УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүн гарч, Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүний төлөөлөл бүхий парламентыг бий болгосон. Тэгвэл шинэ парламентаас УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцолж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР 12.9 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ
Төрд тасралтгүй шахам ажилласан Ж.Энхбаяр гишүүн 2008 онд хамгийн анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан аж. Тэрбээр 2015 онд хамгийн баян гишүүдийн эгнээнд бичигдэж байсан агаад хөрөнгөө 11.2 тэрбум гэж мэдүүлж байжээ. Харин 2023 оны байдлаар Ж.Энхбаяр сайд 11.4 тэрбумын орлоготой, мөн 12.9 тэрбумын авлагатай гэж мэдүүлсэн байна. Түүний гэр бүлийн орлого нийт 483 сая төгрөг.
Ж.Энхбаярыг Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтан гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тодруулбал, 2018 онд ЖДҮХС-аас зээл авсан 134 компанийн жагсаалтанд түүний эзэмшдэг "Газар буудай" компани 950 сая төгрөгийн зээл авсан баримт ил болсон юм. Түүнчлэн дээрх жагсаалтад 2016 онд түүний эзэмшлийн "Газар" ХХК-ийн охин компани болох "Газар Агро"ХХК мөн ЖДҮХС-аас зээл авч байжээ.
Тэрбээр 2023 оны байдлаар "Газар" ХХК -д 100 хувь, "Газар Капитал Партнерс" ББСБ-т 74 хувийн хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Х.БАТТУЛГА ГИШҮҮНИЙ ЖИЛИЙН ОРЛОГО ТАСРАЛТГҮЙ ӨСЖЭЭ
УИХ-ын гишүүн Х.Баттулга дөрөв дэх удаагаа Төрийн ордонд төвхнөж байна. Энэ завсар зуураа Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсон байдаг. 2014 онд түүний өөрийн орлого 20 сая төгрөг байсан бол 2015 онд 26 сая төгрөг, 2016 онд 130 сая төгрөг зэргээр өсжээ. Харин 2023 онд тэрбээр өөрийн орлогоо 267 сая төгрөг гэж мэдүүлсэн ба гэр бүлийн орлого нь 167 сая төгрөг байна. Х.Баттулга нийт 802 сая төгрөгийн орон сууц, зуслангийн байшинтай, 234 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Ард түмний бухимдлыг төрүүлж буй нүүрсний хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэсэн. Түүнийг Хөгжлийн банкийг тоносон гэх луйврын хэрэг, нүүрсний 40 их наядын хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа хууль хяналтынхан мэдээлсэн юм. Түүнчлэн түүний ойр дотныхон ч мөн хулгай, тагнуул, хүн амины хэрэгт холбогдож, зарим нь ял шийтгэл эдлэж буй. Үүнээс харахад түүнийг Хөгжлийн банкаар хөлжсөн гишүүдийн нэг гэх хардлага байгаа юм.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХОЁР ДАХИН ОЛОН КОМПАНИ ЭЗЭМШИХ БОЛЖЭЭ
Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2015 онд хамгийн олон компанитай гишүүнээр тодорч байв. Тодруулбал тэрбээр нийт 27 компани эзэмшиж байсан бол 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт 42 компанид 100 хувь хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Түүнчлэн 2019 онд түүний өөрийн орлого 27 сая төгрөг байсан бол 2023 онд 10 тэрбум болтлоо огцом өссөн байна. Тэрбээр УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.
Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ОРЛОГО 2.8 ДАХИН ӨСЧЭЭ
Н.Алтанхуяг гишүүний өөрийн орлого сүүлийн гурван жилийн хугацаанд багагүй нэмэгджээ. 2021 онд 58 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр 2022 онд 190 сая, 2023 онд 134 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Харин түүний гэр бүлийн орлого 2019 онд 90 сая төгрөг байсан бол 2023 онд 252 сая төгрөг болж 2.8 дахин өссөн байна. Түүнчлэн 2019 онд 55 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй байсан тэрбээр 2023 онд 196 сая төгрөгийн автомашин хөлөглөх болжээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татан шүүх рүү хэргийг шилжүүлсэн байсан юм. Үүний дараа Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Н.Алтанхуяг "Хүн нь байвал нь хэрэг нь олдоно. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй" гэж өөрийгөө өмөөрч байсан удаатай. Гэсэн ч тэрбээр УИХ-д дөрөв дэх удаагаа сууж байна.
С.БЯМБАЦОГТЫН ЭЗЭМШДЭГ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2019 оны байдлаар өөрийн орлогоо 34 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь 2023 онд 51 сая төгрөг болж өссөн байна. Түүнчлэн 2019 онтой харьцуулахад гэр бүлийн орлого нь 200 сая төгрөгөөр, түүний эзэмшдэг орон сууцны үнэ ойролцоогоор 2 тэрбум төгрөгөөр өсчээ. Олон салбарын сайдаар томилогдон ажиллаж байсан С.Бямбацогт мөн л дөрөв дэх удаагаа парламентад сууж буй.
ОРОН СУУЦНЫ ҮНЭЛГЭЭ НЬ 2.8 ТЭРБУМААР ӨССӨН САЙД
Түүний өөрийн орлого 2014 оны байдлаар 20 сая төгрөг, 2015 онд 22 сая төгрөг, 2016 онд 75 сая төгрөг, 2017 онд 22 сая төгрөгөөс 2018 онд 12 тэрбум болтлоо өсчээ. Харин 2019 онд өөрийн орлогоо 5 тэрбум гэж мэдүүлж байсан ба 2022 онд огцом буурч 45 сая төгрөг, 2023 онд 443 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Харин түүний үл хөдлөх хөрөнгө 2019 оны байдлаар 1.5 тэрбум төгрөг байсан бол 2023 оны байдлаар 4.3 тэрбум болж үнэлгээ нь өсчээ. Хамгийн тогтвортой улс төрч гэж нэрлэгддэг түүний хувьд үеийн үед хамгийн баян гишүүдийн жагсаалтын дээгүүр бичигддэг.
Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮНИЙ ОРЛОГО 377 САЯ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тав дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа билээ. 2019 онд 157 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр 2023 онд 534 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Түүнчлэн энэ хугацаанд 105 сая төгрөгөөр 65 адуу, 31 ямаа нэмж худалдаж авсан байна. 2019 онд 85 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй гэж мэдүүлж байсан бөгөөд 2023 онд 209 сая төгрөг болж өсчээ.
Bujin 2024-11-06 77.133.250.190
Éd nariig dahij gargahgyu, demjihgyu bh heregtei,
Нэргүй 2024-11-06 202.126.90.206
Эд нарыг зүгээр орхичих! Эдгээр хүмүүсийн хамаатнууд нь эдгээр гишүүдийг ямбийлгаж байгаа. Монголд хүмүүс өөрсдийгөө хамаатнуудаасаа л хамгаалах хэрэгтэй учир нь алуурчид ойрхон байдаг юм.
Zochin 2024-11-06 103.57.93.215
bugd hulgaich nar baina
192922929 2024-11-06 66.181.189.248
Oyun erdene mongolin erh ashgaas urvaj bna ogtsor. Huweitewgee dald or ogtsor.
Зочин 2024-11-06 66.181.177.174
Ерөөсөө төрд орсон нь л баяжиж тэрбумтан болдог Монгол!!!!! Тэд нар нь ард түмний татварын мөнгөнөөс хулгайлж саятан тэрбумтнууд болцгоосон нь л үнэн!!!!
Нэргүй 2024-11-06 66.181.189.185
За жинхэнэ наймаачин нь Энхамгалан л бна даа
Нэргүй 2024-11-06 178.174.229.45
AITANHAYAG ENHAMGALAN 2 BOL BOLJ BNAA BUSAD N BOL CH TENDERIIN HULGAICH NOVSHIIN AMITAS DAAA
Нэргүй 2024-11-06 202.9.40.54
алтанхуягаас бусад нь хэцүүчүүд
Нэргүй 2024-11-06 66.181.189.185
ЭНД ЭНХАМГАЛАН ААС БУЁАД НЬ ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГӨ БИЗ
Нэргүй 2024-11-06 202.126.91.193
Зүгээр жирийн иргэн байж бизнес хийсэн бол эд нарын хэн нь ч ингэж хөрөнгөжих ямар ч боломжгүй
Нэргүй 2024-11-06 66.181.183.205
Улс орны эдийн засаг гишүүдийн хөрөнгө шиг өсдөг бол сайхнаа Хэт олон удаа сонгогдох дэмий юм даа Өөрөөс нь юу ч гарахгүй хөрөнгөө өсгөх хор найруулж суудаг юм байна 3 удаа л сонгогдоно гэж хуульчилмаар байна.
Иргэн 2024-11-06 66.181.177.114
Бусадаас илүү МАН – ийн хэрэггүй авилгачид шдээ юү .ч хийгүй Идэгч шимэгч хувилдан идэгчид — улсаа ядууртал идсэг — одоо Тэр их мөнгөө болиоч !!!!! Ирээдүйн хүүхдүүд үлдээ Тэнэгүүдээ!!!!!!!Та нар үхэхдээ мөнгөөө авч явж чадахгүй , одоо боль Зайгаа тавь!!!!!!!!!!
Бодит түүх 2024-11-06 59.153.86.201
Чойжилсүрэнгийн 40 компанийн нийт хөрөнгийг гаргаж тавиач, 40 компаниа удирдахгүй улс төрд ямар хогоо хийнэ ээ, улс бас компани л байх дөөөөөөө
Нэргүй 2024-11-06 202.179.11.230
Bayan humuusiig turd orohiig ni horiglomoor yum. Ulam bayajih geed mani metiin tuluu ogt ajillahgui.
гайхуулаад байгаа юм уу 2024-11-06 149.167.44.116
Гайхуулаад байгаа юм уу? Зүй нь хаанаас, яаж хөрөнгөжив. Хуульд нийцэж байна уу, татвар төлсөн үү? гэдгийг нь шалгаж мэдээлэх ёстой биз дээ, АТГ-хаан
Нэргүй 2024-11-06 103.168.34.160
enkhabayr l***r darhan gazar ulsin mongo covidoos hulgai hiij mongtoi bolson hulgaich ugasaa hulgacih tsaraitai jenko yariaad yahav bas ichihgui hulgaich. jojilsuren gej uvs lal aar noart bolon gazar zarj barilga barisan ulsaas bas l hulgai hij monggojin turved pz daaa altanhuyag nuursnees bas utaaguijileh sangaas bus hulgai hiisn bas shir nuurtei p sd aa enkhamgalan mcs iin huuheltei msc bol bas l ulasaas hulgai hiideg hulgai hihde avilga ogch acem bolon bogdin gazaruud avsn nuguu 2 medehgui