Улсын төсвийн 2025 оны үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 3458 иргэн дэмжсэн гарын үсэг зурсан байна.
Тус өргөдөлд
2025 оны төсвийн зардлын хэт тэлэлт нь иргэдийн амьдрал, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх бодит аюултай байна. 2025 оны улсын төсөв нь:
- Шаардлагагүй, хэт үрэлгэн зардлууд тусгасан
- Иргэдийн амьдралд нийцэхгүй, ач холбогдлыг эрэмбэлээгүй
- Аж ахуй нэгжүүд татварын дарамтад орох эрсдэлтэй
- Инфляц өсөж, үнийн өсөлт гаарна
- Төгрөгийн ханш унах эрсдэлтэй
- Төсвийн тэнцэл алдагдаж, эдийн засаг унах
- Авлига ихсэх нөхцөлийг үүсгэх бодит эрсдэлтэй
Улсын төсөв нь Монгол улсын иргэн бүрийн амьдралд нөлөөлөх, улсын хөгжлийн хамгийн чухал шийдвэр тул уг өргөдлийг санаачилж байна.
Тухайлбал,
2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна.
Үүнд, 2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
- Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
- Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин
- Хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
- Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
- Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
- Бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
- 2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
- Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
- Их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.
- Иймд энэ мэт төсвийн хэт үрэлгэн зардлуудыг хэмнэж, улс орны хөгжлийг чухалчлан, ач холбогдлын эрэмбийг баримталж, төсвийг дахин хэлэлцүүлэхийг МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс:
- Төсвийн тухай хэлэлцүүлэгт УИХ-ыг хариуцлагатай байлган, дэг ёсыг сахиж, улс орон, иргэдийн эрх ашгийг чухалчилж, Засгийн газарт шахалт үзүүлж ажиллахыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас;
- Төсвийн хэлэлцүүлэг энэ хэвээр үргэлжилж, хэт үрэлгэн, ач холбогдлын эрэмбэ алдагдсан, хэт тэлсэн төсөв батлагдсан тохиолдолд өөрийн хууль ёсны бүрэн эрхийн дагуу 2025 оны төсвийн тухай хуульд хориг тавьж ажиллахыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тус тус энэхүү өргөдлөөр шаардаж байна гэжээ.
Энэхүү өргөдлийг дэмжихийг хүсвэл ЭНД дарж саналаа өгнө үү.
Нэргүй 2024-11-06 45.117.35.40
хаана хандах вэ
Нэргүй 2024-11-06 103.57.95.115
овоо сайхан явж байсан эз аа а**х нь дээ
Нэргүй 2024-11-06 66.181.187.17
ийм төсөв оруулж ирсэн засаг нэртэй өлөнгүүд огцрох ёстой бус уу
Зочин 2024-11-06 64.119.29.46
Энэ төсөвөө эргэж харсан дээр байхаа ингэж үрэлгэн байж болохгүй татвар төлөгчдын мөнгө шүү дэн өөрсдөө хангамж цалин авчаад дахиад ийм үргүй шаардлагагүй юманд мөнгө зараж болохгүй
Нэргүй 2024-11-06 51.158.237.211
Худлаа бөөн мөнгө идээд. Нийгэмд ямар ч хэрггүй дэмий салбарууддаа мөнгө оруулах гээд. Тэр дуурь, жүжиг гэсэн балайдуу юмыг чинь хүүхдүүд үзэхгүй. Одоо цагт интернет, кабелийн сувгуудаар хүүхдүүд угаасаа хүссэн бүх киногоо үзчихэж байгаа.
Иргэн 2024-11-06 66.181.177.114
зөв !йййТатан буулгасан ч болно !!!!!!!!
zochin 2024-11-06 122.201.27.142
onlinaar gariin useg zurmaar bna
Нэргүй 2024-11-06 66.181.183.109
ард иргэдээ танаж байсныхаа оронд ноогдол ашиг нөатаа нэммээр байна иргэдээ дарамталж танахаа ер нь бол болимоор байна шүү танахаар тулвал элдэв янзын сонгуулиа болимоор байна аа.
Нэргүй 2024-11-06 202.126.90.196
Аа мэдлээ мэдлээ, энэ "төсвийн эх оронч"- дыг Хүүк бааду удаад Данхыг сэгсрэх гэжаагаам бна ! Женко,Херо,Данх 3-ыг холбоод хөөчихвөл ч болж л бна. Гол нь одоо чинь Хүү кийн бус Женкийн бодлого л хэрэгжээд бна ш дээ.
Нефтийн үйлдвэр, Цэвэрлэх байгууламж, Утаа…. Хүүк энэ гурвыг амлаж гарч ирээд одоо хүртэл нэг нь ч бүтээгү й, тэгэхэд Женко юу ярихгүй байж байгаад хувиараа Бөөр өлжүүтийн ЦДС-ыг барьчихлаа. Оросууд манай эрчим хүч ний бүх төслийг унагаадаг атлаа ганцхан Женкийн эээний г дэмжэ
Нэргүй 2024-11-06 202.126.90.196
эд босгочихлоо. Ингэхээр манайхыг Оросын тавиул буюу чонотой нийлсэн гэрийн нохой Женко,10 хувь, дөрвөд Чой жоо нтр л удирдаад байгаам биш үү ?!
Ёс зүйгүй төр 2024-11-06 103.57.95.108
Тэтгэврийг .6%-хан нэмсэн нь 50₮ л бна шүү дээ. Нэмэгдсэн 50 ₮-өөр өнөөдөр эмийн сангаас нэг эм ч авч хүчрэхгүй бна шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө тансаглалд зориулж тэрбумаар нь, их наядаар нь төсөвлөөд түүнээсээ сааж амьдрах аргаа олсон төр засаг юутай эмгэнэлтэй… Ажилгүйдэл, ядуурал нь хэвээрээ хэзээ болтол явах юм бэ? Хаана бна тэр алсын хараа чинь. Сайхан амьдрах биш өсөн нэмэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн нь нүдний өмнө үзэсгэлэн мэт худалдан авч дийлэхгүй харьд амьдарч бгаа мэт.