Металл, Уурхайчид хомоол хамж, Apes "хөөсөн" эксээ эргүүлэн залав

The League

Металл, Уурхайчид хомоол хамж, Apes "хөөсөн" эксээ эргүүлэн залав

Металл, Уурхайчид хомоол хамж, Apes "хөөсөн" эксээ эргүүлэн залав

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал үзүүштэй эхэлж байна. Аваргын төлөө өрсөлдөнө гэх хүлээлттэй багууд учраа олохгүй бүдчиж, улирлын төгсгөлд хөгжлийн лиг унах вий гэх болгоомжлолтой байсан багууд цойлж байх шиг. Ингээд та бүхэндээ сүүлийн үеийн үйл явдлуудыг тоймлон хүргэе.


МЕТАЛЛ, УУРХАЙЧИД ХОЁР ХОМООЛ ХАМЖ БАЙНА

Эрдэнэтийн Уурхайчид саяхан л дээд лигийн аварга болж байсан бол Металл хоёр улирал дараалан финалд хүрч, дэд аварга болж байв. Гэтэл энэ улирал хамтдаа хүснэгтийн адагт бичигдэж, хомоол хамж байна. Уурхайчидын муу амжилтыг ойлгож болох ч Металлын тааруу явааг гайхах хүн олон байна. Азийн аваргуудын лигт торгон жолоогоо өргөж, тоос бужигнуулсан багийг дотоодын лигтээ гавихгүй байгаа шалтгаан нь юу вэ? Багийн бүрэлдэхүүн сайжирсан уу гэхээс сулраагүй. Багийн ахлагч Д.Дэлгэрням 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад бэлдээд энэ улирал лав тэнд тусалж чадахгүй. Гэхдээ л түүнийг тусламжгүй ядаж плей-оффд шалгарчих хэмжээний чансаатай баг юм сан.

Дасгалжуулагчийн албандаа эргэн ирсэн Б.Ганхөлөгийг фэнүүд нь ихээхэн шүүмжилж байна. Магадгүй түүний арга барил Металлд зохицдог байсан цаг үе өнгөрсөн юм болов уу? Өнгөрсөн улирал гадаад мэргэжилтний гар дор Металлын хамгаалалт, довтолгоо тун нягт байж, Т.Ууганбаяр MVP хэмжээнд яригдаж байв. Лав л өчигдөр/2024.11.05/ BCH Knights-ийг арван оноогоор хожиж явсан ч дөрөвдүгээр үед тун тааруу тоглосон. Тэдний улирлын амжилт 2-5. Ердөө хоёрхон баг хожсон гэхээр итгэхэд бэрх юм.

Нөгөө талд Г.Болор-Эрдэнийг эргүүлэн авч чадсан Эрдэнэтийн Уурхайчид хожигдлын хар цувралаа зогсоож чадсан. Гэхдээ л амжилт нь 1-6. Бүрэлдэхүүнийг нь харахад бас ч хомоол хамах хэмжээний биш. Гол асуудал нь Уурхайчидын шилжилтийн үе таарч, баг нь залуучуудаар дүүрсэн. Энэ ч утгаараа тоглолтын хэмнэлээ хадгалах, төгсгөх зэрэг арга ухаан, туршлага дутагдаж байх шиг. Удахгүй багаараа хэмнэлээ олж, плей-оффд багтаасай гэж фэнүүд нь хүсч байна.

ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ БУЦАХДАА ЗАЛНА

Сайн ч биш, муу ч биш гэхдээ яг юу болоод байгаа нь мэдэгдэхгүй ганц баг байгаа нь SG Apes. Уг нь багийн зорилго, тоглогчдын нэрс, төсвийг нь харахаар маргаангүй аваргын төлөө өрсөлдөх гол баг. Гэвч талбай дээрх үзүүлж буй тоглолт, цаасан дээрх амжилтыг нь харахаар цагаан хэл ам хүрсэн гэлтэй. Өнгөрсөн улирал уг нь лигийг довтолгоогоороо тэргүүлж, урамтай, биширмээр тоглолтыг үзүүлдэг байв. Харин энэ улирал бидний мэддэг Apes харагдсангүй. "Тэргүүн тоглогч" М.Өлзий-Оршихын рекламны шарталт гараагүй гэлтэй өнөөх үр нөлөө нь үгүй болжээ.

Эцэст нь багийн удирдлагууд Р.Отгонжаргалыг явуулж, түүний оронд хуучин дасгалжуулагч болох Лале Горуновичийг эргүүлэн авчирчээ. Уг нь өнгөрсөн улирлын төгсгөлд багийн эзэн болон Лале Горунович хоёр түнжин хагарч, тун таагүй байдлаар салцгаасан. Ямартай ч байдал бишдэхээс өмнө Лалег эргүүлэн авчирчээ.

АСАШОРЮҮ Д.ДАГВАДОРЖ ДЭЭД ЛИГИЙН БАГТАЙ БОЛОХ УУ?

Аса арена ашиглалтад орж, Асаршорюү сагсан бөмбөг тоглож буй дүрс бичлэг цахим орчинд тарсан. Үүний улмаас түүнийг сагсан бөмбөгийн багтай болох гэж байна уу гэх шуум гарав. Удаа ч үгүй тэрбээр UG аренад дээд лигийн тоглолт буй зургаа нийтэлсэн. Үүгээр ч зогсохгүй эхнэрээ "Магадгүй тэр багийн эзэн болсон анхны эмэгтэй байх" гэх утгатай постыг оруулав. Энэ үеэс л сагсан бөмбөг сонирхогчид түүнийг сагсан бөмбөгийн багтай болох гэж байна гэв.

Тэгвэл Асашорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа "Сайхан дүү нарыг дэмжиж ажиллаж болно. Залуучуудын хүсэл мөрөөдөл болсон гадаадын лигт тоглох тал дээр дэмжиж ажиллана гэсэн яриаг буруу зөрүү ойлголт өгч хүлээлт үүсгэх эндүүрэл болох вий. Одоогоор ямар ч багийг авах, өгөх тухай зүйл яриагүй шүү" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-06 178.174.229.45

ENE MAANAG HAR BAS YU BE

Avatar

Мөнхбаясаа 2024-11-06 59.153.112.33

1xbet сурталчилахаа болих гүй бол эрүү үүснэ шүү новшнуудаа

Avatar

Нэргүй 2024-11-06 103.168.34.160

1 x bet surchihlahaa bolinuu news mn hen harj baidag bhadaa boduul bas heden tsaas chaachih olsoh uhlee u ggologgg

Avatar

Зочин 2024-11-06 202.126.89.209

Сагсан бөмбөг рүү АСА мэтийн бөхчингүүдийг ойртуулах хэрэггүй, тэд хэрүүл л чирж ирнэ ш дээ, бөх байгаа газар хэрүүл тэмцэл, хэл ам тасрахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж