Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг тасалдуулав

Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг тасалдуулав

Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг тасалдуулав

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /2024.11.07/ УИХ-ын чуулган хуралдахгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII Экспо-д оролцохоор энэ сарын 4-ний өдөр явсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсэгт Засгийн газрын есөн гишүүн, УИХ-ын 11 гишүүн багтсан байна. Тухайлбал,

  1. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр
  2. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд
  3. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
  4. Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний, Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  5. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга
  6. Монгол Улсын сайд,  20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
  7. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  8. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  9. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  10. УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  11. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
  12. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  13. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
  14. УИХ-ын гишүүн Б.Батбаатар
  15. УИХ-ын гишүүн Э.Болормаа
  16. УИХ-ын гишүүн Д.Ганбат
  17. УИХ-ын гишүүн Б.Жаргалан
  18. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу
  19. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
  20. УИХ-ын гишүүн Б.Найдлаа
  21. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
  22. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа гэсэн  бүрэлдэхүүнтэй УИХ, Засгийн газрын 22 гишүүн Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалд багтжээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн хуралдааныг хуралдуулах тов албан ёсоор тогтоогоогүй нь УИХ, ЗГ-ын гишүүдийн 17.4 хувь нь Ерөнхий сайдыг дагалдан гадаад томилолттой байгаатай холбоотой байх магадлал өндөр байна.

 Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн батлах учиртай.

Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн Баасан гаригт төсөв эцэслэгдэн батлагдах юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд ирэх оны төсөвтэй холбоотой олон шүүмжлэл нийгэмд өрнөж, төсвийн урсгал зардлын хувь хэмжээг бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засгийн газрын сайд нарын төсвөөс танах ёстой гэх шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа юм. Төсөв хэлэлцэн батлах хуулийн хугацаа болоход ердөө долоо хоног үлдээд байна. Үлдсэн хугацаанд ирэх оны төсвийг олон талаас нь хэлэлцэж, үр ашиггүй зардал багатай төсөв баталж чадах эсэх нь анхаарал татаж байна. Дашрамд дурдахад, ирэх 2025 оны төсөвт томилолт, зочны зардалд 111 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ оноос даруй дөрөв дахин өссөн үзүүлэлт гэдгийг зарим гишүүн шүүмжлээд байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зсссссс 2024-11-07 202.126.91.155

хөдөөний юм үзээгүй гарууд гадаад л явах гэж алалцаж байна даа. Гадаад явж ажил хийх ёстой хүмүүс нь гадаад яамныхан биш юм уу. Яана даа

Avatar

Нэргүй 2024-11-07 103.57.95.67

УИХ ирц бүрдэхгүй тасалдаад байна
126 болгоод өг хурал тасалдалгүй гээд байсан
худлаа байжээ
ард түмнээ хуурч ханахгүй юм даа

Avatar

Нэргүй 2024-11-07 103.57.95.67

уг ийм шалтгаанаар 126 болгосон гээ биз дээ
76с ялгаа алга

Avatar

Зочин 2024-11-07 66.181.182.42

За за Оюн эрдэнэ ч болохоо байж биеэ тоож бгаа пм бна даа. Эд нар ийм олуулаа тэнд пу хийдэг бнаа. Нөгөө жоохон валют нөөө татварт төлсөн мөнгийг чинь ёстой баруун солгойгүй үрж бгаам бна даа. Ер нь буцаж ирэлгүйгээр тэндээ Засаг төрийн ажлаа хийж байвал яасан бээ

Avatar

Зочин 2024-11-07 103.57.92.22

Халуурагчдад улсын эрх ашиг хамаагүй, амаараараа унгаж шударга дүрд тоглосоор. Ерөнхий сайдын авч явсан хүмүүсийн зардлыг түм живаа нугалах үнэ цэнэтэй их ажил амжуулж байна. Түгжлүүд сайн мэдэж байгаалдаа

Avatar

Хотын уугуул 2024-11-07 139.5.219.13

ичиддгүй нов.шнууд. Татвар төлөгчдийн мөнгөөр ингэж зугаалж явж боддог юм уу. Оюун'- Эрдэнэ ч яг л манжийн хааны дүрд ир орж байгаа даа.

Avatar

Зочин 2024-11-07 106.186.208.29

Аливаа улсын парламент гэдэг хууль тогтоох байгууллага. Парламентийн гишүүн хүний үндсэн ажил бол бүх салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, шинэтгэл хийх. Гэтэл манай УИХ-ын гишүүд өөрийн ажлын утга учраа мэддэггүй. ЗГ-ын хийх аж ахуйн ажилд хутгалдана. Зам барилгын нээлт хаалтад оролцоно. Ийм олуулаа ард түмний татварын мөнгөөр гаднын улсад очиж экспо үзэсгэлэн үзэж амарч, зугаалж явна гэдэг бол гутамшиг. ЗГ-ын гишүүд, сайд нар бол болж байна. Нөгөө шударга Лодой чинь хүртэл зугаалаад л

Avatar

Нэргүй 2024-11-07 139.5.218.167

ер нь эсвэл сайд нь, эсвэл их хурлын гишүүн нь ажилгүй шахам байдаг болж таараад байгаа юм даа. давхар дээл өмсөхөөр

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.160.73

Оюунэрдэнэгүй бол хөдлөдөггүй ТӨР … Монголын ТӨР – ТҮР ЗОГСОЛТ \ – долоо хоног\ зогсолт хийв , төрийг ТӨСӨВ биш – АЙЛЧЛАЛ зогсоов …

Avatar

Зочин 2024-11-07 192.82.92.42

Яасан ажилгуй хумуус бэ?!! Сургээрээ явчихаж, ичээсэй. Бизнес хийцгээх юм бнлдээ, менге гуйхаас, Худлаа том ярихаас цаашгуй, дур эсгэсэн попчид!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж