Хятадын арми хамгийн сүүлийн үеийн үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг зохион бүтээсэн гэж мэдэгджээ. Үүнийг тус улсын өмнөд хэсэгт болох арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна гэж албаны хүн мэдээлэв. "Airshow China" агаарын шоу арваннэгдүгээр сарын 12-нд Гуандун мужийн Жухай хотод нээлтээ хийх гэж байна.
"J-35A" гэгддэг уг онгоц нь олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай, дунд оврын үл үзэгдэгч сөнөөгч онгоц юм.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, "J-35A"-г тээгч хөлөг онгоцонд байршуулахаар төлөвлөж буй. Хятадын арми өмнө хугацаанд "J-20" үл үзэгдэх сөнөөгч онгоцнуудыг ашиглалтад оруулсан.
Хэрэв "J-35A" нээлтээ хийх бол Хятад улс нь АНУ-ын дараа орох хоёр төрлийн үл үзэгдэх сөнөөгч онгоцтой орон болох юм.
Жухай хотод удахгүй болох агаарын шоу нь Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ойтой давхцаж байгаа юм. Мөн Орос улс анх удаагаа Сухой "Су-57" үл үзэгдэх сөнөөгч онгоцоо үзүүлэх гэж байна. Бээжин Оростой зэрэгцэн хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцнуудаа үзүүлж, АНУ-д агаарын хүчний хүчээ харуулахыг хүсч байгаа бололтой.
Нэргүй 14 минутын өмнө 202.126.91.163
Хятад, оросын зэвсгийн технологи АНУ-аас 30-40 жилээр хоцорч байгаа гэнэ.
Нэргүй 59 минутын өмнө 202.126.90.192
Жухайн агаарын шоунд оросуудын авч очсон су57 онгоцыг үзээд,,,,,хятадууд шоолж байналээ,,,,гях,,,,гяхх,,,гяхх,,,
Нэргүй 55 минутын өмнө 66.181.176.121
chinii baastai bandagiig haraad shoolson bailgui
Нэргүй 43 минутын өмнө 202.126.90.192
Миний баастай бандааж оросын нисдэг авс хоёрын хооронд ямар хамаарал учир явдал байнаа ,,,,,оркоо,,,,
Нэргүй 11 минутын өмнө 202.126.91.163
Тэр нь 1980 оны технологийн онгоц байна гэсэн. Хэлбэр, гадаад төрхөөрөө үл үзэгдэгч болгох гэж ядсан.