Сурвалжлага: Жолоочгүйгээс зарим сургуулийн автобус явахгүй байна

Сурвалжлага: Жолоочгүйгээс зарим сургуулийн автобус явахгүй байна

Сурвалжлага: Жолоочгүйгээс зарим сургуулийн автобус явахгүй байна

Оройн 18:00 цагийн үед хотын төвийн авто замууд бүх л чиглэлд ид түгжирч байх ажээ. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өмнөх зам хойноос урагш, урдаас хойш чиглэлд хөдөлгөөн зогссон харагдана. Тус сургуулийн урд талд байх автобусны буудал дээр сургуулийн автобус гэх хар өнгийн бичиг бүхий, урд шилэн дээр тавдугаар сургууль гэсэн цаасан хаяг наасан улбар шар өнгийн автобус зогсоно. Жолооч нь гарч тамхи татангаа хүүхдүүд тарахыг хүлээх ажээ. Тавдугаар сургуулийн II ээлжийн ангийн сурагчид 18:30 цагаас хичээл нь тардаг гэнэ.

"ЖОЛООЧ ХИЙХ ХҮН ОЛДОХГҮЙ БОЛОХООР ЗАРИМ СУРГУУЛИЙН АВТОБУС ЯВАХГҮЙ БАЙНА"

Сургуулийн автобусны жолоочийг Х.Нэргүй гэдэг. Х.Нэргүйн хувьд үүрийн 05:00 цагт автобус бааз дээрээ ирж эрүүл мэндийн үзлэгт орж, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулж, өөрсдийн унаагаа цэвэрлэж халаахаас түүний ажил эхэлдэг ажээ. Ингэж өглөөний 6:40 цагаас эхний хүүхдүүдээ Ботаникийн эцсийн буудлаас авч замаараа автобусны буудал бүрд зогсож хүүхдүүдээ авсаар сургууль дээр 7:20 минутад ирдэг. Өглөөний ээлжийн хүүхдүүдийг хүргэж ирсний дараа буцаад Ботаник орж 11:00 цагийн ээлжийн хүүхдүүдийг авч ирдэг байна. Дараа нь 13:30 цагаас хичээл нь тарсан хүүхдүүдийг аваад буцаад явна. Тэгж буцаж ирээд хамгийн сүүлийн анги буюу 18:30 цагаас тардаг сурагчдыг авч Ботаник хүргэснээр тэдний нэг өдрийн ажил дуусдаг байна. Ингэж нэг өдөрт Ботаник-Тавдугаар сургууль гэсэн чиглэлд дөрвөн удаа явдаг аж.

Ийнхүү дөрвөн удаагийн эргэлтээр 150 гаруй хүүхэд тээвэрлэдэг байна. Автобусанд нэг удаагийн тээвэрлэлтээр 44 хүүхэд суух боломжтой юм байна.

Тавдугаар сургуулийн хувьд өнгөрсөн жил Ботаник-Тавдугаар сургууль, Долоон буудал-Тавдугаар сургууль гэсэн хоёр чиглэлд сургуулийн автобус үйлчилгээг үзүүлдэг байжээ. Энэ жилийн хувьд Долоон буудал-Тавдугаар сургууль гэсэн чиглэлийн автобус нь явахгүй байгаа гэнэ.

Учир нь нөгөө чиглэлийн автобусыг барих жолоочгүйн улмаас ийнхүү тээвэрлэлт хийхээ больсон байна.

Х.Нэргүй тэрбээр, сургуулийн жолоочийн цалин бага. Гар дээр 1.2 сая орчим төгрөг авдаг. Үүрээр ажил эхлээд л орой 20:00 цагаас сүүлийн хүүхдүүдээ буулгаад автобусаа бааздаа байрлуулна. Тэгээд түгжирч явсаар 22:00 цаг гэж гэртээ харина. Өдөр хоол идэх зав заримдаа гардаггүй. Тийм байхад хэн ажиллах вэ дээ. Жолооч хийх хүн олдохгүй болохоор зарим сургуулийн автобуснууд явахгүй байгаа юм шиг байна лээ. Уг нь сургууль болгон автобустай байвал амар санагддаг.

“Хүүхдүүд өвөл автобус хүлээж даарахгүй, ядаж л зогсож явахгүй, чихэлдэхгүй, найдвартай, айх аюул бага гээд олон давуу тал бий. Төрөөс энэ тал дээр илүү анхаарлаа хандуулаасай гэж боддог. Ялангуяа өвлийн цагт сургууль болгон хүртээмжтэй өөрсдийн автобустай байвал замын түгжрэл болоод хүүхдүүд, эцэг эхийн ажлыг бага ч болов хөнгөлөх юм шиг санагдаж байна. Хүүхдүүд тээвэрлэж яваа учир их болгоомжтой явах хэрэгтэй. Одоохондоо гадаа нэг их хүйтрээгүй болохоор хүүхдүүд их суух нь гайгүй байна. Өвөл автобусанд суух хүүхдүүд нэмэгддэг. Зарим үед суудалдаа багтахгүй зогсож явах тохиолдол гардаг” гэж ярьж байлаа.

"СУРГУУЛИЙН АВТОБУС НАЙДВАРТАЙ, АЮУЛГҮЙ"

Тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл "сургуулийн автобусыг нэмэх шаардлагатай байна. Тавдугаар сургуулийн хувьд харьяаллын бус холоос явдаг олон хүүхэд бий. Манай хүүхэд гэхэд долоон буудлаас хичээлдээ ирж, очдог. Өнгөрсөн жил уг нь долоон буудал руу автобус явдаг байсан. Энэ жил явахаа больсон. Жаахан хүндрэлтэй байгаа. Сургуулийн автобус найдвартай, аюулгүй гэдгээрээ давуу тал олон гэсэн юм. Тэгвэл өөр нэг ээжийн зүгээс гэр нь Ботаникийн эцэст байдаг аж. Тухайн байршлаас тавдугаар сургууль хүртэл явдаг нийтийн тээвэр байхгүй нь хүндрэлтэй байдаг гэнэ. Хүүхэд нь энэ жил дунд ангид орж анх удаа сургуулийн автобусаар зорчдог болсон нь олон давуу талыг бий болгож байна гэдгийг хэлэв.

Сургууль бүр хэддүгээр ангийн хүүхдээ сургуулийн автобусаар зорчуулахаа шийддэг байна. Жишээлбэл, нийслэлийн 92 дугаар сургуулийн хувьд бага ангийн хүүхдүүд нь сургуулийн автобусаар зорчдог байжээ. Гэтэл хүйтэрсэн гэх шалтгаанаар автобус явахаа больсон гэж эцэг эхийн төлөөлөл Б.Нарангэрэл хэлэв. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хувьд өнгөрсөн жил сургуулийн автобусны үйлчилгээ үзүүлж байсан бол энэ жил сургуулийн автобусыг явуулахгүй байгаа гэлээ.

"НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВЖ БАЙГААД ГАР УТСАА ХУЛГАЙД АЛДСАН"

Биднийг ярьж зогсох зуур хүүхдүүд тарах цаг болжээ. Ирж буй хүүхдүүдээс хэддүгээр анги болохыг асуухад ихэвчлэн зургадугаар ангийнхан байв. Тэдний хувьд тусгай автобусаар явах нь илүү тухтай байдаг гэв. Түрүүлж ирээд урдаасаа хоёр дах эгнээний сандал дээр нэгэн хүү суув. Тэрбээр суудалдаа сууж цүнхээ хажуудаа тавьсны дараа гар утсаа гаргаж хэн нэгэн рүү залгав. Ярианаас нь ээж нь болохыг мэдэж болно. Түүнийг Г.Эрдэммөнх гэнэ. Түүний хувьд тус сургуулийн зургадугаар ангид сурдаг. Тэдний гэр БЗД-т байдаг аж. Тэрбээр энэ жил анх удаа бие даан автобусаар зорчиж байгаа ажээ. Өмнө нь ихэвчлэн ээж, аавтайгаа машинаар хүргүүлдэг байж. Зарим тохиолдолд нийтийн тээврээр явдаг байсан гэв.

“Нэг удаа нийтийн тээврээр явж байхдаа гар утсаа алдсан. Бас нэг удаа суух гэхэд багтаагүй. Суусан ч маш их чихэлддэг.

Бас цүнх хүнд болохоор зогсож явахаар их ядардаг. Бид нар намхан болохоор зогсож явахад хэцүү байдаг амьсгалж болохгүй. Зарим үед бүр багтдаггүй. Харин энэ жил сургуулийн тусгай автобусаар яваад гоё байна. Дандаа ингэж явдаг бол амар. Харанхуйд ээж, аав автобусны буудлаас тосож авдаг” гэсэн юм. Эцэг эхчүүдийн хувьд, сурагчдын хувьд ч сургуулийн автобус бол "эрсдэл" багатай сонголт гэнэ. Харамсалтай нь бүх сургууль автобусаар үйлчлэхгүй, автобус байсан ч жолоочийн дутагдалд орсон нь сургуулиудын хувьд автобусаар хүүхдүүдээ зөөхөд хүндрэл учирч байгаа хэлж байлаа.

"ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 74 СУРГУУЛЬ АВТОБУСААР ҮЙЛЧИЛЖ БАЙНА"

Тавдугаар сургуулийн хувьд дунд анги буюу 6-12 дугаар ангийн сурагчдыг сургуулийн автобусаар зорчуулдаг байна. Учир нь бага ангийн буюу 6-10 настай хүүхдийг гараас гарт гэсэн зарчим баримталдаг ажээ. Тиймээс эцэг эх асран хамгаалагчид нь өөрсдөө заавал хичээлд нь хүргэж өгч авдаг гэж тус сургуулийн нийгмийн ажилтан хэлэв.

2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд давхардсан тоогоор 74 сургуулийн 57 чиглэлд сургуулийн тусгай 57 автобус үйлчилж байгаа ажээ.

Сурагчдыг тээвэрлэхэд тэдний аюулгүй байдлыг хангадаг зохицуулагч ажилладаг байна. Харин цагийн хуваарийн хувьд тухайн сургуулийн удирдлагууд өөрсдийн хичээлийн хөтөлбөрийн хуваарьт тохируулан гаргадаг гэж нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж суралцагч гэр сургууль хооронд үнэ төлбөргүй зорчих сургуулийн автобус төслийн тав дах жилдээ хэрэгжүүлж байгаа ажээ. 2023-2024 хичээлийн жил буюу өнгөрсөн хичээлийн жилд 58 тээврийн хэрэгсэл 58 чиглэлд 69 сургуулийн сурагчдыг тээвэрлэж байжээ.

Ерөнхийдөө нэг сургуульд 1-2 сургуулийн автобус үйлчилдэг аж. Түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах, хүүхдийг аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр хүүхдийн автобусны тоог нэмнэ гэж албаныхан мэдээлэв. Төрийн бус сургуулиудын хувьд өөрсдийн санхүүжилтээр автобус үйлчилгээгээ явуулдаг байна. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сургуулийн автобус мөн үйлчилгээнд явдаг ажээ.

Сургуулийн автобусны жолоочийг сонгон шалгаруулахдаа жолооны Д ангилал, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан ажилд авдаг ажээ. Сургуулийн автобусны жолооч нарыг цаг үеийн шинжтэй сургалтуудад хамруулдаг байна. Мөн сургуулийн автобусны засвар үйлчилгээ оношилгоо зэргийг тухай бүрд нь хийгээд явдаг гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2024-11-06 202.21.120.62

ХУДЛАА ШҮҮ БИ АВТОБУСНЫ ЖОЛООЧ 45 НАСТАЙ АЖИЛД АВАХГҮЙ БАЙНАА ГАР ХАРААД БАЙНА БИ МӨНГӨ ӨГӨӨГҮЙ.ТЭГЭЭД БИ АЖИЛГҮЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-11-06 202.131.234.123

сургууль гэр ажилыг нь ойрхон болгож өгөөч дээ.

Avatar

Иргэн 2024-11-06 80.83.235.126

Ботаник, 7 буудлаас өдөрт 150 хүүхэд (1 хүүхэд 2 удаа явна гэхээр 70,80 хүүхдийг л зөөдөг) зөөхийн тулд 1 автобус, жолоочийн цалин, бензин тос гээд зарлагө, эдийн засгийн үр ашгийн тооцоо, 5-р сургууль яагаад өөр бүсийн хүүхдүүд сургаад бна вэ, захирал нь авилгал авдаг уу, ботаник, 7 буудлын сургуульдаа яагаад явахгүй бна гээд судлах олон асуудлууд бна да сэтгүүлч нар минь

Avatar

ШААГДАР 2024-11-06 192.82.65.176

ХАМАН СУРАХ ТОЙРОГТ ОГТ ХАМААГҮЙ ЗӨВХӨН АВИЛГААР ОРСОН ХҮҮХДИЙГ ЗӨӨДӨГ

Avatar

Нэргүй 2024-11-06 103.80.211.42

huuhdiin jolooch 1,2 say,hotiin jolooch 3,5 say .MON SONIN TOGTOLCOO SHUU NYANBAATARAA ??????????

Avatar

Зочин 2024-11-06 192.82.66.173

Замын түгжрэлээ яая гэж байхад юун сургуулийн автобус

Avatar

Зочин 2024-11-06 139.5.219.226

сургуулийн автобусны жолоочийн цалинг их бага гэсэн, сарын 800к байдаг гэлүү? ядаж 1500000 болгочихвол!

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.189.185

ТЭГЖ ЯРИВАЛ СУРГУУЛИЙН АВТОБУС ЖОЛООЧ БАЙТУГАЙ УУЛЗВАР БҮР ДЭЭР ЗОГСОЖ ТУСГАЙЛСАН ХҮҮХЭД ХАМГААЛАЛЫН ЦАГДААГ ТУЛТАЛ ЦАЛИНЖУУЛАХ ЧАДВАР ЭНЭ МОНГОЛ УЛСАД БАЙГАА. ДААНЧ ТИЙМ ЗҮЙЛ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ ҮЕ ҮЕИЙН УЛСТӨРЧДӨӨС БОЛЖ ЭНЭ УЛС СҮЙРЛЭЭ. ТЭГЭЭД ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ҮЛ ХАМГААЛЛАА ГЭЭД ОГТ АЖИЛ ХИЙХГҮЙ УЛСТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨӨ САНАЛ ӨГ ОРИЛУ ХАШГИРДАГ ИРГЭД ДИЙЛЭНХ НЬ БАЙГААД БАЙДАГ

Avatar

Нэргүй 2024-11-06 192.82.66.11

нэг социализмын үеийн үйлдвэрийн ажилчид зөөж байгаа юм шиг ХӨРӨНГӨТНИЙ ХАРУУДЫН ХҮҮХДИЙГ ЗӨӨДӨГ ЖИЖИГХЭН АВТОБУСТАЙ зуун сургуульд хоёр сургуулийн голд нэг автобус явдаг Нэг бол дотуур байр нэг бол автобус УЛС баян байгаа юм биш үү

Avatar

зочин 2024-11-06 202.126.89.155

хүүхдүүдийг харьяаллын сургуульд нь явуулаачээ. юун хүүхдийн автобус вэ. дэмий юм донгосохоо болио. өндөр хөгжилтэй тансаг хэрэглээтэй Америк тэргүүтэй барууны орнуулад л наад хүүхдийн автобус чинь байдаг. манайл бол ёстой илүү. бүх хороод сургуультай болчихсон гээ биздээ. тэгэхээр өөрсдийн хорооны сургуульд хүүхдүүдээ суулгаа.

Avatar

Иргэн 2024-11-06 139.5.218.212

Харьяаллын сургуульд нь явуулаачээ түгжрэлд нэрмээс болсон улны амьсгаануудаа.

Avatar

Иргэн 2024-11-06 66.181.180.64

харин тийм. хаа холын Буянт ухаа, ботаникийн 5,50р сургууль руу автобус явуулах юм. 7 буудал, Хайлааст, Чингэлтэй за нэг дүүрэг гэхэд энэ ботаник, Буянт ухаа ямар хамаа бна аа. автобусаар, машинаар бас маш их хүүхэд зөөдөг

Avatar

УНШИГЧ 2024-11-06 43.242.242.141

1 КМ-Н РАДИУС ДОТОРХ СУРГУУЛЬД НЬ ЯВУУЛАХГҮЙ ИНГЭЖ ЧИРЭГДЭО БОЛОХЧ ГЭЖ ДЭЭ?

Avatar

Нэргүй 2024-11-06 66.181.168.82

эдгээр жолоочыг шугамын автобусны жолочтой адил цалинжуулж яагаад болохгүй гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж