Буурал тивийнхэн анхны сорилоо өглөө

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Буурал тивийнхэн анхны сорилоо өглөө

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн болох 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын хэсгийн эхний тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Буурал тивийн хөлбөмбөгийн ногоон дэвжээнд “Евро-2012”-ын нийт 17 тоглолт болж, багууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойшхи анхны сорилоо өгсөн юм.

Эдгээр тоглолтуудаас хамгийн ихээр шуугиан тарьсан нь D хэсэгт сугалаа таарсан Францын шигшээ нутагтаа Беларусийн багт хожигдсон явдал байлаа. Францын төв цэнгэлдэхэд болсон тоглолт өндөрлөхөд дөрөвхөн минут дутуу байхад Кисляк гоолдсоноор Беларусийн багт ялалт авчирсан байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуулиан, шуугиантайгаар үдсэн Францын шигшээ ийнхүү шинэ дасгалжуулагч Лорен Бланы удирдлага анхны тоглолтоо хийж, хамаагүй чансаа доогуур багт хожигдсон юм.

Түүнчлэн Н хэсэгт Португалийн шигшээ нутагтаа Киприйн багийг хүлээн авч, тоглон 4:4 харьцаатай тэнцэж, оноо хуваажээ.

“Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын хэсгийн эхний тоглолтын дүн:

 “А” хэсэг:
Казахстан    0-3    Турк
Бельги    0-1    Герман

“В” хэсэг:
Армянь    0-1    Ирланд
Андорра    0-2    ОХУ
Словак    1-0    Македон

“С” хэсэг:
Фароэн арлууд    0-3    Серби
Эстони        1-2    Итали
Словень        0-1    Хойд Ирланд

“D” хэсэг:
Румын        1-1    Албани
Люксембург        0-3    Босния Херзеговина
Франц            0-1    Беларусь

“Е” хэсэг:
Молдав        2-0    Финлянд
Швед            2-0    Унгар
Сан Марино        0-5    Голланд

“F” хэсэг:
Израйль    3-1    Мальта
Латви        0-3    Хорват
Грек        1-1    Гүрж

“G” хэсэг:
Монтенегро        1-0    Уэйлс
Англи            4-0    Болгар

“Н” хэсэг:
Исланд    1-2    Норвег
Португаль     4-4    Кипр

“I” хэсэг:
Литва            0-0    Шотланд
Лихтенштейн    0-4    Испани

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж