Уулзалтын сүүлийн хэсэгт хэлэлцээчид цаг уур, байгальтай холбоотой арга хэмжээ авах илүү нэгдсэн арга замыг тодорхойлсон тохиролцоонд хүрсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь биологийн олон янз байдлын сүйрлийг даамжруулж байгаа ч байгалийг сэргээх нь уур амьсгалын хямралыг бууруулах, биологийн олон янз байдалд үр өгөөжөө өгөх хүчирхэг хэрэгсэл болж чадна.

Удаан үргэлжилсэн уулзалтын үеэр хэлэлцээчид зохих ёсны асуудлыг дэвшүүлж байсан хэдий ч олон хүний найдсаны дагуу үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө, байгаль хамгааллын санхүүжилтыг хэрхэн тухай амлалтуудгүйгээр "Cop16" өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.177.191

Биологийн олон янз байдлын конвецид 196 орон нэгдсэн байдаг бол АНУ тэргүүтэй 4 орон нэгдээгүй нь байгалийн баялаг ихтэй ч буурай хөгжилтэй орнуудын баялгийг цөлмөхөд хэрэгтэй гэж үзсэнийх. АНУ-д явж байхад ууланд консервацид хийсэн олон уурхай байдгаа бусад тив, орнуудаас илүү хямд өртөгтэй баялгийг цөлмөн зөөж өөрийн байгалиа сүйтгэхгүйн тулд гэж тайлбарладаг юм билээ

Avatar

hdvfd 2024-11-07 202.9.40.70

Бүлэглж ард түмэн улс орны баялаг хулгайлж тэрийгэ багаар ажиллх гэж хуцаж тэрнд нь нийлүүлэгүй бол багаар ажилаагүй гэж худлаа ш*** гэж бга бол битгиы х** шүү хөөе.

Avatar

Зочин 2024-11-07 119.40.103.3

COP16 хурал 12 сард болно шүү дээ. Нэг салбар хурал нь л болоод өнгөрёөн байхдаа бодуул.

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.177.191

СОР 16 НҮБ-ийн нэгдсэн хуралдаан 2024 оны 10 сарын 21-нээс 11 сарын 1ний хооронд болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж