Намын дарга нарын ХОМ

Намын дарга нарын ХОМ

Намын дарга нарын ХОМ

УИХ-д суудалтай МАН, АН, Үндэсний эвсэл, ИЗНН, ХҮН намын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн хүргэж байна.


243 САЯЫН ОРЛОГОТОЙ ХЕРО ЭНТЕРТАЙНМЕНТ ГРУППИЙН ХУВЬ ЭЗЭМШИГЧ

Л.Оюун-Эрдэнэ ЛИДЕР ҮҮ, ЛОЙДОР УУ?! | News.MN

МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өөрийн орлого 243 сая 930 мянган төгрөг, гэр бүлийн орлого 15 сая 750 мянган төгрөг, нийт 364 сая төгрөгийн  үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 30 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Highlande маркийн автомашинтай. Мөн 169 саяар үнэлэгдэх хурдан удмын таван адуу, 18 адуу, 76 үхэр, 90 хонь, 113 ямаатай.

67 сая 500 мянган төгрөгийн үнэт эдлэл 133 сая төгрөгийн хадгаламжтай.

"Херо энтертайнмент групп" ХХК, Хүлэг контент ХХК-д 50-100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

705 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ АН-ЫН ДАРГА 

Л.Гантөмөр: Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй | News.MN

АН-ын дарга Л.ГАНТӨМӨР: Өөрийн орлого 31 сая төгрөг, гэр бүлийн орлого хоёр сая төгрөг, нийт 705 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн дөрөв, амины нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 319 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Nissan, Patrol-1 маркийн автомашинтай. Мөн 175 саяар үнэлэгдэх 160 адуу, 10 үхэртэй.

25 сая төгрөгийн хадгаламж, 54 сая 737 мянган төгрөгийн зээлтэй.

"Астрарүүт" ХХК-д 17.15 хувь, "Эрдэнэс таван толгой" ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ ХҮН НАМЫН ДАРГА 

Т.Доржханд | News.MN

ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД: Өөрийн орлого 62 сая 328 мянган төгрөг, гэр бүлийн орлого 157 сая 256 мянган төгрөг, нийт нэг тэрбум төгрөгийн  үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 25 сая төгрөгийн суудлын жижиг Nissan, Nissan-1 маркийн автомашинтай. 10 сая төгрөгийн 12 адуутай. 50 сая төгрөгийн 0.7 га газар, 2 сая 385 мянган төгрөгийн дотоод хадгаламжтай. Мөн 1.1 тэрбум төгрөгийн авлагатай.

"Монре Даатгал" ХХК, "Монреимпекс" ХХК, "Зээл Эм Эн" ХХК, "Айтүүлс" ХК, "Авто Хаб" ХХК, "Стандарт Инвестмэнт" ҮЦК, "Монре файнаншиал" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК-д 0.01-100 хувийн хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

ЯДУУ НАМЫН БАЯН ДАРГА

Н.Номтойбаяр эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байв | News.MN

Үндэсний эвслийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР: Өөрийн орлого хоёр тэрбум төгрөг, нийт 1 тэрбум 309 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг талбай, дуусаагүй байгаа нэг барилгатай. 3 тэрбум 443 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай.

104 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай. "Трү Ти Ар Си" ХХК, "Монголын Алт" ХХК, "Монголын Алтан Аялал" ХХК, "Цэлмэг Тэнгэрийн Нислэг" ХХК, "Хүннү Эйр" ХХК-д тус тус хувь эзэмшдэг.

ИЗНН-ЫН ДАРГА ОРОН СУУЦ, АВТО МАШИНГҮЙ 

ИЗНН Б.Батбаатар | News.MN

ИЗНН-ын дарга Б.БАТБААТАР: Өөрийн орлого 20 сая төгрөг, орон сууцгүй, тээврийн хэрэгсэлгүй. 243 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-07 178.174.229.45

DANHAN TOLGOITOOS BAINGA UMHII UNERTEH YUM DAA n**** GJ

Avatar

5литр 2024-11-07 202.9.46.130

дотор газрын үнэр нэвччихэж, угаасаа доод эрүүний хэлбэр нь 5 литрийн данх шиг. манж чин угсааны хүн ийм байдаг юм.

Avatar

Нэргүй 2024-11-07 103.168.34.160

DANHAN TOLGOILSON ZOLBIN g*** TER HEROGIN GAHAIA BAATARAA NIILEJ COVID UED NAADAM GEJ BAAHAN MONGO SHAASNAA NUUGAAD HOSHOONOOS SHAASN NUUGAD AAN ZOLVBIN DANH

Avatar

Нэргүй 2024-11-07 103.168.34.160

gantumur bolovsroliin sangiin hulgaichaas mongo aviidaa

Avatar

Зочин 2024-11-07 59.153.112.66

ИЗНН-ын дарга 243 Сая төгрөгийн бэлэн мөнгөтэй мөртлөө орон сууцгүй гэж яаж хэлж байна аа. УИХ -ын гишүүн болоод татвар төлөгчдийн мөнгөөр орон сууц авах гэсэн юм байх даа. Орон сууц олгохоо больсныг мартах юу, та

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.187.95

Батбаатар хөрөнгөө ийш тийш нь тарааж дээ. Машингүй гэдэг нь хямд машин унадаг тул санаа зовоод ингэвүү, юу болов. Үнэмшилгүй юм байна. Манай ерөнхий ч арай л бага хөрөнгөтэй бус уу, шиншилвэл ч офшор байтугай л гарах ёстой доо

Avatar

xudal 2024-11-07 103.111.68.3

nomtoos busad ni bvgd xudal

Avatar

зочин 2024-11-07 139.5.218.129

Том 2 намын дарга "Херо энтертайнмент групп" ХХК-иараа холбоотой болох нээ дээ.

Avatar

Нэргүй 2024-11-07 23.154.136.215

Хөдөөнөөс ганц солионы костюмгүй орж ирсэн гэх нөхөр л баахан юмтай болчихсон

Avatar

Нэргүй 2024-11-07 203.98.77.114

Батбаатар орон сууц болон байгаа бүхнээ зараад НАМ-даа 500 сая-ыг өгсөн юм байна л даа, одоо энэ зардлаа эргүүлж авч орон сууц байтугай асуудлаа шийдэхээр чимээгүйхэн хор найруулаад ажиллаж байгаа юм байна,

Avatar

Нэргүй 2024-11-07 66.181.186.147

Номтойбаяраас бусад нь манай том баячуудын дэргэд шалихгүй л юм шиг байна Би л лав энэ хом гэгчийг огт ойлгодоггүй,Нээх олон компаний хувьцаатай л гээд байдаг,Мөнгөний ихэнх нь тэнд байршдаг бололтой юм, Тэгээд тэр нь тодорхойгүй,

Avatar

Шог болчихсон нийгэм 2024-11-07 172.58.210.5

Хяналтгүй болохоор юу ч гэж худлаа ярьж болно. Худлаа ярьсан нь баригдлаа гэхэд шүүх, цагдаа нь авлигач болохоор ямар ч хариуцлага хүлээхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж