Хятад улс үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо танилцуулна

Хуучирсан мэдээ: 2024.11.06-нд нийтлэгдсэн

Хятад улс үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо танилцуулна

Хятад улс үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо танилцуулна

Хятадын арми хамгийн сүүлийн үеийн үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг зохион бүтээсэн гэж мэдэгджээ. Үүнийг тус улсын өмнөд хэсэгт болох арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна гэж албаны хүн мэдээлэв.  "Airshow China" агаарын шоу арваннэгдүгээр сарын 12-нд Гуандун мужийн Жухай хотод нээлтээ хийх гэж байна.

"J-35A" гэгддэг уг онгоц нь олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай, дунд оврын үл үзэгдэгч сөнөөгч онгоц юм.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, "J-35A"-г тээгч хөлөг онгоцонд байршуулахаар төлөвлөж буй. Хятадын арми өмнө хугацаанд "J-20" үл үзэгдэх сөнөөгч онгоцнуудыг ашиглалтад оруулсан.

Хэрэв "J-35A" нээлтээ хийх бол Хятад улс нь АНУ-ын дараа орох хоёр төрлийн үл үзэгдэх сөнөөгч онгоцтой орон болох юм.

Жухай хотод удахгүй болох агаарын шоу нь Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ойтой давхцаж байгаа юм. Мөн Орос улс анх удаагаа Сухой "Су-57" үл үзэгдэх сөнөөгч онгоцоо үзүүлэх гэж байна. Бээжин Оростой зэрэгцэн хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцнуудаа үзүүлж,  АНУ-д агаарын хүчний хүчээ харуулахыг хүсч байгаа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж