Фүжи уул удаан хүлээсэн цасан малгайгаа өмсөв

Фүжи уул удаан хүлээсэн цасан малгайгаа өмсөв

Фүжи уул удаан хүлээсэн цасан малгайгаа өмсөв

Фүжи уулын оройд жил бүрийн аравдугаар сарын 2-ны үеэс эхлэн цасан бүрхүүл тогтож эхэлдэг. Өнгөрсөн жилийн анхны цасан бүрхүүл аравдугаар сарын 5-нд тогтож байв. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр энэ жил цас оролгүй удаж, Фүжи уул хамгийн удаан хугацаанд цасгүй байлаа. Ажиглалтын станцын ойролцоо үүлэрхэг байгаа тул Үндэсний цаг уурын агентлаг албан ёсоор шинэ дээд амжилтыг хараахан зарлаагүй байна. Лхагва гаригийн орой гэхэд тэнгэр цэлмэнэ гэж найдаж буйгаа тус байгууллагын албан тушаалтан хэлжээ.

Тэгвэл орон нутгийн эрх баригчид болон оршин суугчид өнөөдөр /2024.11.06/ цасан малгайтай Фүжи уулын зургийг цахим сүлжээндээ хуваалцаж байна. Шизүока мужийн Фүжи хотын захиргаа албан ёсны "Х" хаягаараа Фүжи уулын гэрэл зургуудыг нийтлээд "Бид оргилын ойролцоох нимгэн цасан бүрхүүлийг харлаа" гэж бичжээ.

Фүжи уулын анхны цасыг 1894 оноос бүртгэж эхэлсэн. Цасан бүрхүүл тогтолгүй хамгийн олон хоносон өмнөх тохиолдлууд нь 1955, 2016 онууд юм. Эдгээр онд аравдугаар сарын 26-нд анхны цасан бүрхүүл тогтож байжээ.

Фүжи уулын цасан бүрхүүл оройтож тогтох болсон олон шалтгааны нэг нь дэлхийн дулаарал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ аравдугаар сард Фүжи уулын оройд агаарын температур дунджаас илүү дулаан байжээ. Хэт халалтын давалгаа дэлхий дахиныг хамарсан бөгөөд Японыг ч алгасаагүй юм. Японы 2023 оны зун түүхэн дэх хамгийн халуун зун болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-06 174.204.132.10

Золигнууд чинь Монголоос цас үлээгч олоод авчих вий.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.187.220

маш нимгэн цас тогтжээ, бараг хайлчих юм биш үү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж