Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогдсон. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна. Иймд Боловсролын сайдын 2024 оны “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаал өнөөдөр /2024.11.06/ гарлаа.
Үүнтэй холбогдуулан доор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт үүрэг болгов. Үүнд:
- Суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулах;
- Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах;
- Сургалтын байгууллагын дүрэм, дотоод хэм хэмжээнд сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон зохицуулалт тусгах.
Зочин 2024-11-06 66.181.191.55
сургуулийн орчин бүр анги дотроо татдаг гэсэн шүү
Нэргүй 2024-11-06 202.126.91.163
Сургуулийн орчинд, үзвэр, байгууллагад угаасаа хориотойшдээ. Электрон тамхи бол утаат тамхинаас 20 дахин бага хортой. Үүнийг бүр мөсөн хоригловол хар тамхины хэрэглээ аймшигтай газар авна шүү!!! Архи, пиво хориглосон лалын орнуудад тамхи, хар тамхи, хүчирхийлэл аймшигтай их байдаг.
Иргэн 2024-11-06 192.82.64.133
Ганц сургуулийн орчин гэлтгүй бүх л байгууллага, үйлчилгээний газруудад хоригломоор байна. Энэ электрон тамхийг бодлогоор Монголд худалдаалах явдлыг хумимаар байна. Татварыг нь чангатгах гэх мэтээр. Арай л дэндүү замбараагүй байна ш дээ. Хүүхдээ гудамж, үйлчилгээний газраар хөтлөөд явж байгаа эцэг эх, ах эгч нар нь хүртэл татаад л явж байдаг. Мянга сургуулийн орчинд хорьсон ч гэр бүлд нь электрон тамхи татдаг хүн бхад л тэр хүүхэд эрүүл байх үндэслэл бага болох юм.
УБ хотын иргэн 2024-11-06 202.21.104.234
Сургуулийн эргэн тойрон дахь СиЮу, ЖиЭс25 гэх мэт дэлгүүрүүдээр тамхи зардаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тийм сүлжээ жижиг дэлгүүрүүдэд тамхи зарахыг хориглохгүй бол хичнээн ийм шийдвэр гаргаад нэмэргүй шүү
bgvbvx 2024-11-06 202.9.40.67
Төрийн албанд хүнтэй зөв харьцчдаг эвтэй яриа бол сайн мэдлэг боловсрол нэг их чухал биш хувиын бн уу улсын бн уу төгссөн сургууль чухал биш гэж бол манж хужаагуудын гаргаж бга явган яриа бузар атгаг санаархл спорт тоглдог нтр гэж хааша юм т/а спорт тоглдг байгууллга биш мэдлэг боловсрол чухал биш бол яааж ажлыг хийх вэ эвтй харьцх шаардлаггүы ажил гархаар бол яаахав хараагүй юм шиг бх уу. Үхдэл шиг ажилахгүй байлгах гсн санаархл шүү.