Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон 126 гишүүн ойрын өдрүүдэд халуурал ихтэй байна. УИХ-ын чуулганы босго давж, өргөн баригдсан 2025 оны төсөв ёстой л тал талын гишүүдээр чанагдаж, эхнээсээ Засгийн газрын зарим сайд нарын суудал “ганхаж” эхлэв. Засгийн газар 2025 оны төсөв өргөн барих хуулийнхаа дагуу өнгөрсөн наймдугаар сард өргөн барьсан. Парламент ч 2025 оны төсвийг батлах хуулийн хугацаатай.
Сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж байгаа сэдэв бол 2025 оны төсөв. Ингэхдээ эрх барилцаж байгаа МАН, АН, ХҮН гээд хүний өөрийнгүй 2025 оны төсвийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж, төсвийн урсгал зардлаа танахыг Ерөнхий сайдыг эзгүйчлэн шаардаж эхэлсэн.
Гарын үсэг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас гадна энэ долоо хоногт гэхэд УИХ-ын чуулган хуралдахгүй, төсвөө хөшигний ард нухаж, зөвшилцөх ажил үргэлжилж байна.
АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нараар шадарлуулсан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан хамтарсан Засгийн газар 16 яам, 23 сайдтай ажиллаж буй.
Эрх ашиг, эрх ямбаа ижил тэнцүү хувааж, анхны төсвөө өргөн барьсан Засгийн газар нохой, шувуу шуугиулаад байгаа зарим сайд нартаа хариуцлага тооцохоос өөр сонголтгүй болгож байна, олон нийт. Угтаа хамтарсан Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх, олон жил яригдаж, улс төрөө давж чадаагүй төслүүдээ хөдөлгөх том амбицтай. Гэхдээ олонхын болоод эрх ашгийн зовлон хамтарсан Засгийн газрыг хатгасаар. Эхнээсээ л олонх болж, Засгийн газраа байгуулах боломжоосоо татгалзаж, АН, ХҮН-д хадаг тавьсан Л.Оюун-Эрдэнэд намын гишүүд нь ил, далд дургүйцлээ илэрхийлсээр ирсэн. Өө хайж, цагийг нь хүлээж байсан хүмүүс 2025 оны дарин давс болов. Намынхаа жагсаалтад урьсан Д.Энхтүвшин зэрэг шинээр сонгогдсон гишүүд 2025 оны төсвийн зардлыг бууруулах шаардлага тавьж, түүний араас бизнесийнхнийг дуугаргаж, байгаагийн цаана улс орны эрх ашиг бодсондоо лав биш.
Д.Энхтүвшинг хөлнөөс нь дэмжиж, тохойг нь түшиж суугаа ах нар ардын нам, Ардчилсан нам, Төрийн ордонд ч олон бий нь үнэн. Хэнээр эхлүүлж, хэнээр өдөөлгөж, хэн төгсгөх вэ гэдэг нь ч зурагдсан зураглал гэдэг нь ч бас л үнэн.
Хуулиараа хамтарсан Засгийн газрын тэргүүн сайд нартаа хариуцлага тооцож, чөлөөлөх, томилох эрхтэй. Хамтарсан Засгийн газрын насыг уртасгая гэвэл Л.Оюун-Эрдэнэ “шүд сугалах” нь илүү оновчтой. Эсвэл хамтрагчдынхаа амыг таглах зорилготой байгуулсан бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох сонголттой. Гэвч олон жил улс төрийн босго давж чадахгүй байсан том төслүүд, эрчим хүчний салбарын реформ, гадаадын томоохон хөрөнгө оруулалт татах гээд эхлүүлсэн олон ажлаа дуусгах амбицаа хамтарсан Засгийн газар хадгална гэвэл “шүд сугалах”-аас өөр гарцгүй. “Шүд сугалах”-ын олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртөж байгаа хүнээс эхэлнэ гэж үзвэл сүүлийн үед хэл амны бай болоод буй Соёлын сайд Ч.Номин, гадаадад зугаалсан нэр зүүгээд буй Э.Одбаяр нарын сайд нар дуулиан, шуугиан ихтэй байгаа. Оруулж ирсэн төсөв, ажилдаа хандаж байгаа хандлага гээд шалтаг хайж болох ч намын дарга нарын аль аль нь сайд нараа явуулахыг хүсэхгүй байгаа. Гэвч олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэл энэ Засгийн газрыг бүтэн үлдээлгэх хүсэлгүй бөгөөд сонирхолгүй. Ийм л зовлон хамтарсан Засгийн газрын зовлон, зовиур нь болсон өдрүүд үргэлжилж байна.
Хамтарсан Засгийн газар өргөн барьсан төсвөө батлуулж чадахгүй, УИХ нь ч баталж чадахгүй бол хуулиараа энэ парламент тарах зохицуулалттай. Гэвч үүнийг хэн ч хүсэхгүй учир хариуцлага нэртэй “шүд сугалах”-аас өөр гарц үлдээсэнгүй, хамтарсан засагт.
Ш.ЧИМЭГ
irgen 2024-11-07 139.5.216.101
MAN..AN-aas arai deer gej.ard tumen.boddog.!
Нэргүй 2024-11-07 66.181.182.191
Danh gantsaaraa l alban tushaaltai bh gesen sanaarhal, eh ornoo boddog hun bish bn
Нэргүй 2024-11-07 202.126.89.144
балиар өдөөн хатгаж харагдуулж турхирсан юм бичдэг энэ news гэдэг сайт хэний төлөө ингэж Монголоо мохоож байдаг юм болоо?
Нэргүй 2024-11-07 103.57.95.22
шүд сугалвал даваасүрэн гэж хорхойтсон шүдийг үтэр түргэн сугалж хөяад бяслагны үйлдвэрийнх нь 20 тэрбумыг болиулах хэрэгтэй
Нэргүй 2024-11-07 66.181.191.194
Номин, Одбаяр нтр бол огтхон ч гарзгүй ноход ш дээ !
irgediin huselt 2024-11-07 66.181.182.250
Дээр нь нэмээд шаамий,Халтар, Мөнхсайхан,Жавхлан нарын бодийг хөтөлбөл бүр болчиноо
бодит баримт 2024-11-07 66.181.182.250
Нилуунаас шуун нь дээр дээ. Улсаа бодвол бүрэн бүрэлдэхүүнээр буулгаж байж Данхаас эхлээд Номин Жавхлан Мөнхсайхан гэх мэт мэдлэг болвсрол дпулимаг дээр нь соёлгүй дураараа нөхдийг засаг төрөөс зайлуулж холоохон шиг залах шаарлага байнаа байна.
Нэргүй 2024-11-07 202.21.109.24
номин Одбаяр нар МАН ын нэр хүндийг шрроотой хутгаж муу дээр муухай болгож дууслаа
дорж 2024-11-07 202.131.251.130
ажилдаа эзэн болох олигтойхон сайд бна уу? Наранбаяр, номин, учрал, мөнхсайхан, энхбаяр нарыгаа нэн даруй явуулах хэрэгтэй.энхбаяр бол хөдөө аж ахуйн сайд хийж болохгүй ашиг сонирхолын зөрчилтэй хүн шүү. боловсролын салбар ү****ц наранбаяраас болж сүйрлээ.ийм арчаагүй сайд байдаг юм уу?
Зочин 2024-11-07 103.57.92.22
Жавхлангийн сайн мууг захын танхайчууд дүгнэх гэнэ, мөөрөө мөөр
Иргэн 2024-11-07 103.212.117.21
Уу ЕС-гаа байхгүй хойгуур нь хийж байгаа зохион байгуулалттай Операци гэж тамхины цэгээр сэвэгдэж эхэллээ..Үнэн байх магадлал 99.99%
Нэргүй 2024-11-07 66.181.187.17
өлөн хулгайчдыг ямар засаг гэдэг юм. хулгай луйвар л хийнэ үү гэхээс
Нэргүй 2024-11-07 66.181.187.210
Хөх инээд хүрчлээ. Юу юу гэнэ үү? Энэ мэдээг бичсэн сэтгүүлч жоохон бодож мөөрмөөр юм.
Иргэн 2024-11-07 66.181.182.216
Сангийн сайд Жавхланг зайлуулах хэрэгтэй. Хүн зодож танхайраад, төсөвийг завхаруулж цавчаа шахаа хийгээд …
Нэргүй 2024-11-07 124.158.126.132
төсөвийн завхралыг ярьж байгаа бол хамгийн гол хүн нь сангийн сайдшдээ
Нэргүй 2024-11-07 66.181.177.191
Төсөв хийж чаддаггүй идэх уухаас өөр улс орноо өөд нь татах эдийн засагчийн сэтгэлгээгүй Жавхланг хамгийн түрүүн явуулах хэрэгтэй
Нэргүй 2024-11-07 66.181.160.21
ТӨСӨВ ХУЛГАЙ ХИЙДЭГ СУРЦТАЙ БҮЛЭГЛЭЛ БАЙНА. ХОНШООРЫН ТАС ЦОХЬ. ЭНЭ БҮЛУГЛЭЛИЙГ ЭНХТҮВШИН НЭР УСТАЙ ТОЙРОГТОЙ ХЭЛЧЛЭЭ. ОГЦОРУУЛАХ ҮЛДЛЭЭ….
ИРгэн 2024-11-07 202.21.104.2
Энэ нэг сэтгүүлч шүү юм тийм сүрхий улстөрийн аналист юм уу?! Анализ хийх гэж байгаа юм бол харж байгаа өнцөг, үндэслэлээ зөв болго! Дүгнэлтийг ард түмний нийтлэг эрх ашиг, төрийн тогтвортой байдал, эрх зүйн зохицуулалтанд тулгуурлаж хийдэг юм. Тэрнээс хов, хоронд тулгуурлаж хийдэггүй юм. Сэтгүүлчид ард түмний төлөө гэх өчүүхэн ч сэтгэлгүй, улс төрчдийн ялааны алуур хийх ганцхан зорилготой юм бол 4 дэх засаглал, хэвлэлийн эрх чөлөө гэж донгодохоо боль!
Зочин 2024-11-07 66.181.182.42
Энэ засаг үнэхээр бүтэхгүй ээ. Данх биеэ тоож мөнгө илүүдэж эхэллээ. Ард түмний амьдралыг улам дордуулах төсөв. 3.6 их наядаар биш 5 их наядаар нь танах хэрэгтэй
Нэргүй 2024-11-07 103.57.95.22
ерөнхий сайд маань сүржин ярьж лозогнохоос өөр ид шидгүй болжээ бас худлаа ч. ярьлаг боллоо
Нэргүй 2024-11-07 66.181.187.91
uchral nomin 2 bolih heregtei. ehnii eeljind
Зочин 2024-11-07 103.57.92.22
Хулгайчууд төр улсыг нураах ажилдаа нэгэнт оржээ, Монгол Улсаар тоглох нь тэдний зугаа болоод удлаа бурхан минь. Хулгайч нь хулгайчийг бариарай гэдэг аргагүй үнэн аж
Нэргүй 2024-11-07 66.181.177.51
76 ма-гаас дээрдсэнгүй дээ 126 ма гэж хэлэгдэх хэмжээнд л байж уих за тэр ЗГ бол ичих гэдгээ ч мэдэхгүй цайрсан юун төр засаг төрийн түшээ
zochin 2024-11-07 66.181.190.146
Сонгуулын өмнө хэлсэн ажлаа хий, ард түмнийг залилахаа боль. Хэлснээ хийж чадахгүй бол бүгд огцор.
Нэргүй 2024-11-07 66.181.190.16
хулхидуулж ханадаггүй ээ…юу ч хийхгүй. чадвар ч байхгүй. Данхановыг яаралтай зайлуулах хэрэгтэй
БАЯЛАГ БҮТЭЭГЧ 2024-11-07 66.181.161.136
ӨӨРСДИЙГӨӨ БУРХАН ГЭЭД БОДЧИХСОН
ТАМЫН ЧӨТГӨРҮҮД
Сандуй 2024-11-07 202.21.116.66
Жил бүр зарцуулсан төсөвт хяналт хийж үр дүнг танилцуулах, алдсан, оносноо дүгнэж байж цаашаагаа явна биздээ. Яасан нь мэдэгдэхгүй, бас өмнөхөөсөө томорсон төсвийг ойлгохгүй байх нь ойлгомжтой бишүү.
Зөгий 2024-11-07 103.212.162.25
Номин, Чойжилсүрэн хоёроор тугаа тахъя
Нэргүй 2024-11-07 202.21.109.18
тэгьe
Толл 2024-11-07 139.5.218.161
Учрал номин мөнхсайхан
Нэргүй 2024-11-07 103.212.162.25
Мөнхсайхан ажлаа сайн хийж байгаа
Нэргүй 2024-11-07 103.212.162.25
Эхний ээлжинд Номинг явуулья
Нэргүй 2024-11-07 202.179.27.18
Тэнэгт
Зочин 2024-11-07 103.57.92.22
Ингээд Монголын улстөрийг туйлшруулж үймүүлдэг үндсэн ажилтай АН малгайтай зэрлэгүүдийн 30 жил саад тавьсан том төсөл бүтээн байгуулалтад дахиад саад тотгор болохнээ. МАН нь хангалттай ялсан ч тэднийг хамтарьяа гэж уриад ч нэмэргүй үймүүлж эхэллээ. МАН доторх гомдогсдыг шордоод….
зочин 2024-11-07 64.119.30.210
30 жил саад тавьсан гэж хуцахаа больчих. Сүүлийн 8 жил танай МАНгарууд илт олонхоороо засаглаж байхдаа бүтээн байгуулалтуудаа хийж байхгүй үхсэн ацаа хийж байсан юм. Ер нь бол ардчилалын өрөм, буян 2-г танай МАНгарууд л хамгийн их хүртэж байгаа шүү дээ. Одоо хэдэн их наядаар нь хусч байгааг харах нүдгүй болтлоо ам руугаа мөнгө чихүүлсэн Тролл минь баримжаатай шаагаарай
Зочин 2024-11-07 103.57.92.22
мАНгас буюу а**с минь бүү мэдэн будил. Та нар 12 онд фракц нэртэй луйврын бүлгүүддэээ тус бүр тэрбум тэрбум дойлуур төсөлгүй хувааж авч зам нэрээр идээд дахин дампууруулсныг ард түмэн мартсан гэж басч байна уу. Энэ 8 жилд чи төлөад, дээр нь мөнгөтэй болгочоо юу
иргэн 2024-11-07 202.21.104.2
Сэтгүүлчид зөвхөн шордох, бусниулах, яс хаях, яйриулах л ажил хийдэг. Тэд 126-аас ялгаагүй. Засаглалын эрх мэдэл хэрэгжүүлж байгаа институциуд, тэднийг хөндлөнгөөс зөв чиглүүлэх үүрэгтэй сэтгүүлчид бүгд нэг хөнжилд орж, ард түмний эсрэг ажиллаж байна гэж харж байна. Гээндээ ч гоондоо ч.. хэнд, юунд итгэх ёстой вэ? Төр барьж тоглож байгаам уу?
Нэргүй 2024-11-07 59.153.115.85
Ардын нам, Ардын эсрэг нам болоод удаж бна.Доогуур байгаа хурган хулгайч дарга нар чинь тендер хулгайлаад сангийн яамаар гомдол гаргасан ч хаацайлаад бусдыг гомдол гаргаж хасаад боломж хулгайлаад бна анхааралдаа ав удахгүй бүгдийг нь илчлэх болно сангийн яамтай нь
Ёвөөсвв 2024-11-07 202.9.40.70
Мэдлэг чадвартй улс орныг улс шиг аваад явах чадвартй хүн блсон дээр.
Нэргүй 2024-11-07 202.9.46.92
Эхний ээлжинд Соёлын сайдыг сугалая
Нэргүй 2024-11-07 103.212.118.152
Сангийн сайд Жавхлан гэгч этгээд энэ улсын чинь мөнгийг үрэн таран хийгээд дуусгах нь ээ??!! энэ хүнээ нэн даруй зайлуулахгүй бол Оюун-Эрдэнэ хүүгийн хамаг төлөвлөгөөг нураах нь байна шүү!!!
Нэргүй 2024-11-07 66.181.185.166
Энхтүвшингийн ард Хүрэлсүх биз. Олон жилийн өмнөөс л НАМЗХ-д цуг байсан найзууд. Сошиалын хэдэн хэнээтэн л өдөр болгон л чарлаж л байдаг
Нэргүй 2024-11-07 66.181.161.7
Чадваргүй нөхөдийг огцруулсан нь дээр
.
Нэргүй 2024-11-07 103.57.95.22
хамгийн түрүүнд Даваасүрэн Номиэ 2 ыг нэн яаралтай зайлуул
Нэргүй 2024-11-07 124.158.120.50
Оюун Эрдэнэ огцрох цаг нь болжээ.
Нэргүй 2024-11-07 66.181.177.51
Уг нь бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох татан буугдах нөхцөл нь бүрдсэн харагдах даанч ичихгүй чичрээд 4жил суухыг хичээх биз ядахдаа Шүдээ ганц хоёроор нь сугалж хаяаад суудалдаа үлдсэн дээр биз хэд хэдэн шүд хорхойтой хүн ардад өвчин болж байгаа эм эх гээд
Нэргүй 2024-11-07 202.9.40.34
Оюун Эрдэнэ огцрох цаг нь болжээ. Асар олон шуналтай фракцуудынхаа хандыг хага дарах ёстой байтал Татвар төлөгчдийн мөнгөөр та нар найрла гэсэн шиг тараагаад өглөө. 18 тэрбумаар кино үзүүлнэ, 20 тэрбумаар бяслагийн үйлдвэр барина, 220 тэрбумаар тавилга, сандал ширээ авна, 830 тэрбумаар хиймэл дагуул хөөргөнө гэдэг юу гэсэн үг вэ? Монгол баян улс, даанч хулгай дэндүү их байна.
Нэргүй 2024-11-07 66.181.190.67
Алдагдалтай төсөв үлдээчихээд Хятад явж аюултай гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн өөрөө огцрох болзлоо хангасан. Huawei компанитай байгуулсан гэрээ бол жинхэнэ үндэсний аюулгүй байдалд хортой гэрээ.
Нэргүй 2024-11-07 202.126.90.249
Монголын Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Шанхайд байна. Идэж ууж, архидаж явна. Инээж баясаж явна. ҮАБ-д халтай яриа хийж, гэрээ байгуулж байна. Харин бид энд эмнэлгийн коридорт …
Нэргүй 2024-11-07 66.181.189.185
Үнэн шүү
Нохдууд 2024-11-07 15.235.216.113
Ерөнхий сайдаасаа эхлээд бүгд чадваргүй, мэдлэггүй, ажлын ямарч туршлагагүй нөхдүүд. Засгийг огцоруулах хэрэгтэй. Татвараа төлөхгүй байх хэрэгтэй.
Zochin 2024-11-07 66.181.188.238
Nomin.Naranbayar.Uchral geed shud sugalah said nar bna daa
зочин 2024-11-07 203.23.199.2
Төсөв гэсэн бичигтэй элс гаргаж ирээд Хадаасаар хатгаад гоожуулвал яг зохиолын дагуу явах гээд байна. Амеркийг бүтээсэн эрхэмүүд гэж байдаг шиг Монголыг Хоролсон эрхэмүүдийн жагсаалт үргэлжилсээр. Би бол хувааж идэхгүй тойрогт мөнгө өгөхгүй гэж анх удаа оруулж ирсэн төсөв шүү дээ. Эцсийн эцэст Энэ их тэлэлт яагаад үүсэн бэ гэхээр Өмнө нь хулгай хийж байсан бүх зүйлстэй 8 жил тэмцсний үр дүнд бий болсон. Бизнесмэн хүн төрд орохоор сонгуулийнхаа зардлыг гаргаж авах гэж зүтгэх нь бас буруу биш байх
zochin 2024-11-07 66.181.167.151
nomin, odbayar, uchral, enkhbayar naraa zailuulaarai
Нэргүй 2024-11-07 66.181.189.131
Номинтой хамт огцор ерөнхий сайдаа ! Ажлаа мэдэхгүй хувийн амбиц хөөсөн хөөсөрсөн соёлын сайдаа татаж ав огцоруул ! Цаана чинь эмнэлгиын коридоороор дүүрэн хүүхдүүд зовж бна үнэгүй ваучираа эрүүл мэндэд зарцуулна уу
Нэргүй 2024-11-07 202.55.188.91
Номин одбаяр мөнхсайханыг огцруул
Зочин 2024-11-07 192.82.92.42
Тер данхайж, хяналтын тогтолцоо нурж, ажил хийх боломжгуй болгож байхад улс яаж хегжих бэ?!!!
зочин 2024-11-07 66.181.164.157
Наранбаяр гэж эргүүтсэн саад байна. Үтэр түргэн зайлуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-11-07 66.181.189.185
Одоогийн ЕСайд шүд сугалж чадахгүй ээ ккк. Хэрэв сугалж чаддаг юм бол тур Соёлын салбараасаа эхэл, ард иргэдийг ингэж соёолжуулахгүй ээ
Лхагва 2024-11-07 66.181.180.143
Тарчихгүй юу доо дахин эг шүүх боломж гарна. Хэрвэ тэгвэл. Хүн намын тоо багасна ногоон нам жийгднэ Номтой баярын намын тооч багасна
Нэргүй 2024-11-07 103.168.34.85
Эргүү төсөв гэдэг нь ойлгомжтой байхад ах нарын улс төр гэх шиг юм бичих хэрэг байгаа юм уу? Шударга шаардлага тавьж байгаа хүмүүсийг гутаах гэсэн санаатай юм уу хааашаа юм
Зочин 2024-11-07 103.212.119.173
шүд судлах бол төсвөө муу боосон Жавхланг хамгийн түрүүнд явуулах ёстой
Нэргүй 2024-11-07 202.21.111.218
Хуавей байдаг нь ч юу вэ, дэлхийд хар данстай компани байдаг нь… Арай хийж том төслүүдээ хөдөлгөх гэтэл…
Нэргүй 2024-11-07 66.181.190.16
хөдлөхгүй
Нэргүй 2024-11-07 202.126.89.208
Хоолойнд тулсан эрчим хүчний төсвөөс хасуулан тойрог руугаа зам тавиулахаар ширлэн зүтгэж байгаа Гацаа Чойжилсүрэн хамгийн түрүүнд туг тахиулах нь Данх үлдэх үндсэн кейс гэнэ. Тэгээд ч сайд хүн хувьдаа цахилгаан станц барьж байгаа нь ашиг сонирхлын маш том зөрчил.
Нэргүй 2024-11-07 66.181.190.16
Данхановыг огцруулах хэрэгтэй болно шүү. Хуавейтэй албан ёсны гэрээ байгуулсан нь огцроход хангалттай