Ким Жон Ун үерийн бүсэд ажилласан хүмүүст бэлэг тараав

Ким Жон Ун үерийн бүсэд ажилласан хүмүүст бэлэг тараав

Ким Жон Ун үерийн бүсэд ажилласан хүмүүст бэлэг тараав

Хойд Солонгосын баруун хойд хэсгийн Пёнган муж өнгөрсөн зун үерт автсан. Үерт нэрвэгдсэн бүс нутагт их өөрчлөлтийн шинэ түүхийг бичиж буй ажилтнуудад удирдагч Ким Жон Ун бэлэг гардууллаа. Тэрбээр энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Хойд Пёнган мужид айлчлав. Үүний зэрэгцээ Ким Жон Ун ажилчдын эрүүл мэндэд байнга анхаарч, амьдрах нөхцлийг нь сайжруулах арга хэмжээ авч байгааг "KCNA Watch" мэдээллээ.

Бэлэг гардуулах арга хэмжээнд тус улсын Хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга Жо Ён Вон, Ри Ил Хван, Пак Тхэ Сонг нар, Хойд Пёнган мужийн эрх баригчид болон сэргээн босголтын штабын удирдах ажилтнууд, барилгачид байлцав.

Үерт нэрвэгдсэн мужийн сэргээн босголтын ажилд 130 мянган цэрэг дайчлана гэж тухайн үед Ким Жон Ун мэдэгдэж байв. Мөн хохирсон иргэдийг нийслэл хотод үнэ төлбөргүй байраар хангана гэж байжээ. Үерт нэрвэгдэгсдэд байшин барих, засварлах ажил дууссаны дараа мужийн нөхцөл байдал тогтворжиход дор хаяж хоёроос гурван сар шаардлагатай гэж тооцоолсон. Өдгөө үерээс хойш дөрвөн сар өнгөрөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: KCNA WATCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-06 151.200.254.186

Эмэн уугаач нөхдүүдээ

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.182.26

дарангуй нийгэм ямар байсаныг өлөр бүр сануулж үр хойчист минь анхааруулж байгаа хойдуудад баярлахаас яахав.

Avatar

KIM DARGA 100 naslah boltugai 2024-11-06 103.168.34.46

IIH GUREN HOID SOLONGOS unendee delhii deer shildeg gedgee urgelj haruulsaar irlee.satan amerik ataarhaj bas aisandaa umdunduu shees goojuulj bna daa

Avatar

Нэргүй 2024-11-06 103.212.118.151

тийм шүү бодвол танай хамаатануус өмнөд Солонгост очиж хэдэн төгрөг хийсэн дээ тэр чинь маш буруу харин эсрэгээрээ хойд солонгост очиж мөнгө хийх ёстой шүү дээ эсвэл чамд Ану гарах виз олдоогүй байхаа даа

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.90.142

хуарангин комунизм

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.178.62

Тухайн үед, байжээ энэ тэр гээд байхыг бодоход байраар бол хангаагүй юм байна

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.187.122

Манайхаас л дээр юм

Avatar

Нэргүй 2024-11-06 202.9.40.34

Энэ бол зүгээр л суртал ухуулга шүү дээ. Итгэж байвал одоо яая гэхэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж