Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо

Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо

Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо

НЭМЭЛТ: 

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Түүнчлэн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүхээс шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч шүүх хуралдааныг хойшлууллаа. Дараагийн шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ны 10:00 цагт товлолоо.

НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.11.06/ болно. Тодруулбал, дээрх хүмүүсийн гэм бурууг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх юм. Одоогоор шүүх хурал хараахан эхлээгүй байна. Тус хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-ний 10.00 цагт эхлэхээр товлосон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан билээ.

Эргэн сануулахад, яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд хэрэг шилжсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-06 66.181.183.107

Дахин2 хойшлоод бдаг гэнээ хуьгайч нарыг хурдан яллаач

Avatar

Зочин 2024-11-06 76.220.74.140

Өндөр хөгжилтэй орнуудад шүүгчдээс шалтгаалахгүйгээр хойшлуулаад байгаа шүүх хурлыг ял завших гэж байна гэж үзээд бүр хүндрүүлдэг юм билээ. Манайд болохоор хамаагүй байдаг юм байх даа.

Avatar

Зочин 2024-11-06 76.220.74.140

Монголд мафи болчихсон хэрэг л хойшлогдсоор байгаад замхарчихдаг юм ш дээ.

Avatar

y 2024-11-06 216.38.195.74

-ypalich kakyakpg;

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.90.141

холбогдогч болгоны нэг өмгөөлөгч хойшлуулах хүсэлт гаргаад, эсвэл нэг гэрч нь ирэхгүй бол хойшилсоор энэ хэрэг замхрах тал руугаа явлаа. ийм учраас л шүүхийг шудрага бус гээд байгаа юм

Avatar

зочин 2024-11-06 66.181.160.72

Олон МАНгарууд холбогдож чирэгдэх гээд л , шүүх нь аргалчих санаатай аргаа барж байгаалдөөө…

Avatar

Хт 2024-11-06 139.5.216.9

Өнөрөөг болохоор дор нь шүүгээл таван жил өгчдийн баыналээ пиздануудыг болохоор авилга авцан нухаал

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.186.86

Хуучин машинаар дүүрэн Монголд амьдарч байж хуучин автобус ялгахгүй байхдаа яадаг юм бэ!

Avatar

Зочин 2024-11-06 66.181.182.42

Шүүх үнэхээр тоглох юм аа. Авлигад авсан мөнгөө л голж дээ. Мөнгб нь хангалттай бсан бол торгоод л гаргачихгүй юу. Шоронд хорих асуудал бол зөвхөн улныханд л үйлчлэнэ шүү дээ

Avatar

Маёма 2024-11-06 202.9.40.67

шүүх гэж хошин драм

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.90.196

МАН-ын холбогдолтой хэрэг бол хэдэн жилээр ч хойшилж болноо, яг Зоригийн амь насны хэрэг шиг….. Тэрэнд чинь МАН холбоотой учраас л мангар олон жилээр дарагдаад байгаан. АН холбоотой байсан бол аль хэдий асуудлыг шийдчихсэн байгаа ш дээ !

Avatar

Сүхээ 2024-11-06 203.91.115.37

За юу үнэн энэ үнэн шүү харин ч нэг.

Avatar

S 2024-11-06 139.5.218.73

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж