БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм.
Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.
Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Нэргүй 2024-11-06 43.242.242.59
Хятадтай бид хөрш гэсэн давуу байдлаа ашиглаж хамтдаа хөгжих нь зөв. Хятад хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт орж байна. Үсрэнгүй хөгжиж байгааг бил харж байна. Харин бид боломжоо алдаж хамтарч ажиллахгүй хараад л ангайгаад сууж байна. Гэтэл Америк, Африк тивйин улсууд хөрш нь юм шиг тусламж авч хөгжжиж байна.Бид өвөр түрийдээ орохгүй ухаалаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хамгийн зөв шийдвэр. Хар хайрцагны бодлогоо ч алдаж болохгүйг бид мэддэг. Айлчлал үр дүн авчрах хэрэгтэй
Нэргүй 2024-11-06 178.174.229.45
MONGOL HUN UURUU HIIJ BOLDOGGUI YUM UU ZAAVAL HUJAA NARTAI HAMT BAIDAG N HAANAHIIN ES BE ? ER N ENE E SAID CHIN HUJAAGIIN TAGNUUL NJ BOLOH ETGEED YUM BISHUUU
Оноч 2024-11-06 103.57.93.235
Хийгээч тэгээд…лайтайнбэ. хэн зогсоогоод байгаа юм. мөнгө өгөхгүй бна уу? эхлээд хий…дараа нь зар.
Нэргүй 2024-11-06 66.181.189.248
Оюун-Эрдэнэ юу хийгээд байнаа. Хятадын хувэй компанитай хамтран ажиллана ч гэх шиг. Дэлхий нийтээр хувэйг тагнуулын хэрэгсэл гээд татгалзаад байхад. Монголд оруулж ирнэ гэнэ үү. Хамгийн сүүлд Канад хувэйгийн захирлыг шоронд хийж байхад. Оюун-Эрдэнэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг ажиллаж байна. Оюун-Эрдэнийг огцруулах цаг болсон байна шүү. Тэр тэнэг төсвөө ч баталж чадахгүй байна. Номин Жавхлан Учралаа дагуулаад зайл. Огцор.
зочин 2024-11-06 66.181.160.72
Гүэээ угаасаа Монголд нууц гэж байхгүй шдээ.. Хувэй манайхыг тагнаж чагнаж илүү зардал гаргаж яахч билээ .Тэртэй тэргүй манайхан өөрсдөө гүйж очоод л бүгдийг нь чальчаад өгөх юм чинь
Зочин 2024-11-06 66.181.182.42
Данх одоо хятадын компануудын олон нийттэй харилцах хэлтсийн захиралтай уулзаж доошоогоо ороод хятадад үлий хийж тэнэгтэж тэнээд явдаг бол оо ирж төсвөө танаачээ
jvghgf 2024-11-06 202.9.40.67
Үхсн ацны харилцааны соёл багаар ажиллх хулгайчуудыг харчаад багаар ажиллажын гэж дуугуй бх уу тэмцээнд орж бга биш хулгаычтй багаар ажиллна гэж юу бсиын хулгайчуудтй багаар ажиллана гэвэл хулгайч болно гэсн үг зулбасгуудыг далд оруулж дуусгнаа. Харсаар бхад бөөн хулгайчуул бхад дуугуй хаяхуу үгүй шүү.