"Нэг хүүхэд" бодлогын балаг уу?

"Нэг хүүхэд" бодлогын балаг уу?

"Нэг хүүхэд" бодлогын балаг уу?

Хятадын засгийн газар гэрлэлтийг нэмэгдүүлж, төрөлтийг дэмжих зорилгоор кампанит ажил явуулж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Жишээ нь, гэрлэлтээ бүртгүүлж буй хосуудын тоо жил ирэх тусам буурч байгааг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Ажиллах хүч буурч, хүн амын хөгшрөлт нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн өсөлт нь удааширч буй орны хувьд гэрлэлт болон төрөлтийн тоо огцом буурах нь томоохон сорилт ажээ.

2024 оны эхний гурван улиралд Хятадын 4 сая 740 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 5 сая 690 мянгаас 16,6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үүнээс өмнө 2013 онд 13 сая хос гэрлэлтээ бүртгүүлж байсан нь хамгийн доод хэмжээ гэж бүртгэгдэж байв. Гэсэн хэдий ч 1980 онд гэрлэлтийн тоог бүртгэж эхэлснээс хойш сүүлийн жилүүдэд шинэхэн гэр бүлийн тоо огцом буурч буйг Иргэний хэргийн яам мэдэгдсэн юм.

Гэрлэлтийн статистик үзүүлэлт

Өнгөрсөн жил “Covid-19”-ийн хязгаарлалт цуцлагдсаны дараа гэрлэлтийн тоо сэргэсэн ч олон жилийн дунджаас бага байгаа нь эрэлт хэрэгцээ ихэссэнээс үүдэлтэй гажиг гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын хүн амын тоо хоёр жил дараалан буурч, өнгөрсөн онд төрөлтийн тоо 1949 оноос хойш бүртгэгдсэн хамгийн доод түвшинд хүрчээ. Нийгмийн хэм хэмжээ, засгийн газрын дүрэм журам нь иргэдийг гэрлэлтээс татгалзахад болон хүүхэдтэй болоход хүндрэл учруулж байна. Иймээс, бууралтыг арилгахын тулд засгийн газраас санхүүгийн урамшуулал, суртал ухуулгын кампанит ажил явуулж, залуучуудыг хүүхэдтэй болоход түлхэц өгөх  олон арга хэмжээ авчээ.

Түүнчлэн, цар тахлын хязгаарлалтын дараа гэрлэлтээ цуцлуулсан хосууд эргэн нийлсэн байна. Энэ нь төрөлтийн тоог өсгөхөд дөхөм болж, 2022 онд Энэтхэгийг ардаа орхисон юм.

Бүс нутгийн засгийн газрууд хосуудын тоог нэмэхийн тулд сохор болзоо, олон нийтээр хуримлах, бэргэний талд олгодог инжийг багасгах зэрэг арга хэмжээг авч байна. Гэр бүл болоход саад учруулж буй бас нэг хүчин зүйл нь дунджаас доогуур орлоготой залуу эрэгтэйчүүд эмэгтэйн талаас хүсэх инжний зардлыг даахгүй байгаатай холбоотой гэж Иргэний хэргийн яам тайлбарласан юм. Тиймээс олон нийтийн болзоог зохион байгуулж, санхүүгийн дарамтгүйгээр хүнтэй танилцах боломж олгох нь чухал гэж үзжээ.

Хятадын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг 2022 оноос хойш "шинэ эрин үеийн гэрлэлт, хүүхэд төрүүлэх соёл"-ыг бий болгох туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Мөн "хүүхэд төрүүлэх нийгмийн үнэ цэнийг" сурталчлах зорилгоор олон арван хотыг хөтөлбөртөө хамруулж, төрөхөд тохиромжтой насны эмэгтэйчүүдийг хостой болгох арга хэмжээ авдаг. Гэвч эдгээр бодлого нь ажилгүйдэл, амьжиргааны өндөр өртөг, эдийн засгийн удаашралыг давах гэсэн залуучуудын сонирхлыг татаагүй юм.

 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА

Гэрлэлт, төрөлт буурч буй нь Хятадын хүн амын өсөлтийг хязгаарлах зорилготой олон жил үргэлжилсэн бодлогын үр дагавар гэж шинжээчид үзэж байна. Үүнээс болж гэрлэх насны залуучууд цөөрсөн гэж Хятадын албаны хүмүүс болон социологичид үзжээ. 2015 онд Хятад улс нэг хүүхдийн бодлогоо зогсоож, хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Дараа нь 2021 онд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн гэж засгийн газар зарласан ч төрөлтийн тоо төдийлөн нэмэгдээгүй аж.

Өмнө нь эмэгтэйчүүдийн эрх хамгийн их хөндөгддөг байсан орны хувьд байдал өөрчлөгдөж, эцэг эхчүүд охидынхоо боловсрол, карьерт хамгийн их анхаарал тавих болжээ. Тухайлбал, залуу охид, бүсгүйчүүд боловсролтой болохыг илүүд үзэж, санхүүгийн хувьд бие даасан байдлыг чухалчилж байна.

Мөн гэр бүл болох бол эцгийн эрхт ёсыг даган, гэрийн ажлаас хэтрэхгүй байх байдлаас айдаг болсныг сүүлийн үеийн судалгаанаас харж болно.

2021 оноос хойш Хятад улс гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргаж буй хүмүүст 30 хоногийн "эвлэрэх" хугацааг зааж өгсөн. Гэвч энэ нь хүчирхийлэлд өртдөг эхнэрүүдийн аюулгүй байдлыг үл харгалзсан шийдвэр гэж иргэд шүүмжилдэг байна. Иргэний хэргийн яамны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар 1.96 сая орчим хос гэрлэлтээ цуцлуулахаар бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6000-аар бага зэрэг буурсан үзүүлэлт аж.

Хятад бол гэрлэлт, төрөлт буурахтай тэмцэж байгаа цорын ганц улс биш. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос ч мөн адил төрөлтийг дэмжих санхүүгийн урамшуулал, бэлэн мөнгөний талон, орон сууцны татаас, хүүхэд асрахад илүү их дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн ч амжилт багатай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-06 122.201.31.151

Enetheg, har, latin, arab, zuun umnud aziud bna

Avatar

Дорж 2024-11-06 202.55.188.115

монгол ч ялгаагүй адилхан болсон

Avatar

Иргэн 2024-11-06 139.5.218.212

Энэтхэгийг ардаа орхисон гэнэ үү. Зөв орчуулаач. Энэтхэгт гүйцэгдсэн гэсэн байсан ш д CNN мэдээн дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж