"Эмнэлэг бариад л хавдраар нас барах иргэдийн тоо буурчихгүй"

"Эмнэлэг бариад л хавдраар нас барах иргэдийн тоо буурчихгүй"

"Эмнэлэг бариад л хавдраар нас барах иргэдийн тоо буурчихгүй"

УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хавдрын эмнэлэг барих ажлыг аль болох хурдлуулах гэж хичээж байна. Бид яар ч байж, даарах вий. Хавдрын эмнэлэг бариад ашиглалтад ороход гарах зардал урьдчилсан байдлаар 140 сая ам.долларын тооцоолол гарсан.Өөрөөр хэлбэл 400-500 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих уу гэдгийг бодох ёстой. Тиймээс хавдрын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, яаж эрт оношлох вэ, нэгэнт хавдраар өвчилсөн бол иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тухайн амьдарч байгаа бүс нутагт нь чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх вэ гэдэг бодлого руу төвлөрч үндэсний таван баг байгуулсан.

Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хавдар тэргүүлж байна. Тэргүүлж байгаа таван хавдрын чиглэл бүрээр хэрхэн эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, элэгний хавдрын 90 хувь нь В, C, D вирусийн халдвартай холбоотой байна.  Тэгвэл иргэдийн дунд энэ халдварыг хэрхэн тархаахгүй байх, цааш нь хавдар болтол нь хүндрүүлэхгүй байхын тулд юу хийх вэ гэдэг бодлого барьж байна. Хавдрын өвчлөлийг хэрхэн яаж эрт илрүүлэх вэ, эрт илрүүлгийн тогтолцоог бага зардлаар олон хүнийг хамруулах вэ гэдэг бодлого барьж байна. Үүний дараагийн бодлого нь үндэсний хэмжээний хавдар судлалын үндэсний төв байгуулж, судалгаа шинжилгээ рүүгээ чиглэсэн. Өнөөдөр Монголд хийгдэхгүй байгаа дархлаа эмчилгээнүүдийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг бодлого юм.

Бид одоо цогц системтэй бодлогын тухай ярихгүй бол хавдрын эмнэлэг барьчихаар л хавдраар жилд нас барж байгаа 4000 хүн үхэхээ больчих юм уу. Үгүй шүү дээ.

Өнөөдөр СБД-т 200 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орчихсон байна. Хими эмчилгээний тусгай тасагтай, хавдрын 50 ортой, 4 мэс заслыг өрөөтэй. Гэтэл үйл ажиллагааг нь эхлүүлье гэхэд тэнд ажиллах боловсон хүчин бүрдэж өгөхгүй байна. Асуудлуудаа цогцоор нь харж шийдэж байж амжилтад хүрнэ. Шалтгаан нөхцөл, эрт илрүүлэг, эмчилгээний тогтолцоог нь сайжруулах ёстой. Би эмчилгээний тогтолцоог нь сайжруулах ёстой гэж хэлсэн. Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж огт хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-06 203.91.115.38

яас юман дээр хавдраар биш зүрх судсаар үхэж бнө хавдар гэ шоу чинбүрэн л ярьдаг

Avatar

Шагдар 2024-11-06 202.55.188.113

Үнэн

Avatar

Нэргүй 2024-11-06 59.153.112.47

10 хуруунд багтах тусламжаар орж ирсэн химийн тариаг ямар ч хавдартай байсан тарина,тун дозны тухай яриад ч хэрэггүй ,хавдрыг чинь аваад хаячихвал болно гээд хагалж байдлыг хүндрүүлнэ , бас дээрээс нь улсдаа ганцхан байдаг туяа аппараттаа ажиллуулж чадахгүй өвчтэйг хэсгийг эрүүл эрхтнүүдийн хамт гэмтээн байж эмчилж байна гэж ярьдагаа яг одоо зогсоогооч ээ ,хаяанд байгаа өмхий гэж ярьдаг х***а чинь хавдрыг эмчилдэг арга туршлагаараа дэлхийд тэргүүлээд эхэллээ шүү дээ.

Avatar

Иргэн 2024-11-06 139.5.219.206

Энэ нөхөр эргүү юу. Шинжилгээ судалгаа хийж, эрт илрүүлж, эдгэрдэггүй юмаа гэхэд эмчилж, илааршуулж, насыг нь уртасгаж, хань ижил, үр хүүхдэдээ хань бараа болоосой гэж бодох ёстой. Эмч хүн байж, өргөсөн тангаргаа умартсан үг хэлээд зогсож байгаа хүн Эрүүл мэндийн сайд гээд зогсож байх ч гэж….Хэвтэх эмнэлэг нь байвал өвчтэй хүн үхнэ гээд зогсож байх уу., эмчлүүлэхийг л болно. Бодлого боловсруулж, алс хэтийг харж, боловсон хүчнээ бэлдэх талаар бодох ёстой. Амьд хүн чинь алж иддэг мал биш шүү

Avatar

Зочин 2024-11-06 66.181.179.220

Сайд хүн ингэж ярьж бгаа нь тун харамсалтай түүхий б.а даа. Солонгост ходоодны хорт хавдарын оншлолтоор дэлхийд тэргүүлдэг боловч нас баралтаараа бүр 30-40д жагсдаг. Өөрөөр хэлбэл эрт оношлож үхүүлэлгүй сайн эмчилдэг эмнэлэгүүдтэй гсн үг. Монголчууд нас баралтаараа тэргүүлдэг нь их харамсал.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.189.69

Цаана чинь хурлын гишүүн Балиармаа гээд нэг авгай хавдраар улс төр хийж байгаа.

Avatar

Зочин 2024-11-06 43.228.130.188

Тэнэг юмуу эмнэлэг байвал өвчтөнөө эмчилдэг юм бишүү .Энэ нөхөрийг огцоруулах хэрэгтэй юм бн.Махны ченжийн хүү ард түмэнийг мал мах болгохнээ

Avatar

Содоо 2024-11-06 66.181.161.56

байшин сав бариад бариад ажиллах хуч байхгуй бол яах вэ, манайх шиг дуртай нь очоод эмнэлэгт хэвтээд орны тоо ажиллах хуч бараад байдаг газар дэохий дээр байхгуй байхгуй

Avatar

Нэргүй 2024-11-06 202.55.188.108

өвдөж зовж шаналж байх нь сайдад хамаагүй юм байна Эмнэлэг байхгүй байхгүй хүрэлцэхгүй болохоор иргэд яах юмҮхэж л таарна биз

Avatar

34 2024-11-06 66.181.178.164

үэнэ хэдий ч, энэ хүн ингэж ярихаар жирийн иргэд бид яанаа,, овоо юм бодсон чин о,,,

Avatar

Зззз 2024-11-06 103.57.95.229

Үнэн шүү.эмнэлэг бариад асуудал шийдчих юм биш.Иргэд өөрсдөө эрүүл мэндийнхээ төлөө анхаарах нь зөв.

Avatar

Нэргүй 2024-11-06 158.59.146.30

unenii ortoi ug shuud ee, durguitseh yu bna, havdriin endegdliig buuruulahiin tuld arhi uuhaa bolih ygostoi, eruul hunseer hoolloh yosoti, tsever agaaraar amisgalah yostoi, tsever ariun us uuh yostoi, het ih mahnii heregleeg dor hayaj 50% uuruulah heregt6ei, udurt 2-3 udaa mahan hool idddegee bolih heregtei, udurt neg udaa udriin tsagaar mahaa idej, oroid ni jims, nogoo, suun bteegdehuun heregleh ehregtei,

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.161.123

эргүү хар гөлөг юмаа

Avatar

зочин 2024-11-06 66.181.181.134

хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болсон гэж бодож бнаа

Avatar

Нэргүй 2024-11-06 202.9.41.12

Эмнэлэг барьж сүүлиын үкийн тоног төхөөрөмж авч эрт илрүүлж тогтмол үзлэгт хамруулвал хавдар буурах нь мэдээж шүү дээ одоо тэр хавдарын эмнэлэг чинь битүү оочэд 1 сарын дараа үзлэгийн цаг авч бна яасанн юм оылгодоггүы махан толгоы вэ Мөнхсайхан чи яаралтай хавдарын сүүлийн үкийн эмнэлэгээ бариул чадахгүй бол огцоруулна шүү

Avatar

Иргэн 2024-11-06 66.181.183.110

Эмч эмнэлгийн ажилтнуудынхаа нийгэмийн асуудал анхаарлаа хандуулж орон тоог нь нэмээчээ!!! Үзэх эмчгүй болох нь байна

Avatar

Ням 2024-11-06 202.126.89.182

эрүүл мэндээ өөрөө хариуцаж сурцгаа эртилэрүүлэгт оруулах гэхээр ирэхгүй очихгүй,үзүүлэхгүй бидэнд ер хариуцлага гэж байгаа уу энэ сайдын хэлжярьж байгаа маш зөв эмнэлэг бариад яах юм тэрийг дүүртэл хэвтээд үхэхгүй эмчиллжгдэнэ гэж бодохоос илүү өвдөхгүй байх арга замаа өөрсдөө олчих шийдчих

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.189.105

өө тэнэг ээ

Avatar

Нэргүй 2024-11-06 203.164.246.3

Иргэд эмнэлэгт хэвтэх ор байхгүй олон сараар хүлээлгэнд байна гээд байна малах Эсвэл гэрээрээ эмчилгээ хийлгэ гээд байгаа мал уу Гайгүй хүн юм болов уу гэсэн чинь гайтай нус баыж

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.187.122

Байр байшингүй бол иргэд хаанаа хэвтэж эмчлүүлэх юм?Танай гэрт хэвтэх үү?эсвэл махны захын чинь байранд уу? больж үз.бүр маанагтачихсан яваа нөхөр бололтой, Чадваргүй маанаг аа сүүлийн үед улам л тод томруунаар харуулаад л байна.Ингэж түмний шившиг болж явахаар зүгээр махныхаа ченжийг хийгээд явахад амьдралд чинь хангалтай хүрнээв

Avatar

Нэргүй 2024-11-06 202.9.46.92

СБД-н эмгэлэгт ор байна гэнэ. Тэнд очиж хэвт. Харин эмчлэх эмч байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.178.62

Энэ ёстой үнэн шүү, тэр бүхэлд нь өөрчллөлт хийх гэж байгаа болохоор эрүүл мэндийн салбарынхан хүлээж л бай

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.178.236

ehleed uvchtnuudee hevtuuleh emnelegee baria bagtaj shingeh zai alga l*****a..zeregtsuuleed ter bodlogoo hutsalgui hurdan hii

Avatar

Иргэн 2024-11-06 202.126.91.146

Эргүү хүүр вэ? Огцруулаач

Avatar

Зочин 2024-11-06 202.55.188.39

Зах зээлийн нийгэм гэдэг чинь зээл авч хямд хулхи барааг өндөр үнээр зарж баяжих зорилготой. Тиймээс эмч хүн баяжихын тулд олон хүн өвчлүүлж чанаргүй эмээр бөмбөгдсөөр байх ёстой. Эрх чөлөөт нийгэм учраас хүний амь хохироосон ч хариуцлага хүлээх ёсгүй. Хариуцлага нэхэх нь коммунист тогтолцоонд л байна. Коммунист нийгэмд шилжчихвэл өвчлөл багасах учраас эмч нар ядуурна.

Avatar

Балт 2024-11-06 66.181.182.252

Энэ 1 юм чинь худлаа яриад яваад байх юмаа, балтар худалч залуу байна лээ, шал хэрэггүй ХУД сонгуульд дэмжсийн. ядаж байхад зөндөө олон найз нар, хүмүүсд хэлсэнийг хэлээд яахав, одоо огцор. Сайн дураараа гишүүнээсээ татгалз, сайдаа өг.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.187.122

ХУД-ийн эмнэлгийн төсөвийнх нь мөнгөөр хайр найргүй сонгуулийнхаа шоунд зарцуулж одоо улаан мөнгөгүй яаж ч чадахгүй дампуурах даа тулаа биздээ. Ингэтлээ хууртсан та нөхдийг яалтай нь билээ? Хохь нь гэж тавлалтай нь биш

Avatar

Лхагва очир 2024-11-06 59.153.112.216

юу ярьж байгаагаа ойлгож байгаа байгаа. мөн ч бэрх бэрх нөхдүүд өайх юм даа. бидний байж байгаа царай л энэ юм даа

Avatar

Зочин 2024-11-06 109.252.137.221

энэ нэг эргуу сайдыг огцоруул. хавдарын ганц эмнэлэгт овчтон нь багтахгуй .хунд овчтон н
ь хулээж чадахгуй нуд аниж байна. шинээр нэмж барилга барьвал ядахад эрт оншлогд,сон хумуус эмчилгээгээ хийлгэж олон сараар хулээхгуй байна шуудээ. чиний дэнжийн 1000 хумуусийг шулдаг зах биш. оросод хавдарын маш олон эмнэлэг барьж орчин уеийн тоног тохооромжоор тоноглосон барьж байна. эргуу мал минь хумуусийг зардаг малын мах шигээ бодоо юу.

Avatar

Иргэн 2024-11-06 139.5.218.212

Хавдрыг бууруулья гэж байгаа бол наад хужаагаас хүнс оруулдгаа боль л доо.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.187.122

Энд хятад ямар хамаатай юм? Эмчилгээ, эмийн асуудал ярьж байна. Юм л бол өөрсөдийнхөө урагшгүй үйлдлээ 2 хөршөөдөө чихнээ. Тэр дундаа хятадад чихэх,Энэ улс чинь засаг төртэй биздээ?эсвэл байхгүй юм уу? Тэгж ярьвал хамгийн эрүүл хоололттой улс ,хар шоргоолж шиг олон хүн идээд болоод л байна.

Avatar

Нэргүй 2024-11-06 59.153.112.47

х***а гэж харааж суухаар наад хүмүүсээсээ аятайхан байдлаар сурах юмыг нь сурч авахгүй бол бид хажууд нь ббайж харааж зүхсээр байгаад юу ч долоож чадахгүй болох нь . Одоо өмхий хужааг чинь бүх дэлхий харж амьдрах дээрээ тулаад ирлээ . Бүх салбарт дэлхийд тэргүүлж эхэлсэн

Avatar

иргэн 2024-11-06 66.181.190.30

Эцэг эхийн буянаар мөнгөн дээр хөлбөрч өссөн энэ хэдэн мангар бацаануудыг нэн даруй төрөөс зайлуулах хэрэгтэй. ХСЭмнэлэг дээр өөрийн биеэр морилон очоод байдлыг харчихаад бурж байгаач ээ. Хэвтэж эмчлүүлэх ор гарахыг хэдэн сараар хүлээгээд шаналж байгаа өвчтөнгүүдээ хараач. Ийм эргүү мал төрийн яамыг удирдана гэж байхгүй, самраад л буусах юм байна.

Avatar

Нэргүй 2024-11-06 103.168.34.129

эмнэлэгтэй, эмчтэй, төхөөрөмжтэй бол үхэл, өвчлөл буурч л таараа. Юу яриад явчихваа? Сайдаа ! Нянбаатар 150 тб-р бродюр шахаад Номин 18 тб-р балбуулаад, яамдууд урсгал зардлаа 30-150 % намээд бхад, та дундаас нь хавдрын эмнэлэгтээ хэдэн юм ололдоо !!!

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.187.122

Оллооч энэ шуналын тулам лавтай талыг нь хусна аав Энэ үнэн шүү баараагүй. Ковидийн үеэр хассандаа амташаад хаана л юу байна хуснаа.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.186.86

Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ руу гарах эрх авах гээд байдаг. Хүн нэг удаа монгол эмчид үзүүлбэл шууд үхлийн зам руу ордог гэсэн үг.

Avatar

бодит баримттай 2024-11-06 66.181.187.122

Боль доо? Солиорох мөртөө солиор.Монголын эмч нарт олон сайхан чадварлаг,бас сэтгэлтэй , алтан гартай эмч нар бий. Тэдний ачаар олон хүнийг үхлээс авч байдаг юм.Ганц шунал нь дуусашгүй,дундрашгүй шуналын тулам Тогтмолын хүү Мөнхсайханаар бүгдийг харлуулж таарахгүй ээ. Мөнхсайхан бол эмчийн хувьд чадваргүй зальжин муу бүхний 9 шид нь бүрдсэн нөхөр.Ховоор хоололноо.алтан гарт эмч нарын хийж бүтээсэн хөдөлмөрийг зээлж гавьяат эмч, эрдэмгүй ч мөнгөөр зэрэг дэвийг мөнгөөр худалдаж авсаан.

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.89.229

биднийг ийм л улс удирдаж бидний татвараар бөөлжин барин идэж ууж бна

Avatar

Зочин 2024-11-06 82.144.201.2

ийм мулгуу тэнэгүүд юмнуудыг хурдан зайлуулах хэрэгтэй дээ. Энэ Рюун-Эрдэнийн ЗГ-ыг огцоруулах нь маш зүйтэй юм шиг санагдлаа, ОГЦОР!!!????
Энэ эрүүл мэндийн сайд гэж амьдрал мэдэхгүй, хөрсөн дээрээ буугаажээ, газар дээр нь очиж нүдээрээ хараажээ, л***р минь. Өвчтэй хүний дотоод сэтгэл санааг яагаад ойлгоддогүй нөхөр юмб. Ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг!!!

Avatar

Нэргүй 2024-11-06 202.131.225.53

өмнөөс нт хэлж өгөөд байхад яагаад ийм хэрүүлч зөрүүд юм бэ энэ сайд

Avatar

Нэргүй 2024-11-06 103.168.34.78

…".Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих уу гэдгийг бодох ёстой"… гэнээ энэ нус одоо тэр ганц Хавдрынхаа эмнэлэгт нэг очиод хардаа

Avatar

санаа 2024-11-06 112.72.8.90

Эмнэлэг бариад эмч нарыг сургаад өвчин зовлон багасахгүй бол энэ хүнийг сайдаар тэжээгээд яахав дээ

Avatar

Иргэн 2024-11-06 103.57.95.44

Энэ бас хуцдаг н**ш ,энийг буцааж татвал таарна, хүүхдийн эмнэлэг бас хэрэггүй юм шиг хуцаад байсан , хүүхдүүд шалан дээр үхэж байна . Монголын хүйтэн , утаатай агаарт зөвхөн урьдчилан сэргиилээд тийм амар бүтэх үү , хэн ханиад хүүхдээ хүргэхийг хүсэхийн , хэн хавдар тусахыг хүсэхийн . Зайл новшоо

Avatar

зочин 2024-11-06 124.158.106.111

эргүү хогоо бид өгсөн татвараараа эм нэлэг бариулах эрхтэй

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.90.159

хэний мөнгийг хэнээс харамлаад байгаа дурак вэ. ядаж 4 сарын оочeр нь багасдаг юм байгаа биз дэ. Ухаан муутай шаар вэ.

Avatar

Kca 2024-11-06 202.126.88.191

Өглөө ХСҮТ-н хашаанд орж машинаа тавиад бүртгэл дээр дугаарлаж цаг аваад хаана ямар ямар шинжилгээ өгч хэд хоног болж эмчдээ үзүүлээд хэдэн сар хүлээж байж эмчилгээнд ордгийг биеэрээ мэдрээд үзээсэй. Ямар хүнд хэцүү мэдрэмж төрдөгийг биеэрээ мэдэрсэн цагт дээрэнгүй бүлт үсрэхээ болино.

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.189.185

Энн их амьдрал зааж өгөөд байгаа хүн дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж