Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй ААН-үүдэд шалгалт хийжээ

Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй ААН-үүдэд шалгалт хийжээ

Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй ААН-үүдэд шалгалт хийжээ
default

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээ өнөөгийн байдлын судалгааг гаргаж, танилцуулсан юм.

Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдлын талаар Нийслэлийн хяналт шалгалтын газар (НХШГ)-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнхцэлмэг “Бид барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд суурилан уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд барилгын гадна фасадын дулаалгын материал үйлдвэрлэдэг 48 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. Үүнээс хөөсөн полистрол хавтан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж олонх байдаг.

Хяналт шалгалтаар аж ахуйн нэгжүүд барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Холбогдох тоног төхөөрөмжөөр баталгаажаагүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ лабораторид шинжлүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн. Түүнчлэн манай улсад барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материалд хэрэглэгдэж байгаа тухайлсан норм, дүрэм байдаггүй. Тийм учраас тухайлсан норм, дүрмийн саналыг хэлэлцүүлгээс гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхийг зорьж байна” гэв.

Гэсэн ч манай оронд ихэвчлэн хэрэглэдэг барилгын гадна фасадын дулаалгын материал болох хөөсөн полистрол хавтангийн дундаж нягт, хэрэглээ болон барилга угсралтад ашиглаж буй технологийн хувьд олон улсын стандартад нийцдэг байна. Мөн хөөсөн полистрол хавтангийн түүхий эд болох стирол үрлийг импортоор авч, 100 хувь дотоодын үйлдвэрт боловсруулж үйлдвэрлэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-06 66.181.161.136

Шал утгагүй

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.183.233

zugeer l standartaa nariin gargaach. barilgiin gadna dulaalgad tiim nyagttai, tiim dulaan dulgaarlah chadvartai. gald tesvertei geed l zaa. teriigee harin sain murduul. zurchvul shorond hii

Avatar

bdcbgf 2024-11-06 202.9.40.67

20 гаруй жил Тариалн эрхлэх гсн хулгайн снг-c хулгай хийж ажлын мест хувьда урвуулн ашиглж өчнөөн улсын мөнгө завшсан шаарыг завшсн мөнгө цаасыг хурааж ав сргууль цэцэрлг барьжийн гэж зам тавьжийн спрт ордн ёоо ёоёо юу юу ч билээ тоочиж барахгүй их хулгаы хийсн хэдэн 100 тэрбумын хулгай хий завшсн бүгд-с талын хулгайлсн.

Avatar

Нэргүй 2024-11-06 103.57.92.187

зөвшөөрлийн тухай хуулиар иймэрхүү балай зөвшөөрлүүд авахаа больсон байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-11-06 202.9.46.46

Бас юун тусгай зөвшөөрөл вэ? Зүгээр бүртгүүлэхэд л болно ш дээ, тусгай зөвшөөрөл гэж салбар бүрт нэг хааж боосон хийх юм.

Avatar

Нэргүй 2024-11-06 202.131.235.242

Стандартад нийцсэн чанар сайтай бүтээгдэхүүн хийж л байгаа бол тусгай зөвшөөрөл гэх ажлын садаа болдог хүнд суртал хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж