Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Швейцарь улсад хийх айлчлалаа өндөрлөөд
Герман улсад түр буудаллахдаа тус улсад сурч байгаа оюутан залуучуудтай
уулзаж ярилцсан байна. Герман улсад о доогийн байдаар 4000 гаруй монголчууд амьдардгаас 1500 орчим ньоюутнууд юм. Сүүлийн жилүүдэд тус улсад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн тоо буурч байгаа аж.Дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалж тус улсад ажлын байр харьцангуй хумигдсан нь монгол иргэдийн тоо буурахад нөлөөлсөн гэж тус улсын Элчин сайдын яамныхан тайлбарлаж байна. Хэдийгээр Герман улсад их дээд сургуулиуд нь сургалтын төлбөргүй боловч байр, хоол унаа, даатгал гээд амьдралын өртөг өндөр нөхцөлд оюутнууд суралцахын хажуугаар ажил хийж зөвхөн ойр зуурын хэрэглээгээ хангаад амьдардаг. Тиймээс мөнгө хуримтлуулах тухай ойлголт байдаггүй тухай Германд суралцагч оюутнууд Шадар сайдад дуулгасан байна.
Д.Цээнэ