Хүйсээ солиулагч хүчиндүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хүйсээ солиулагч хүчиндүүлжээ

Москвагын цагдаа нар Төв Азиас ирсэн стилистийг хүчиндсэн этгээдүүдийг хайж байна.  Хохирогч эр Москвад хүйсээ солиулах мэс засалд орсны дараахан уг хэрэг болжээ. Киргизстаны алдартай стилистийг хүчиндсэн уг хэргийг Москвагын хууль хүчний байгууллагууд шалгаж байгаа аж.

Киргизстан улсын иргэн 21 настай бүсгүй цагдаагын байгууллагад хандаж, хоёр этгээд түүнийг хүчиндсэн гэж мэдүүлжээ. Тэрбээр пасспортоо гаргаж үзүүлэхэд яах аргагүй эрэгтэй хүний зураг байсан нь цагдаа нарыг гайхашруулсан гэнэ.  

"Хохирогчын мэдүүлснээр тэрбээр Киргизийн алдартай стилист бөгөөд Москвад хүйсээ солиулахаар ирж,  нутгийн хоёр залуутай нэгэн ресторанд танилцсан байна.” гэж цагдаагийн рапортод бичигджээ.

Хоёр этгээд нутгийн бүсгүйтэй таарсандаа баярлаж, түүнийг Кузминская гудамжинд байдаг гэртээ урьсан гэнэ. Удалгүй эмэгтэй хүн мэт аяглаж байсан Киргиз эр хүн болох нь танигджээ. Хоёр этгээд ч үүнийг гадарласан аж.

Хоёр этгээдийн нэг түүнтэй унтсаныхаа дараа таксины мөнгө өгч явуулсан гэнэ.

Хүйсээ солиулсан эр өөрийгөө доромжлуулсан гэж үзсэн тул цагдаад хандсан аж. Уг хачин нөхцөл байдлыг цагдаа нар ОХУ-ын иргэний хуулийн 131-т заасны дагуу  хүчингийн хэрэгт тооцсон байна. 

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж