Хятадын Тэнгисийн цэргийн хүчин залуу гишүүддээ хандан болзооны аппликейшн дээр ажил мэргэжлээ сурталчлахгүй байх тухай анхааруулга хүргүүлжээ. Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн албан ёсны суртал ухуулгын алба залуу үеийнхэнд зориулж цахим сүлжээндээ "Интернет зальтай, интернетэд урхи бий" гэж бичсэн байв. Энэ нь 1990, 2000-аад онд төрсөн залууст хандаж буй анхааруулга юм. Өдгөө энэ насны далайчид тэнгисийн цэргийн гол хүч болж байгаа аж.
Болзооны аппликейшнээс гадна видео тоглоом, файл хуваалцдаг цахим хуудсууд, цахим захидал, мөрийтэй тоглоомын платформууд, вирусууд болзошгүй аюулын тоонд багтав.
Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдэлд "Өнөө цагт болзооны аппликейшнүүд эцэс төгсгөлгүй гарч ирсээр байна. Хайр дурлал хүссэн залуу офицерууд, цэргүүд өөрсдийн ажил мэргэжлээ ил тод зарлаж, олны анхаарлыг татахын тулд гэмт хэрэгтнүүдийн анхаарлын төвд хялбархан орж байна" гэжээ.
Хятадын төрийн байгууллагуудын зүгээс энгийн иргэд болон ажилтнууддаа хандан үндэсний аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээхийг уриалах болсон билээ. Удирдагч Ши Жиньпин өнгөрсөн онд энгийн иргэдийг үндэсний аюулгүй байдлын ажилд татан оролцуулахыг засаг захиргаандаа даалгажээ.
Нэргүй 2024-11-06 66.181.190.46
манайхан ч гэсэн бодох л хэрэгтэй дээ