Ираны цөмийн салбарын тэргүүлэх эрдэмтэн Мохсен Фахризадех 2020 онд амиа алдсан. Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сард нийслэлээс гадна хурдны зам дээр халдлагад өртөж амиа алдсан бөгөөд энэ хэрэгт Ираны эрх баригчид Израилийг буруутгасан билээ. Тэгвэл түүний амиа алдсан хэрэгтэй холбоотой гэх гурван хүнд Ираны шүүхээс Мягмар гаригт цаазын ял оноожээ.
Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Асгар Жахангир хэлэхдээ "Гурван этгээдийн шүүх хурал Урмиа дахь Хувьсгалт шүүхэд явагдсан. Тэдэнд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд одоогоор хэрэг давж заалдах шатандаа байна. Мөрдөн байцаалт явуулсны эцэст баруун Азербайжан мужаас есөн хүн баривчилсны гурав нь энэ хүмүүс юм. Тэднийг Израилийн эзлэн түрэмгийлэгч дэглэмийн талд ажиллаж, тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байна. Мөн тэднийг архи, согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх нэрийдлээр Фахризадехын амийг хөнөөх хэрэгслийг Иран руу тээвэрлэсэн гэж буруутгасан" гэжээ.
Ираны цөмийн хөтөлбөрт оруулсан хувь нэмрийнх нь төлөө АНУ Мохсен Фахризадехт хориг арга хэмжээ авсан байжээ.
Ираны эрх баригчдын үзэж буйгаар халдлага үйлдэгчид тэсрэх бөмбөг болон чимээ багасгагчтай буу ашигласан аж. Харин Израиль үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Ираны атомын бөмбөг бүтээх хүчин чармайлтыг удирдсан гэж Израилийн засгийн газар 2018 онд түүнийг буруутгаж байжээ.
Иргэн 2024-11-06 66.181.183.136
Шашин шүтэх эрхтэй боловч хэт шашны үзэл гаргагчидын харгислал , өшөө хонзогнол, үймээн самуун дэгдээх, цаашлаад т*******т халдлага үйлдэгчидыг дэмжигчдийг бүү өөгшүүл . Тэд хэзээ ч сайн сайхныг авчрахгүй
IH GUREN IRAN MANDTUGAI 2024-11-06 103.168.34.46
IH GUREN IRAN bol manai tal yum.harin hogiin juud izrailuud delhii deerees archigdah saihan udur irnee
Лхагва 2024-11-06 59.153.112.216
гэмтэй гэмгүйг гь энд байгаа биднээс илүү тэнд байгаа иранчууд мэдэж байгаа шүү дээ. хэнийгээ цаазлах нь тэр улсын дотоод хэрэг бусад улсад ямар ч хамаагүй зүйл шүү дээ
Зочин 2024-11-06 66.181.160.113
Шашныхан шүүх ажиллагаа хийгээд амар ч юм даа. Иран дандаа гэмгүй хүмүүсийн хэлмэгдүүлдэг хэцүү газар. Харамсалтай