УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр урсгал зардлыг 30 хүртэл хувиар бууруулах шаардлагатай гэх асуудлыг зарим нэр бүхий гишүүд хөндөж тавиад буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Урсгал зардлын бусдаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 1 их наяд 857 тэрбум, 913.3 сая төгрөгийг эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарт 30 хувиар бууруулах шаардлагатай” гэх санал гаргасан. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Бусдаар ажил гүйцэтгэх зардлыг 30 хувиар танана гэдэг асуудал байж таарахгүй, эцсийн дүндээ хувийн хэвшилд очих төлбөрийг бууруулна” гэдэг асуудлыг сөргүүлэн тавьж буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын байр суурийг онцоллоо.
Г.Тэмүүлэн:
УИХ-ын гишүүн
-Улсынхаа төсвийн алдагдлыг бууруулж, төсвийг хэмнэх үүднээс үр ашиггүй зардлуудыг танаж болох снаал гаргаж байна. Энэ бол бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал. Улсын төсөв 35.8 их наяд төгрөг байгаа. Үүний 1 их наяд 857 тэрбум 913.3 сая төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал эзэлж байгаа нь улсын төсвийн таван хувьтай тэнцэж байна. Энэ бол УИХ-ын онцгой анхаарал хандуулах ёстой зардал болж хувирлаа. Тоо худлаа хэлдэггүй. 2017 онд бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 324 тэрбум байсан бол 7 жилийн дараа 1.9 их наяд болж, зургаа дахин нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө бидний баталж байсан 2023 оны төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 957 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр бараг 1.9 их наяд төгрөг болсон байна. Бараг хоёр дахин нэмэгдсэн. Гурван жилийн дотор нэг их наяд төгрөгөөр нэмэгддэг зардал гэж юу юм бэ. Энэ эрүүл өсөлт юм уу, зөв юм уу. Төсвийн үр ашиг юм уу.Төсвийн сахилга бат гэдэг юм хаа байна вэ.
Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ бол хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхтэй холбоотой зардал. Аливаа байгуллагын гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал биш. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл биш. Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангадаг зардал биш. Хуулийн этгээдээрээ гэрээгээр гүйцэтгүүлдэг зардал. Хурал зөвлөгөөн, магадгүй зөвлөх үйлчилгээний зардлууд байгаа.
2023 онд 457 тэрбум байсан, жилд 450 тэрбум төгрөгөөр зардал нэмэгддэг асуудлыг яах вэ. 2024 онд 1.4 их наяд байсан, 2025 онд 1.9 их наяд болсон.Улсын төсвийн тухай хуулиар зардлыг нэр болгоноор нь баталж байх ёстой. Гэтэл одоо улсын төсөв дотор бүхэл дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр сууж байгаа зардал. Энийг би буруу гэж бодож байна. Буцаагаад өнгөрсөн жилийн төвшинд буюу 1.4 их наяд болгон, 360 тэрбум төгрөгөөр хэмнэе гэдэг асуудал тавьж байна.
Б.Жавхлан:
Сангийн сайд
-Бусдаар ажил гүйцэтгүүлэх үйлчилгээний зардлын дүн 500 гаруй тэрбум төгрөгөөр өсч гарч байгаа нь гадаад зээлээр явж байгаа төслүүдээ дуусгахаар төлөвлөсөнтэй холбоотой. Яагаад гэвэл гадаад зээлээр явж байгаа төслүүдээ бушуухан дуусгая гээд томоохон төслүүд дээрээ ашиглалтаа нэмсэн. Жишээлбэл, Дорноговийн нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж зэрэг томоохон төслүүдээ бушуухан дуусгая, эхлүүлчихээд жил, жил дөнгөж амсуулаад явахаар төсөл нь дуусахгүй, удаашраад төсөвт өртөг нь нэмэгдээд маш их эрсдэл гарч байгаа. Тийм учраас зээл ашиглалт нэмэгдэнгүүт бусдаар ажил гүйцэтгүүлэх арга хэмжээнүүдийн зардал өсч байгаа. Бусдаар гүйцэтгүүлэх ажил дотор юу байдаг вэ гэхээр жишээ татъя. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам дээр вакцин байна. Малаа вакцинжуулах ажлыг тангараг өргөсөн төрийн албан хаагч хийдэггүй, хувийн компаниуд хийдэг. Өөрөөр хэлбэл, заавал тангараг өргөсөн төрийн албан хаагч хийх шаардлагагүй, хувийн секторт үйлчилгээний төлбөр тарифын дагуу шилжүүлээд гүйцэтгүүлэх ажил руу шилжиж байгаа гэсэн үг. Тэрийг хийдэг төрийн албан хаагч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байхгүй.
360 сумын халаалт байна. Халаалт нийлүүлж байгаа компаниас үйлчилгээ худалдаж авна. Сумын захиргаа халаалт ажиллуулаад, түүнийгээ ажиллуулахын тулд 10 хүн ажилд аваад цалинжуулдаггүй. “Үдийн цай” хөтөлбөр байна, П.Наранбаяр сайд хэлэх хэрэгтэй. Төрийн албан хаагч нар “Үдийн цай”-г хийдэггүй, хоол худалдаж авдаг. Төр өөрөө хийх шаардлагагүй, хувийн сектороо дэмжээд тийшээ очиж байгаа төлбөр юм. Ирэх жил ашиглалтад орох цэцэрлэг, сургуулиуд дээр боловсролын салбарт 50 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж байгаа. Нийтлэг үйлчилгээний албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүйгээр тэдэнтэй ижил үйлчилгээ үзүүлдэг компаниудаас тарифжуулаад үйлчилгээ худалдан авах ийм л төлбөрүүд байгаа юм. Нэг хувь, таван хувийг тэвчиж болно. Цар тахлын үед зардлуудаа танаад арга хэмжээ авч байсан. Харин 30 хувь гэдэг бол хувийн секторт очих хөрөнгө оруулалтаас хасч байна. Нөгөө тал нь Засгийн газрын гурван үйл ажиллагааныхаа нэг хөлийг нь тушиж байгаатай адилхан. Үйл ажиллагааг гэнэт зогсоох 30 хувийн ийм эрсдэл байж болохгүй. Зөв талаас нь хараад задалж харах юм бол хувийн сектор луу хийж байгаа хөрөнгө оруулалт, үйлчилгээнүүд. Төр өөрөө данхайхгүй байх нэг хувилбар.
Гурван жилийн өмнө нийтлэг үйлчилгээг хувийн секторт шилжүүлье гээд үйл ажиллагааны зардлаас нь гаргаад бусдаар үйлчлүүлэх гээд төрийн албан хаагчийн тоог 40 мянгаар бууруулах гэсэн ч гэнэт хийсэн учраас нийгэм хүлээж аваагүй тул чадаагүй.
Одоо тэгвэл цаашдаа нэмэгдэх зардал дээрээ хувийн сектороос худалдан аваад төрийн албан хаагчаа тэр хэмжээгээр тоог нь нэмэхээс татгалзаж байгаа төсвийн реформын шинжтэй ийм үйл ажиллагаа юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-06 202.9.40.227
Тэмүүлэн гэж энэ муу гөлөг их хуцах нь ээ.Чиний эх оронч дүр элгэх ч яамаа хэвтэнээ.Төрөөр тоглох эрх чам шиг гөлөгт байхгүй шүү.!!!
иргэн 2024-11-06 202.179.22.28
энэ долийсон Жавхлан бид хоёр Сангийн сайд байхдаа ч яахав дээ,бүтэхгүй ээ,тодорхой
Нэргүй 2024-11-06 178.174.229.45
IH BUDUULEG ZANTAI SHUUMJ SONSDOGGUI DAIRCH DAVSHILSAN IH MUUHAI HUN YUM BILEEE
S 2024-11-06 139.5.218.73
ANUSDI80955877
Нэргүй 2024-11-06 66.181.161.187
Нэмж болсон юм, танаж болох байлгүй дээ!
Нэргүй 2024-11-06 103.168.34.78
Жавхлан гэгч биеэ тоосон их зантай луйварчинг зайлуулах хэрэгтэй .Ганц нэг гишүүн үг хэлэхээр улс төржүүлж урдах хойтох өнгөрсөн баларсан худлаа үнэн зүйлээр камерийн өмнө хүнийг доош нь хийж улс төрчих нь хирээс хэтэрч байх шигээ
Нэргүй 2024-11-06 139.5.216.202
Сангийн сайд Жавхлан нь төрийн сайн, мэргэжлийн албан хаагч. Гэсэн хэдий ч энэ энэ албан тушаалаа өнөөдрийн түвшинд үр дүнтэй хаших ямарч чадваргүйгээ харууллаа.
Томоос том, байж болохгүй, хариуцлага үүрүүлж, албан тушаалаас нь чөлөөлөх бодит нөхцөлийг хангалаа.
Монголын төр хариуцлагатай байх ёстой, түүний ийм увайгүй үйлдлээс болж Монголын төр ард түмний өмнө алдаа гаргах ёсгүй.
Одоо болжээ, албан тушаалаа төр ав, өөр хариуцлагатанд үүрүүл. Ёстой цаг нь болжээ.
Нэргүй 2024-11-06 103.212.118.152
Энэ Жавхлан гэгчийн үйлдэл нь архаг коммунистын араншинтай!!! Энэ нөхрийг зайлуулахгүй бол Оюун-Эрдэнийн ЗГ-ын нэр хүнд, үйл ажиллагаа цааш явахгүй дээ?!!!
Л.Баярхүү 2024-11-06 66.181.169.108
Тэмүүлэн гишүүнийг дэмжиж байна
Нэргүй 2024-11-06 103.212.117.153
ЖАВХЛАН л***р ОГЦОР ОГЦОР