ХҮМҮҮС
Эргэн ирсэн Трамп

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө Дональд Ж.Трамп Америкийн хамгийн гялалзсан тэрбумтан байжээ. “News” агентлаг энэ удаагийн “Хүмүүс” буландаа түүний хэн болох, ямар дуулиант явдлуудад холбогдож байсныг онцоллоо.


Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамп 2015-2016 оны хооронд улс төрийн томоохон алхам хийхээсээ өмнө шар хэвлэлийн топ сэдэв байжээ. Түүний овог, аливаад шүүлтүүргүй ханддаг арга барил нь туршлагатай улстөрчдийг ялахад тусалсан ч ерөнхийлөгч гэх албан тушаалаас нь буулгаж дөнгөсөн юм. Гэсэн хэдий ч Бүгд найрамдах намын гишүүн 78 настай Трамп зууван танхимд ерөнхийлөгчийн ширээнээ дахин нэг удаа суухаар болж, “Америкийг агуу болгохоор” эргэн ирлээ.

ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ

Дональд Трамп бол Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн алтан магнат Фред Трампийн дөрөв дэх хүүхэд юм. Гэр бүл нь чинээлэг байсан ч Фред хүүгээ компанидаа ажиллуулах бол хамгийн доод түвшний албан тушаалаас эхлүүлнэ гэж боддог байв. Гэвч Трамп 13 настайдаа сургууль дээрээ ёс бус авир гаргаж эхэлснээр аав нь түүнийг цэргийн академид элсүүлсэн байдаг. Трамп бага наснаасаа спортоор хичээллэх тун дуртай байжээ. Тэрбээр америк хөлбөмбөг, бейсбол, теннис, сквош тоглодог байсан бол одоо гольф тоглох дуртай. Цэргийн академийг дүүргэснийхээ дараа Пенсильванийн их сургуулийн Вартон сургуулийг төгссөн. Тухайн үед том ах Фред Жуниор нь нисгэгч болохоор шийдсэний дараа аав нь Трампийг өв залгамжлагчаа болгосон байна.

Ах нь 43 насандаа согтууруулах ундааны донтолтоос болж нас барсны дараа Трамп амьдралынхаа туршид архи, тамхи болон донтуулах зүйлсээс зайлсхийх болжээ.

Трамп бага наснаасаа эхлэн хуйвалдааны онолд итгэдэг байсан. Гэвч сэргэлэн цовоо учир бизнесийн талбарт алзахгүй гэж эцэг эх нь итгэдэг байв. Тиймдээ ч Трамп гэр бүлийнхээ компанид ажилд орохоосоо өмнө ааваасаа нэг сая ам.долларын зээл авч, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хэн ч дургүйлхээгүй. Тэрбээр 1971 он хүртэл Нью-Йорк хотын дүүргүүдэд аавынхаа орон сууцны томоохон төслүүдийг удирдахад тусалдаг байв. Дараа нь “Трамп Байгууллага” гэж нэрлэсэн компанийг хяналтдаа авчээ. Залуу наснаасаа эхлэн эд хөрөнгө, шулуухан зангаараа олны анхаарлыг татдаг байсан Трамп энтертайнмент салбарт хүч үзэн, өөрийн 15 номоо гаргасан юм. Түүний бүх ном бизнесийн сэдэвтэй байдаг нь дэлгэцийн уран бүтээлд өөрийн бодит дүрээр тоглоход нь тусалсан гэж хэлж болохуйц.

Хэрэв “Home Alone-2”, “The Fresh Prince in Bel-Ar”, “Days of Our Lives”, “Sex and the City” зэрэг кинонуудыг үзэж байсан бол Трампийг хэр сайн жүжигчин гэдгийг харж болно.

Дашрамд дурдахад, Трамп Эмигийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байсан бөгөөд Дэлхийн мисс, АНУ-ын мисс, АНУ-ын өсвөр насны миссийн гоо сайхны тэмцээний дарга болсон. Дараа нь “NBC” реалити шоуны хөтлөгчөөр ажиллаж байжээ. Хамгийн алдартай нь “The Apprentice” шоу бөгөөд үүнд 14 улирлын турш оролцсон юм.

НЭРИЙН ХУУДАС

Трампийн удирдлага дор гэр бүлийн бизнес нь Бруклин, Куинз дахь орон сууцны нэгжээс Манхэттэний гялалзсан төслүүд рүү шилжсэн. Алдарт Тавдугаар өргөн чөлөө нь “TRUMP” цамхгийн “гэр” болсон гэж хэлж болохоор. Энэ нь Америк дэх хамгийн алдартай цамхгуудын нэг бөгөөд Дональд Трамп гэр бүлийн хамт амьдардаг. Түүнчлэн Трамп зочид буудлын бизнест хүч үзэн, хуучирч, эвдэрсэн “Commodore” зочид буудлыг “Grand Hyatt” нэрээр сэргээв. Бизнесийн магнат, гялалзсан саятан байхдаа Трамп Атлантик Сити, Чикаго, Лас Вегасаас Энэтхэг, Турк, Филиппин хүртэлх казино, кондоминиум, гольфын талбай, зочид буудлын эзэн болж чаджээ. Шаргал үс нь нэрийн хуудас болтлоо яригдаж, бизнес-урлагийн авьяасаа нотолж чадсан ч улс төрд хүч сорьсон цагаасаа Трамп саар нэрийг зүүсэн нь их юм.

УЛС ТӨРД ХҮЧ ҮЗЭХ ЦАГ ИРЛЭЭ

Дональд Трамп 34 настай байхдаа буюу 1980 онд өгсөн ярилцлагадаа улс төрийг “маш бүдүүлэг” гэж тодорхойлж, хамгийн чадварлаг хүмүүс бизнесийн ертөнцийг сонгодог гэж хэлж байжээ. Гэсэн хэдий ч 1987 онд тэрбээр ерөнхийлөгч болно гэж “маазарч” эхэлсэн байдаг. Мөн 2000 онд Шинэчлэлийн намаас, 2012 онд Бүгд найрамдах намын нэрээр сонгуульд өрсөлдөх боломж хайж байсан. Түүнчлэн Барак Обамаг ерөнхийлөгч байх үед нь Америкийн газар нутагт эрт үеэс байгаагүй, харь хүн гэх цуурхлыг тарааж байжээ. 2015 оны зургадугаар сард Трамп Цагаан ордны төлөө өрсөлдөхөө албан ёсоор зарлаж, “Америк мөрөөдлийг сэргээнэ” гэж мэдэгдсэнээр улс төрийн бай болсон юм.

Тухайлбал, хэвлэл мэдээллээр түүнийг гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч, нууц хар тамхины бүлгэмийн эзэн хэмээн ярьж эхэлсэн байна. Төрийн байгууллагууд түүний бизнес, ар гэрийг шалгаж эхэлсэн ба хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл нь ил болсон юм. Хэдийгээр эрх баригчид Трампийг ялуулах хүсэлгүй байсан ч ард иргэд өөр бодолтой байлаа. 2016 оны сонгуулийн мэтгэлцээнээр Трамп тухайн цаг үеийн иргэдийн амьдрал, Латин-Америкийн бодлого, эдийн засгийн хямралыг дурдаж, сонгогчдын сонсохыг хүссэн бүхнийг ярьсан гэлтэй. Тус цаг мөчөөс эхлэн тэрбээр ерөнхийлөгчийн байр сууриа хадгалж чадсан.

ЕРӨНХИЙЛӨГЧ

Цагаан ордны дугуй танхимд сууснаасаа хэдхэн цагийн дараа Трамп “Twitter”-ийг ерөнхийлөгчийн албан ёсны зарлигийн платформ болгож, бусад улс орны удирдагчидтай илэн далангүй маргалдаж эхэлсэн. Тэрбээр цаг уурын болон худалдааны томоохон хэлэлцээнүүдээс татгалзаж, исламын шашинт долоон орноос ирэх жуулчдыг хориглож, цагаачлалд хатуу хязгаарлалт тавьж, Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн. Мөн татварын рекордыг бууруулж, Ойрхи Дорнодын харилцааг шинэчилсэн. Гэсэн хэдий ч түүний ерөнхийлөгч байх он жилүүдэд АНУ-ын гадаад өрийн хэмжээ 12 хувиар нэмэгдсэн байна. Тусгай албаны өмгөөлөгчид Трампийг хараанаасаа салгасангүй.

Учир нь 2016 оны сонгуулийн дүнг Трамп Оросуудтай хамтран өөрчилсөн гэх дуулиан дэгджээ. Ерөнхийлөгч Трамп үүнийг үгүйсгэсэн ч хоёр жилийн турш мөрдөн шалгагдсан юм.

Covid-19 цар тахлын үед АНУ төдийгүй дэлхийн бүх улс “бүсээ чангалж, сэтгэлээ барихгүй бол болохгүй” болсныг мартаж болохгүй. Энэ л үед түүний удирдах чадвар хэр хэмжээнд байгааг мэдэж болохоор байв. Гэвч шинэ парламент, шинэхэн ерөнхийлөгчийн зүгээс хүний бие махбодод халдваргүйжүүлэх бодис тарих замаар вирусийг эмчлэх боломжтой эсэхийг судлах гэх мэт маргаантай тайлбар хийсэн нь хүчтэй шүүмжлэлд өртсөн. Тэрбээр 2020 оны сонгуульд 74 сая санал авсан ч Жо Байденд ялагдсан. Үүнийг Трамп хүлээн зөвшөөрч чадаагүй. Мөн төрийн нууц мэдээллүүдийг хулгайлсан гэх хэрэгт холбогдож, сонгуулийг дахин луйвардах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн гэж эрх баригчдад зэмлүүлсэн юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүний холбогдсон гэмт хэргийн тоо 100 гаруй болж, үүнээс 60 гаруйг нь шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.

Трамп Ардчилсан намын Жо Байденд ялагдсандаа шаралхсан гэлтэй мөн оны нэгдүгээр сарын 6-нд Вашингтон хотноо дэмжигчдээ цуглуулсан. Түүний гол зорилго нь Байден үнэн бодитоор ялалт байгуулсан эсэхийг шалгах хүсэлтийг дэмжигчдийнхээ хамт Конгресст хүргэх байв. Гэвч тайван замаар үргэлжлэх ёстой байсан жагсаал нь үймээн самуун болж, хууль тогтоогчид болон дэд ерөнхийлөгчийг аюулд оруулсан. Улмаар Трамп хоёр дахь түүхэн импичмент хүртсэн. Уг үйл явдлаас болж Трампт ногдох эрүүгийн хэргийн заалт нэмэгдсэн юм.

ЭРГЭН ИРЛЭЭ

Уг жагсаалын дараа Трампийн улс төрийн төдийгүй бизнесийн карьер нь дордов. Хандивлагчид болон дэмжигчид нь түүнийг дахиж хэзээ ч дэмжихгүй гэж тангараглаж, хамгийн ойрын холбоотнууд нь хүртэл холбоогоо тасалжээ. Гэсэн хэдий ч Бүгд найрамдах намын бодлогоос Трамп буцаагүй гэдгийг улс төр шинжээчид онцолдог. Мөн өнгөрсөн 50 жил үргэлжилсэн үр хөндөлтийн эрхийн маргаанд Бүгд найрамдах нам эсэргүүцсэн байр суурийг бэхжүүлж чадсан нь өнөөгийн сонгуульд Трамп ялах магадлалыг бий болгоход нэмэр болсон гэж үзэж байна.

2022 оны завсрын сонгуульд Трамп бууж өгөхгүй гэдгээ зарласан. Гэхдээ эл цаг үед Бүгд найрамдах намаас түүний эсрэг зогсох гишүүдийн тоо нэмэгдсэн ч Трамп байр сууриндаа бат үлдэж чаджээ. Энэ нь түүнийг намынхаа гол өрсөлдөгч болгосон. Дөрвөн эрүүгийн хэрэг, 91 хүнд гэмт хэрэг үйлдсэн Трамп 2024 оны сонгуульд нэр дэвшсэнээрээ мөрдөн шалгагдах, шүүгдэх үйл явдлыг хойшлуулж чадсан. Энэ хүрээнд дөрвөн гэмт хэргээ хэрэгсэхгүй болгож амжсан байна.

Долдугаар сарын 13-нд Пенсильвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн сурталчилгааны үеэр 20 настай зэвсэгт этгээд Трампийн амийг хөнөөхийг завджээ.

Томас Мэттью Крукс гэх эр ойролцоох дээвэр дээрээс “AR” загварын винтов буугаар найман удаа буудаж, Трампийг баруун чихэнд нь шархдуулсан. Мөн энгийн иргэдийн амь насанд халдахыг завдсан тул буутай этгээдийг мэргэн буучид устгасан юм. Хэдэн өдрийн дараа Бүгд найрамдах намын үндэсний их хурал дээр нам нь Трампийг магтан сайшааж, Бүгд найрамдах намаас гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор өргөмжилсөн. Байдены хувьд олон улсын хурцадмал байдлыг санхүүжүүлж буй гэж нэрлэгдэх болсон тул Трамп түүнийг “амархан даваа” мэт харжээ. Гэвч Байден кампанит ажлынхаа дунд үеэс нэр дэвшихээ больж, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг сойсон юм. Харрис либерал сонгогчдыг идэвхжүүлж, сая сая ам.доллар цуглуулсан ч ялалт байгуулж чадсангүй. Эцэст нь Трамп эргэн ирлээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-07 202.180.219.28

kamala ukrain ba izraild tuslamjaa nemegdyylne gej heleed amerikiiin muslimuud kamalaad sanal ogsongyi.

Avatar

Donald Trump made a remarkable comeback and became the 47th President of the United States. 🌎🇺🇸. 2024-11-07 103.57.95.176

Donald Trump made a remarkable comeback and became the 47th President of the United States. He is a peace loving person. Donald Trump is also on very good terms with Russian leaders. US-Russia relations will improve even more in the future during the administration of Donald Trump. He also has normal friendly relations with Chinese leaders. God bless Donald Trump. 🌎🇺🇸.

Avatar

зочин 2024-11-07 66.181.160.72

Жинхэнэ ялагч нь хамгийн сүүлчийн мөчид тодордог ийм ардчилсан сонгуулийг хараад Оросуудад нэг юм бодогдожл байгаа байх да .
Баян Итгэлтийн .хэлдгээр .." Эрдэм номтой та нар шиг хүмүүсд үзүүлхэд ч ичмээр дамшиг даа " ..
Путин ядаж өөрийн ард түмнээсээ ичиж байгаа болуу яаж байгаа бол ????…

Avatar

зочин 2024-11-07 66.181.186.147

Чи яаж ч донгосоод нэмэргүй, ОХУ-ыг устгах гэж барууны 52 орон бүлэглэн дайраад,эдийн засгийн асар хүнд хориг тавиад, дайн өдөөгөөд ганхуулж ч чадсангүй , Орос хятад хоёр нэгдсэн, бусдын дэмжлэг өссөн,Одоо хэнд ч дийлэхээс өнгөрсөн, Харин хуучин капиталист систем л хүч тамир нь барагдаж нурж байна ,Барууны түрэмгийлэл, дарангуйлал мөлжлөгийг үзэн ядах эсэргүзцэх хүч өсч байна,

Avatar

Уугуул иргэн 2024-11-07 103.68.107.106

Орчуулга, найруулга гэж авах юм алга.

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.190.46

мятаршгүй тэмцэгч өөртөө итгэлтэй байдлыг нь америкийн ард түмэн олж харж дээ Америк орон бол яах аргагүй л дэлхийн тэргүүлэгч гүрэн дээ бусад улсын сонгуулыг тоохгүй мөртлөө дэлхий даяараа энэ сонгуулыг бүгд ажиглаж байлаа шүү

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.181.126

Манай монголын хятадын диаспор цянь дао гэдэг нийтлэл бичдэг этгээд 8 н жилийн өмнө трампыг ерөнхийлөгч болоход америк ардчиллаас ухарлаа гэж байсан даг энэ жил яагаад реакц үзүүлэхгүй байна

Avatar

зочин 2024-11-07 66.181.160.72

Ха ха… Сэтэрхий чих нь ялалтанд хүрэглээлдээ.. Камала бас чихээ сэтлүүлэх ёстой байж..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж