П.Лхагвасүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасав

П.Лхагвасүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасав

П.Лхагвасүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасав

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 3-нд болсон. П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгагдсан юм. Тодруулбал, дээрх сайдын 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж.

Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан байдаг.

Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцааг хүчингүй болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм.

Тэгвэл тус хэрэгт шүүхээс "Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 1.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах" ял оноосон байна.

Тэрбээр өмнө нь хүүгийнхээ нэр дээр байгуулсан “Мосс” гэх компанид 129.8, оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан 157 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгтээ торгох ял шийтгүүлж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-06 202.179.11.230

n**** n****

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.189.185

Их том шийтгэл оноож дэ

Avatar

Нэргүй 2024-11-06 139.5.216.30

МАН хулгайч нараа шийтгэдэг хамгийн том шийтгэл нь нийтийн албанд 2-5 жил алба хаалгагүй байх л болжээ.Энэ бол хамгийн аймшигтай шийтгэл шүү нийтийн тогооноос хулгай хийхгүй 2-5 жил болно гэдэг бол загасыг уснаас нь гаргасантай адил зүүдэнд оромгүй аймшигтай ЯЛ

Avatar

Нэргүй 2024-11-06 202.179.27.114

ПАА

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.168.8

тэр мөнгийг нь хүүний төлбөртэй хамт төлүүлдэггүй юм уу, ийм шүүхийн шийдвэр гэж байх уу арай юу

Avatar

ӨМБҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-11-06 202.21.110.94

МОНГОЛД ШҮҮХ ЭНЭ ТЭР ГЭЖ ТОГЛООМ, ШОГЛООМ БОЛЖЭЭ………

Avatar

Нэргүй 2024-11-06 202.9.40.163

Ийм хулгайч гөлөгнүүдийн үүрд зайлуулах ёстой. Хүүхэд нь ч гэж эцгийгээ дууриасан хулгайч байх нь… Гэр бүлээрээ хулгайч, олон хүний х****л идэж амьдрах нь юун сайхан байгаа юм бол? Үйлийн үр эзнээ олдог л юм даа.

Avatar

Нэргүй 2024-11-06 103.212.117.153

ГАНТӨМӨРИН ХАМ ЛУИВАРЧИН ӨЛӨН л***р

Avatar

Нэргүй 2024-11-06 103.168.34.160

naadah chin yal gehuu ajialsa amarlt avaad saihan hotoosoo garku gertee ulsaas hulgailsan 200 sayaa ideel ingeel hevtne naad shuuh ner alialagch nar oorsd ni 461 ru achuul llarud

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.184.120

Монголын шүүх ч бүр дампуурчээ, хулгай хийгээд бай сайн байна гэж шагнаж байгаа юм бна даа.

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.90.196

Монролд Шүүх байхгүй, оронд нь харин улс төрчийн нөлөө гөөр ял завшуулах институц бий болсон ш дээ !

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.90.196

Лаа лаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж