"Төр үндсэн үүргээ умартаж хувийн хэвшилтэй өрсөлдөж байна"

"Төр үндсэн үүргээ умартаж хувийн хэвшилтэй өрсөлдөж байна"

"Төр үндсэн үүргээ умартаж хувийн хэвшилтэй өрсөлдөж байна"

"Сүү" ХХК-ийн захирал Б.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөв тэлэх нь хувийн хэвшилд ч ашигтай, орлоготой болно гэж ярьж байна. Гэвч хувийн хэвшлийнхэн үүнтэй санал нийлэхгүй байх шиг байна?

-Ирэх 2025 онд Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр улсын төсөв батлахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын өмнөх дөрвөн жилийн төсвийн нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээний зардлыг ирэх жил зарцуулах нь. Энэ бол эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгох хамгийн том шалтгаан. Эдийн засгийн үзүүлэлтүүдээ дагаад төсөв тэлж болно. Хамгийн гол нь эдийн засгаа тэлэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь нь 37.7 хувь болж өссөн байна. Энэ онд УИХ-ын сонгуультай жил байсан. Сүүлийн үед сонгуультай жил бүр улсын төсөв тогтмол тэлж ирсэн. Энэхүү гажуудлын дагуу энэ оны төсөв ч мөн өндөр тэлэлттэй орж ирсэн.

Сонгуулийн жилд зориулж эрх барьж байгаа нам иргэдийн саналыг авах зорилгоор халамжийг тэлсэн бодлого явуулж, төсөв тэллдэг энэ гажуудлыг бид өөхшүүлэх ёсгүй.

Гэтэл энэхүү бичигдээгүй хууль мэт болсон үзэгдлийн дагуу өндөр тэлэлттэй төсөв оруулж ирсэн. Энэ оны төсөв ДНБ-ний 30 хувьтай тэнцэж байна. Гэтэл ирэх 2025 оны төсвийн ДНБ- д эзлэх хувийг энэ оныхоос 7.7 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Ирэх жил бол сонгуулийн бус жил шүү дээ. Гэтэл дөрөвхөн сарын өмнө улс төрийн намууд улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь болгож бууруулах амлалт өгч байсан. Ковидын жилүүдэд ч төсвийн зарлагынн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 31 хувьд хүрэхэд хэт өндөр байгаа талаар шүүмжлэл гардаг байсан. Гэтэл тэр цагаас хойш тогтмол өссөөр байна.

Энэ бол эрүүл биш үзэгдэл. Даргаар дамжиж эдийн засаг руу орж байна. Төрийн ямар нэг дарга хаашаа мөнгө орохыг нь гарын үсгээрээ шийдэж байна. Чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн үндсэн суурь зарчим төрийн хэт оролцооноос үүдэн алдагдчихаад байна.

-Төсөвт төрийн оролцоо өндөр байх тусам хувийн хэвшлийн орон зай хумигддаг гэдэг.  Гэтэл жилээс жилд төр данхайж байгаа нь ААН-үүдийн чадамж буурсантай холбоотой гэж бодож байна уу. Эсвэл төр хувийн хэвшлийн орон зай руу хүч түрэн халдаж байгаа үзэгдэл юм уу?

-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд хийх бүрэн боломжтой бизнесийн үйл ажиллагаа руу төр хүч түрэмгийлэн оролцдог байдлыг ойлгохгүй байна. Өнөөдөр төсөв дэх төрийн оролцоо 70 орчим хувьтай болчихсон байна. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай зах зээлийн зарчимд бүрэн дүүрэн шилжээгүй байх үед л төсөв дэх төрийн оролцоо ийм өндөр байсан байх. Гэтэл өнөөдөр тэр үеэс ч өндөр оролцоотой болчихсон байна. Ингээд бодохоороо бид өнгөрсөн 30-40 жилийнхээ эдийн засгийн тогтолцооноосоо ч ухарсан бодлого шийдвэр явуулж байна. Өнөөдөр

Монгол Улсын эдийн засгийн төлөвлөгөөний 70 орчим хувь нь төрийн шийдвэрээс хамаарч байна. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа арай гэж татгалзаж,  чөлөөт зах зээл, эдийн засгийн бодолго руу шилжиж байхад эргээд тэр нийгэм рүүгээ ухрах алхам хийж байна.

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл болоод урсгал зардлын хувь хэмжээг 26 их наяд төгрөгт хүргэсэн нь эргээд төрийг улам данхар болгохоор байна. Төрийн явуулах үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд нэмэгдэхийн хэрээр төрийн албан хаагчидын тоо, түүнийг дагасан урсгал зардлын хувь хэмжээ өснө. Төрийн алба нэмэгдэхийн хэрээр төрийн өмчит компаниудын тоо нэмэгдэнэ. Бүх зүйлийг" төр" гэх гуравхан үсэгтэй үгээр халхавчилаад үүний цаана үр ашиггүй зардал ихтэй, авлига, ашиг сонирхолын зөрчилтэй институтуудыг бий болгож байна. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд сүүлийн 30 гаруй жил эдийн засгийн үндсэн зарчим, зах зээлийнхээ хуулиар хоорондоо өрсөлдөөд урагшилах нь урагшлаад, унах нь унаад өнөөдрийг хүрч байна. Ямартай ч бизнес хийж чадах, чадахгүйгээрээ ялгараад, шалгараад явж байна. Төр бичил бизнес эрхлэгчдийг жижиг рүү, жижиг бизнес эрхлэгчийг дунд руу, дундыг том руу дэвшиж орох, гарааны бизнес эрхлэгчдэд бизнестээ хөрөнгө оруулах дараа дараагийн боломж нөхцөлүүдийг нээж өгөх ёстой. Энэ бол төрийн үүрэг.

Гэтэл төр энэ үүргээ умартаад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлдөөд “ Би ч үүнийг хийнэ, тэрийг үйлдвэрлэнэ” гэх зарчмаар ажиллаж байгаа нь бодлогын маш том алдаа.

"ГАВЪЯА БАЙГУУЛЖ ЧАДДАХГҮЙ ЮМ БОЛ ГАЙ БОЛОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ"

-Улс төрийн намууд сонгуулийн өмнө бизнес эрхлэгчид, ААН-үүдээ дэмжихээ үргэлж амладаг. Харамсалтай нь төрийн эрх мэдлийг гартаа аваад уг амлалтаа умартдаг гэх шүүмжлэл бий. Ирэх оны төсөвт бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд хэр зэрэг анхаарсан гэж үзэж байна?

-УИХ, Засгийн газрын зарим гишүүн төсөв томрохоор эдийн засгийн эргэлт сайжирч бизнес эрхлэгч иргэн, ААН-үүдэд эерэг нөлөө үзүүлнэ гэж яриад байна л даа. Гэтэл бодит байдал дээр төсвөөр дамжиж эдийн засаг руу орох мөнгө төрөөс хамааралтай дарга нараар дамждагт асуудлын гол нь байна.

Төрийн нэрээр даргын суудалд суусан нөхдийг таньдаг, даргын найз нөхдийн компаниуд л энэ мөнгөөр томорно. Энд чөлөөт зах зээлийн зарчим, шударга өрсөлдөөнд суурилах зарчим байхгүй байна.

Ер нь үнэнийг хэлэхэд төрөөс дэмжинэ, зохицуулна,хөрөнгө оруулалт хийнэ гэхээрээ л тухайн салбарыг самраад хаячихдаг. Тэнд ямар шинэ бизнес орж ирэг вэ гэхээр даргаас хамааралтай компани гэнэт орж ирээд 30 гаруй жил салбарт нь унаж, босоод тодорхой хэмжээний шалгуур, сорилтыг нь туулаад тодорхой хэмжээний орон зай эзэлсэн иргэн, ААН-үүдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг.  Том даргын хамаарал бүхий хямд эх үүсвэртэй цоо шинэ тоглогч, танил тал, ар өврийн хаалгаар, дээрээс өгсөн чиглэлийн дагуу орж ирээд эдийн засгийн зарчимаараа, онолоороо явж байсан салбарын тогтовортой байдлыг алдагдуулчихаад, хэсэг хугацааны дараа үйл ажиллагаагаа зогсоогоод усанд хаясан чулуу мэт алга болчихдог. Энэ үзэгдэл нь асуудлыг хүндрүүлж, ирээдүйд учирч болох эрсдлүүдийг улам ойртуулж байна. Тийм учраас төр оролцох, дэмжих нэрээр бизнес эрхлэгчдэдээ гавъяа байгуулж чаддаггүй юм бол гай болдогоо болих хэрэгтэй.

-Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд татварын өрийн дарамтаас үүдэн үүд хаалгаа хаахад хүрч байгаа талаараа учирлаж байна. Гэтэл төрөөс татварын орчин нөхцөлийг сайжруулах, хувь хэмжээг бууруулах тал дээр ямар ээлтэй бодлого явуулж байна вэ?

Татварын хөнгөлөлтийг зарим нэг үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд олгох талаар ярьж байна. Тухайлбал, 14 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой болон боловсруулах үйлдвэрүүдийн тоног тохөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай яриад байгаа юм. Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдээс хэд нь энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байх вэ. Монголд боловсруулах үйлдвэр барих хэмжээний санхүүгийн чадамжтай томоохон компани, аж ахуйн нэгжүүд тийм олон биш. Дахиад л хэлье.

Шийдвэр гаргагчтай хэний компани харилцаа, хамаарал үүсгэж чадсан, хэн холбоо сүлбээтэй байсан тэр хүмүүсийн компани руу л 14 мега төсөлтэй холбоотой төслүүд явах байх. Чөлөөт өрсөлдөөний эрүүл талбар байхгүй байна. Төр хувийн хэвшлүүд өрсөлдөөд орох дэд бүтцүүлээ бий болгох нь чухал.

Гэтэл эсэргээрээ 14 мега төсөл нэртэй төрийн өмчит компани дахиад байгуулчихсан байхыг үгүйсгэхгүй. Дээр нь нэмээд хэлэхэд ирэх 2025 онд ААН-ийн албан татварыг 94 хувиар нэмэгдүүлсэн байна. Бизнес эрхлэгч, ААН-үүд 94 хувиар ашгаа нэмэгдүүлж байж, 94 хувиар татвараа өсгөж төлөх болно. Гэтэл бодит байдал дээр ийм боломж байхгүй. Өнөөдөр татвар, НӨАТ-ын өртэй компани, аж ахуйн нэгжүүд олон байна. Гэтэл ийм өндөр хэмжээгээр татварын орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөө оруулж ирж байна. Татварын байцаагчид төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд татвараа төлөөгүй байгууллагуудын дансыг хаадаг. Энэ нь тухайн салбарыг болон тухайн аж ахуйн нэгжүүдийг боймилж байгаа хэрэг.  Дээр нь ирэх оны төсөвт НӨАТ-ыг 61 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. НӨАТ-ыг иргэн бүр төлдөг.  Ийм хувиар нэмэгдүүлэх боломж байхгүй.

Бид баялаг бүтээхдээ хөдөлмөр дээр биш халамж дээр суурилсан эдийн засаг руугаа явсаар байна. Мөн компани ААН-үүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн 24 хувь хамгийн том дарамт болдог. Компани олгож байгаа цалингийн 12.5 хувийг, ажилтан 11.5 хувийг НДШ-д төлдөг гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл яг үнэндээ иргэд л ийм өндөр хэмжээний татвар төлж байна гэсэн үг.

Энэ 24 хувийн татвараас 17 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэл, 4 хувь нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл байдаг. Угтаа эрүүл мэнийн даатгалын шимтгэл 4 биш 8 хувь, тэтгэврийн даатгалын шимтгэл 16 хувь байж болно. Дэлхийн бусад улс оронд ЭМД-ийн шимтгэл 8 хувь , тэтгэврийн даатгалын шимтгэл 8-14 хувь байдаг.  Одоо эрүүл мэндийн салбар, үйлчилгээ ямар байгаа билээ дээ. Хэрэв ЭМД-ын шимтгэлийг 8 хувь болгочихвол өнөөдөр авч байгаа үйлчилгээг 2 дахин сайжруулах боломж бүрдэнэ. Энэ хэрээрээ НДШ төлөх иргэдийн тоо өснө. Цаашлаад уул уурхайгаас улам л хараат болсоор байна. Эдийн засаг нь солонгороогүй учраас уул уурхайн түүхий эдийн үнэ унавал бид хэр үрэлгэн том төсөв батална, тэр хэмжээгээрээ өндрөөс унах эрсдэлтэй. Магадгүй ийм эрсдэлт цаг хугацаа бий болоход Монгол Улсад хувийн хэвшлийн эдийн засгийн орон зай хумигдаж, бүх зүйл төрийнх болчихсон байх магадлалтай.

-Олон жил улиг болтол ярьсан эдийн засаг солонгорч, уул уурхайгаас бусад төрлийн салбар хөгжихгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Эдийн  засаг солонгорохгүй байгаа нь импортын албан татвартай холбоотой гэж хардаг. Монгол Улс 5 хувийн импортын татвартай. Одоо бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь худалдаа арилжаааны чиглэлд ажиллаж байна. БНХАУ бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, ОХУ ч мөн хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэгч орон.

Гэтэл хоёр хөрш орноос хүнсний бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд ердөө 5 хувийн татвар төлнө. Тийм учраас үйлдвэрлэж байснаас бэлэн үйлдвэрлэчихсэн бүтээгдэхүүн авч ирээд зарах нь амархан, ашигтай байна.

Дотооддоо үйлдвэрлэл явуулахаар орлогын албан татвар 10 хувь байна. Дээр нь үйл ажиллагаа, үйлдвэрлэл явуулахын тулд маш олон төрлийн зөвшөөрөл бичиг баримт, дарамт ирнэ. Хилийн гадна хэдэн сая ширхэгээр үйлдвэрлэх өртөг, монголд хэдэн мянган ширхэг үйлдвэрлэгдэж байгаа өртөг хоорондоо өрсөлдөх боломжгүй шүү дээ. Тиймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, уул уурхайн бус орлогоо нэмэгдүүлэхийн тулд импортын албан татвараа нэмэгдүүлэх ёстой. Уг татварыг 5 хувиар нэмэгдүүлж 10 хувь болголоо гэж тооцоход иргэдийн гар дээр ирэх үнэ 5 хувиар нэмэгдэнэ гэх болгоомжлол байдаг. Тэгвэл эргээд иргэдийн орлогын албан татварыг 5 хувиар бууруулах эсвэл НӨАТ-аа 5 хувиар бууруулах менежмэнт хийж болно.

-Дотоодын аж ахуйн нэгжүүдээ хамгаалах бодлогогүй учраас гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гэнэт Засгийн газраас гаргадаг шүү дээ. Тэгэхээр юунд итгэж дотооддоо үйлдвэрлэл явуулах нь ойлгомжгүй л санагдаж байна?

-Үндэсний үйлдвэрлэл томорч, солонгорч чадахгүй байгаа нэг шалтгаан яг энэ төрийн бодлогын тогтворгүй байдал. Засгийн газраас нэг л өглөө гаалийн албан татвараас бараа бүтээгдэхүүнийг чөлөөлөх шийдвэр танилцуулдаг нь хувийн хэвшил маш том эргэлзээ бий болгодог. Таван жилийн өмнө амласан амлалт, ярьсан зүйлээсээ ухарсан, уравсан бодлого шийдвэр гаргаж байхад төрд итгэх итгэл алга. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай яриад л байгаа.

Гэтэл урт хугацааны төрийн тогтвортой байдал алдагдсан байна. Тогтвортой байдлыг бий болгож хөрөнгө орудулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд УИХ, Засгийн газрын гишүүд ажлаа сайн хийх хэрэгтэй байна.

"ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ГАДНА ТӨСВИЙН ТЭЛЭЛТЭЭС ҮҮДЭЛТЭЙ ИНФЛЯЦИ ӨСӨХ ТААМАГ БИЙ"

-Эрчим хүчний үнийн нэмэгдэл, аж ахуйн нэгжүүд болоод хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх бол?

– Өнөө, маргаашаа хараад бүтээгдэхүүнийхээ борлуулалт хувь хэмжээг тооцвол эрчим хүчний үнийг нэмэхийн эсрэг зогсож болно. Гэтэл том зургаар нь аваад үзвэл эрчим хүчний салбарт зайлшгүй реформ хийх шаардлагатай байна. Тухайлбал, бид социолизмын үед худалдаж авсан 69 маркын автомашиныхаа эвдэрсэн эд ангийг засах, оруулах байдлаар өнөөдрийг хүрсэн. Шинэ машин авах мөнгө салбарт нь байхгүй. Одоо олон жилийн элэгдэлд ороод ашиглах хугацаа нь дууссан учраас шатахуун зарцуулалтын хэмжээ нь нэмэгдсэн. Зуун километрт 40-50 литр шатахуун зарцуулж байгаа учраас энэ шатахууны зардалд тааруулж үнийг нь нэмье гэдэг асуудал яриад байна. Хэрэв анхнаасаа цаг тухай бүрт нь шинэчлэл хийгээд явсан бол цахилгаан эрчим хүчээр ажилладаг, шатахуун бага зарцуулдаг автомашин худалдаж авах боломжтой байсан. Энэ мэтчилэн эрчим хүчний салбарт дараагийн технологийн дэвшилийг ашиглах, нэвтрүүлэх, шинэчлэлийн асуудал яригдахгүй байна. Энэ байдал өөрчлөгдөх ёстой.

Реформ гэдэг ганцхан үнэ нэмэх тухай асуудал биш. Үнийг чөлөөлөх тухай асуудал. Хоол, сүү, тараг хэн ч үйлдвэрлээд зарах боломжтой байдагтай ижил хэн ч эрчим хүч үйлдвэрлээд зарахад ашигтай байх өрсөлдөөнт зах зээлийн талбар болох ёстой.

Тэр цагт энэ зах зээл сонирхолтой болно. Ийм өөрчлөлтийг хийхгүйгээр хуучин цахилгаан станцынхаа өртөгийг л нөхөх тухай ярьж болохгүй. Амгаланд амьдардаг Батын хэрэглэсэн бохир усыг хотын төвөөрөө 20 гаруй километр дамжуулж, эцэст нь цэвэрлэх байгууламжинд хүрдэг социализмын дампуу системдээ реформ хийх ёстой. Дамжуулах хоолойнууд нь хүртэл олон жилийн элэгдэлд орсон учраас гэмтэл гарах бүрт өчигдөр тавьсан замаа өнөөдөр хуулах жишээтэй байна. Олон жил ужгирсан, эдийн засгийн  ямар ч үр өгөөжгүй тогтолцоог тэжээж байна. Дэлхийн томоохон хотуудад цэвэрлэх байгууламж, цахилгааны шийдлүүдээ комданиуд өөр өөрсдийнхөөрөө шийдсэн туршлага бий. Тиймээс эрчим хүчнийхээ үнийг чөлөөлж, чөлөөт зах зээлд шилжвэл хэрэглэгч нэг бүр эрчим хүчээ хэмнэх, өөр эх үүсвэрээр шийдэх, технологийн шинэчлэл эрэлхийлэх гэх мэтээр өөр өөрсдийнхөө чадах алхамуудыг хийж эхэлнэ. Эцэст нь эрчим хүч, дулааны үнийн нэмэгдэл нь тодорхой хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөгийг нэмэгдүүлнэ. Гэхдээ хэт их нөлөө үзүүлэхгүй байх. Ирэх онд эрчим хүчний үнийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлтээс үүдэлтэй инфляци өсөх таамаг бий. Учир нь үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон учраас төсөв тэлэхийн хэрээр гаднаас авах бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад валютын нөөц хомсдож төгрөгийн ханш суларна. Эргээд гаднаас авах бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тохиоллолд эргээд худалдан борлуулах үнэ нэмэгдэнэ. Стартегийн хүнсэнд ордог 6-7 төрлийн бүтээгдэхүүн бий. Эдгээр бүтээгдэхүүн инфляцийн хэмжээг тогтоодог сагсанд багтдаг. Эдгээр барааны үнэ нэмэгдэх нь эргээд инфляцийн хувь хэмжээнд нөлөөлнө. Нэг талдаа цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, иргэд олон нийтийн сайн сайхны төлөө шийдвэр гаргаж байгаа мэт боловч нөгөө талаас бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх, валютын ханшинд нөлөөлөх ийм л чөтгөрийн тойрогт орчихлоо.

-УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүдийн тоо олон болсон, дээрх нь олон намын төлөөлөлөөс УИХ, Засгийн газар бүрдсэн. Энэ удаагийн УИХ, Засгийн газраас хүлээх хүлээт юу байв. Гаргаж байгаа бодлого шийдвэрт нь хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Шинэ тогтолцоогоор бүрдсэн УИХ болон Засгийн газрын гишүүд хүлээлтээс үнэхээр доогуур ажиллаж байна. Сэтгэл дундуур байна. Нэгдүгээрт, МАН нэгэнт олонх болсон боловч бусаддаа хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьсан. Үүнийгээ томоохон төсөл хөтөлбөрүүдээ улс төрийн намууд хамтраад хийх боломжийг бүрдүүлж байгаа мэтээр тайлбарласан. Би үүнийг зүгээр л шалтаг гэж харж байна. Эрх баригч  намууд өмнө нь өөрсдийнхөө эрх мэдэлд тулгуурлаад зоригтой, зоригтой шийдвэрүүд гаргаад явж ирсэн. Хоёрдугаарт, хэдийгээр олонх болж чадаагүй ч хүчтэй сөрөг хүчин хийх боломж олгосон АН хамтарсан Засагт орох саналыг хүлээж авсан нь иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тодорхой харагдлаа. “Хэнд өгсөн ч ялаагүй сонгуулийн дараа нэгдчихдэг юм чинь” гэсэн ойлголтыг иргэдийг өгч, улмаар оррн нутгийн сонгуулийн ирц,идэвхи муу байхад нөлөөлсөн гэж харж байна. Гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой жагсаалтаар 50 гишүүн парламентад орсон. Жагсаалтад орсон хүмүүсийг харахад олон улсын нэр хүндтэй сургуульд суралцаж төгссөн, ажиллаж байгаа салбартаа манлайлагч, нээрээ л УИХ, Засгийн газар-т ороод нийгмийн дуу хоолой болж чадна гэсэн итгэл үнэмшил төрүүлж чадсан учраас тухайн нам, эвсэлд санал өгөх иргэдийн тоог нэмэгдүүлсэн. Гэтэл одоо эргээд харахад “Жагсаалтаар орсон гишүүдийн дуу хоолой алга, кнопчид болчихлоо” гэсэн хардлага нийгэм даяараа байна. Энэ хүмүүсээс хүлээх хүлээлт нийгэмд өндөр байна.

Гэтэл жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон гишүүд иргэдийн хүлээлтээс доогуур, идэвхи санаачилгагүй, хэн нэгэн хүн, улс төрийн нам, эрх мэдэлтэнээс хамааралтай байх юм бол иргэдийн төрдөө итгэх итгэл улам суларна.

Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байхад нам, төр дагасан дарга нар амьдарлаас тасарч, амьдарлаас тасарсан бодлого шийдвэр гаргасаар байвал иргэд нэг л өдөр тэсэрнэ. Үнэндээ тэдний дуу хоолойг төлөөлөх сөрөг хүчин ч алга. Тийм учраас шинээр сонгогдсон гишүүд болон бусад гишүүд иргэдийнхээ дуу хоолойг хараат бусаар, идэвхитэй илэрхийлж иргэдээ төлөөлөх үндсэн ажлаа сайн хийгээсэй гэж хүсч байна.Монгол Улс парламентын засаглалтай болохоос намын засаглалтай улс биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Судлаач 2024-11-06 192.82.92.42

Терийн ноерхол тогтчихоод бна. Их сургуулиуд нь гэж хоцрогдсон, бохир булай газар болсон, цэгцлэх, цомхотгох, нэгтгэх, хувьчлаз нэн шаардлагатай бна!!!!

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.90.206

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

Зочин 2024-11-06 1.234.236.226

Монгол өөх ч биш мах ч биш булчирхай юм

Avatar

Нэргүй 2024-11-06 103.212.118.152

Оюун-Эрдэнийн боловсрол, суурь хүмүүжил, мэдлэг туршлага нь Ерөнхий сайд хийх хэмжээнд дөхөж ч очоогүй хүн шүү дээ!!! Тэгээд дээр нь нэг цэргийн бага дарга удирдаад сууж байдаг!!! Яана даа, яана?!

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.89.247

Yagaad odoog hurtel UB bolon aimguudiin tov utaatai baina gej bodoj baina? Odiig hurtel TOR utaag buuruulna gej amlaj amjillaj baisan tai holbootoi. Naad zah ni…

Avatar

Нэргүй 2024-11-06 103.145.234.121

Монголд төр гэж байхгүй олигархи, намчдын засаглал л гэж бий

Avatar

зочин 2024-11-06 66.181.186.147

Монгол,барууны орнуудыг дуурайж зах зээл гэж хэт туйлширч болохгүй, Төрийн зохицуулалт байхаас өөр аргагүй, Бараа үйлчилгээний үнэ замбараагүй өсч,,нийгмийн тогторгүй байдал жинхнээсээ үүснэ,Иргэд хохирно, Гол гол үйлдвэрлэл төрд байхаас өөр аргагүй, Эрчим хүчний салбарыг хувьчилбал цахилгааны үнэ эрс өснө, Эмнэлгүүдийг хувьчилбал ялангуяа ядуус эмнэлгийн үйлчилгээ авч чадахаа болино, Гол хэдэн үйлдвэрлэлээ хувьчилбал төсөвөө ч бүрдүүлэх чадваргүй болно, Өөр өчнөөн олон сөрөг зүйл байна,

Avatar

зочин 2024-11-06 66.181.186.147

Энэ бүхний жишээг зах зээлд эрт орсон Хөгжингүй болон хоцрогдсон аль ч оронд харж болно, Тухайлбал АНУ-д хоногийн хоолоо
олkh чадваргүй, бүр гудманд хоноглодог олон сая хүмүүс бgayg,Тэнд сард 2500 доллароос доошгүй цалин авч байж л амиа залгуулна , Гэтэл бараа үйлчилгээний үнэ асар их, Жишээ, түргэн дуудахад 1000 долл,нэг үдаа эмнэлэгт үзүүлэхэд 400 долл, хугарсан гар эмчлүүлэхэд 10000.төрөхөд 40000,хамгийн хямд хагалгаа 100000 долл гээд ядуус энгийн хүмүүст үнэхээр халтай ажээ

Avatar

зочин 2024-11-06 66.181.186.147

Манай хэвлэлүүд энэ мэт барууны орнуудад буй болсон бэрхшээл, хүндрэлүүдийг огт мэдээлдэггүй, Зарим буруу санаатнуудын зориуд тарааж буй хоосон магтаалд үнэмшээд ,барууныг дагаж хөгжин,учиргүй сайн сайхан болох юм бодож хөөрцөглөөд, Хоёр хөршөө хоцрогдсон бүдүүлэг дарангуйлагч гэх элдэв гүтгэлэгт хууртаад, буруу санаатнуудыг төрд гарган өөрсдийгөө хорлохоор санаархаад, Дэлхий хоёр хуваагдаж ,асар их зөрчилтэй өнөө үед,бодолтой байя

Avatar

Нэргүй 2024-11-06 103.212.119.129

Залхуу арчаагүй гарууд л соц нийгмээ санагалзаж том тогооноосоо цугтаа хоол идэхийг хүсднг

Avatar

зочин 2024-11-06 103.57.95.51

Ард түмэн иргэдээ тэжээдэг гол үйлдвэр Эрдэнт Таван толгой хувийн хэвшлийн шуналыг хөдөлгөж дургүйг хүргэдэг Хувийн хэвшил ашиг орлогоос өчүүхэн юм улсад өгдөг ч ард иргэдийн цалин тэтгэвэр нэмхэд үнэ хэд дахин нэмэж хариу барьдаг кк

Avatar

Нэргүй 2024-11-06 202.126.89.247

chimeegui l malaa mallaad yav l daa.Teneg hun duugai baisan ni deer baidag yum shuu

Avatar

126-аас асууя! 2024-11-06 66.181.189.248

Манай улс зах зээлийн эдийн засагтай улс мөн үү?!
Социализм коммунизм руугаа буцах гээгүй л юм бол зах зээлийн системийн суурь бүтцийг нь зоригтойхон бий болго! Мэдээж хэцүү бна, гэхдээ хий, битгий худлаа ярь!
Хэрэв мөн бол Төрийн бодлого нь ямар байх ёстой вэ?!
Ийм том төсөв хэрэггүй! Ихэнхийг нь хувийн хэвшлээрээ хийлгэ! Бодлогоор дэмж, битгий өрсөлдөлд! Төр нь хувиасаа авсан татварын орлогыг үргүй зарцуулахаа боль! Хувийн хэвшлийн “хоолыг нь булаахаа” зогсоо!

Avatar

Нэргүй 2024-11-06 103.212.117.41

зах зээлийн нийгэмд хувиййн хэвшлээ дэмжихгүй бол улс хөгжихгүй шүү. юм хийж бгаа баялаг бүтээгчдээ хууль шүүхээр дарамтлах тохиолдол гардаг гэх юм

Avatar

Нэргүй 2024-11-06 103.212.117.41

зах зээлийн нийгэмд хувиййн хэвшлээ дэмжихгүй бол улс хөгжихгүй шүү. юм хийж бгаа хууль шүүхээр дарамталдаг гэх юм!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж