Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.11.07/ 10:00 цагт болно. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа ирүүлсэн.

Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэж үзэн дараах мэдэгдлийг гаргасан юм.  Тодруулбал,

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг төрийн маш нууцын зэрэглэлд хамаарсан баримт, мэдээлэл авагдсан төдийгүй, хэргийн зарим хохирогч нь бага насны хүүхэд болон хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай мэдээллүүд агуулсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй, заримыг нь хаалттай явуулахаар шийдвэрлэх эрх тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ” гэж заасныг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээлэл бүхий хавтаст хэрэг нь бүхэлдээ “Маш нууц”-ын зэрэглэлд хамаарч нийтэд нь тэмдэглэгээ хийнэ. Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад "бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг; 1.13 дахь заалтад "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан тул Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн оролцогч биш этгээдийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Saraa 2024-11-07 103.212.118.156

Өнөрөө одоо бууж өгөх цаг нь болсон. Хэрэг хийсэн нь нотлогдоод 2 ч удаагийн шүүхээр баталлаа. Улсын нууц, бусдын нэр төрд халдсан чинь үнэнээс хойш одоо боль…

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.160.113

tonil at saa tembuu unerteed zavaan j****r

Avatar

Нэргүй 2024-11-07 192.82.66.151

Даварсан шантаажны авгай

Avatar

Зочин 2024-11-07 202.131.230.162

Энэ эмэгтэй уг нь овоо сэтгүүлч болох байсан. Даанч Ардчилал нэртэй Монголын ялзарсан ниймийн золиос боллоо доо. Энэ сэтгүүлчийг өөрийн бурууг нуух талаасаа олон гэмт хэрэгтэн ашиглаж байсан гэж боддог. Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Хаалтын гэрээ гэдэг чинь бас нэг хахууль биш үү?

Avatar

Нэргүй 2024-11-07 139.5.216.30

Балиар шантаажчин хүүхэн нэг газартай тохирч мөнгөө аваад танай мэдээллийг таниулж өгнө гэчихээд нэг мэдээ явуулаад бултана.Тэгээд нөгөө ярьсан тохирсон юу болов гэхээр мөнгө дахиад нэхнэ өгөхгүй бол эсрэг ажиллаад а**а шүү л гэнэ. Үнэхээр бүдүүлэг ямар улсад хууль зүйн сайдаа дарамтлаад ажлыг нь хийлгэхгүй байдаг бол…

Avatar

Зочин 2024-11-07 202.55.188.39

Чи өөрөө мэдээллээ хийхгүй яасан юм ? Мэдээлэл хийх боломж өчнөөн байхад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж