Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар намдаа адлагдаж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2024.11.06-нд нийтлэгдсэн

Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар намдаа адлагдаж эхлэв үү?

Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар намдаа адлагдаж эхлэв үү?

Монгол Улсын 2025 оны төсвийг 3.6 их наяд төгрөгөөр танаж, ус шүүсийг нь шахах санаачлага гаргасан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нарыг МАН-ын бүлгийнхэн ад үзэн, гадуурхах болсон шуум дэгдсэн нь цуурхал биш бололтой.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дээрх дуулиан үнэн болохыг баталж, сошиал хаягаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэрбээр “Би МАН-ын гишүүн биш. Н.Учрал намайг үгэнд нь ороогүй гээд намаас хөөж, бүлэг дээр арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаа сурагтай. Намын бүлгээс хөөвөл хөөгдье” гэж жиргэсэн юм.

Тэр бүү хэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Үндэсний эвсэлд, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ХҮН намд элсэнэ гэх “бор шувуу” ч нисэх болсон нь эрх баригч хүчний зүгээс зориудаар цацаж буй хорлонт ажиллагаа гэж тайлбарлах хэсэг ч байгаа юм.

Уг нь ирэх оны төсвөөр дан ганц МАН-ын бүлгийн хоёр гишүүн шүгэл үлээгээгүй, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин нар ч нэгдэн, төсөвт туссан үр ашиг муутай зардлуудыг танах боломжтой гэж үзэн, байр сууриа илэрхийлж байгаа. Гэвч тэднийг бүлгээс нь хавчин гадуурхаж, бөөрөлхөөгүй. Харин ч саналыг нь дэмжиж буй. Иймээс олон нийт “Зөв зүйтэй санал гаргаж байгаа гишүүдээ Ардын намынхан адалж шоовдорлохын оронд Ардчилсан намынхан шиг дэмжээд өгөх хэрэгтэй шүү дээ. Зүрх зориггүй хулчгарууд” гэж шүүмжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж