Korean air Зүүн өмнөд Азийн нислэгийн тоогоо нэмжээ

Korean air Зүүн өмнөд Азийн нислэгийн тоогоо нэмжээ

Korean air Зүүн өмнөд Азийн нислэгийн тоогоо нэмжээ

Үйлчлүүлэгчдийнхээ хүсэлд нийцсэн таатай үйлчилгээ санал болгодог Korean air компани өвлийн улиралд Зүүн өмнөд Азийн нислэгийн давтамжийн тоогоо нэмэгдүүлэхээр болжээ.

Тус компанийн зүгээс өвлийн улиралд нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс Зүүн өмнөд Азийн алдартай Бали, Нха Транг, Фукуок зэрэг монголчуудын хамгийн их аяладаг чиглэлэд нислэгийн тоогоо нэмэгдүүлж буйгаа зарлалаа.  Тодруулбал, аравдугаар сарын 20-аас эхлэн Korean Air компани Инчон-Бали чиглэлийн нислэгээ долоо хоногт 11 удаа нислэг үйлддэг байсан бол одоо өдөрт хоёр удаа нислэг үйлдэж эхэлсэн байна. Энэхүү нислэг  хамгийн сүүлийн үеийн зорчигдөд тав тухтай, тансаг мэдрэмжийг олгодог Boeing 787-10 dreamliner онгоц юм. Энэхүү нислэг гуравдугаар сарын 24-н хүртэл үргэлжлэх юм.

Мөн тус компани аравдугаар сарын 27-оос эхлэн Инчон-Нхатранг, арванхоёрдугаар сарын 15-наас Инчон-Фукуок чиглэлд өдөрт хоёр удаа нисч, давтамжаа нэмэгдүүлж эхэлжээ.

Korean Air компани Зүүн өмнөд Азийн орнуудаас  гадна хойд Америк, Европын гол чиглэлүүдийн нислэгийн давтамжаа нэмэгдүүлсэн бөгөөд аравдугаар сарын 27-оос эхлэн Инчон-Лас Вегас чиглэлийн нислэгийн тоог долоо хоногт 5 удаа нисдэг байсан бол одоо өдөр бүр нислэгтэй болжээ. Мөн Сөүл-Ванкувер чиглэлийн нислэг долоо хоногт 11 болгож, арванхоёрдугаар сарын 1-ээс өдөрт хоёр удаа нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Ази тивд тус компани Японы Кагошима, Күмамото болон Тайванийн Тайчунг чиглэлийн нислэгийн хуваарийг өвлийн улирлын турш өдөр тутам болгож, нислэгийн давтамжаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Одоогоор Сөүл-Кагошима чиглэлд долоо хоногт 3-5 удаа нислэг үйлдвэж байгаа бол Инчон-Тайчунг чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэж байна.

Korean Air компани өвлийн улирлын олон улсын нислэгийн хүчин чадал Covid-19 цар тахлын өмнөх үеийнхээс 100 хувьд хүрэх төлөвтэй байна. Тус компан зорчигчиддоо таатай үйлчилгээ үзүүлэхийн тулд улирлын хүчин зүйл, зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн хуваарийг өөрчлөн, шинэчилсээр ирснийг компанийн зүгээс онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hiid Solongos mandtugai 2024-11-06 103.168.34.46

nislegiin toog hyzgaarlaacheeeeee.nemj bolohgui shuu.zuvhun Darga nariin nisleg bj bolno.umhud solongos bol satan amerikiin gar hul uchraas mongolchuudiin daisan gesen ug shuu.soongost harlasan huulibus mongolchuudiig mongol ruu oroh gevel 1 terbumaar torgodog huuli batal

Avatar

Mongolia 2024-11-06 66.181.182.92

Thank you KAL for your nice service

Avatar

Нэргүй 2024-11-06 103.168.34.46

ffuucckk korean

Avatar

Unench uilchluulegch 2024-11-06 180.149.80.66

KAL-iin service uneheer sain shuu. Bas ongotson dotor uzeh kino ihtei bdag bolhoor nislegiin tursh uidahgui yavdag

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.161.170

үйлчилгээ сайтай шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж